Чангаар орилж хашхирах үед таны биед болдог 5 зүйл: Үүнийг хэрхэн хянах вэ?

2018 оны сэтгэл зүйн судалгаагаар 151000 оролцогчдын 22%  уурлаж бухимдсан бол 39% нь санаа зовнилтын байдалтай гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс уурласан үед хэрхэн өөрийгөө удирдах болон биед ямар сөрөг нөлөөтэй талаар хэдэн зөвлөгөөг хүргэе.

Зүрхний цохилт, цусны даралт ихсэх

Дуугаа өндөрсгөж ширүүн маргаан хийхэд зүрхний цохилт нэмэгдэж, цусны даралт ихсэн нүүр улайдаг. Мөн энэ үед хүнд амьсгалыг түргэн авснаар гол эрхтнүүдэд сөрөг нөлөө үзүүлж, гар хөл ердийнхөөсөө илүү хүйтэн байдаг байна.

Дархлааны тогтолцоог гэмтээх

Эрдэмтдийн үзсэнээр өмнөх хэрүүлээ бодох нь дархлааг 6 цагийн турш бууруулдаг аж. Тиймдээ ч сэтгэл санааны байдлаас бие махбод шууд хамаардаг тул амархан уурладаг хүмүүс илүү өвчлөмтгий сул дархлаатай байдаг.

Уур уцаар эрүүл мэндийн асуудалд хүргэдэг

Хүмүүс уурлах үед стрессээс үүсэх химийн бодис нь тархи биед нөлөөлж бодисын солилцоонд өөрчлөлт оруулдаг. Цаашлаад нойргүйдэл, айдас түгшүүр, толгойн өвчин, хоол боловсруулах эрхтний асуудал, экзем гэх мэт арьсны өвчин хүртэл уур бухимдлаас үүдэлтэй. Хэрэв энэ байдлаараа удаан явбал цус харвалт, зүрхний шигдээс болох аюултай.

Ой санамжид нөлөөлөх

Стресс нь хүний ой санамжид сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, хэн нэгэнтэй маргалдсаны дараа эвлэрэхдээ аль аль нь юмыг өөрөөр санаж эсвэл зарим зүйлсийг ор мөргүй мартах тохиолдол цөөнгүй гардаг.

Орилж хашхирах нь архаг өвчний суурь болдог

 Орилж хашгичих нь өөртөө төдийгүй өрөөлд сөрөг нөлөөтэй. Ялангуяа хүүхэдрүү орилж ярих нь зан үйлийн доголдолтой болгох өндөр эрсдэлтэй. Эцэг эх нь маш их зандарч харьцдаг 13 настай хүүхдүүдийн дунд судалгаа хийхэд, жилийн дараа тэдний тархины хөгжилд өөрчлөлт орж, дуу авиа хэлийг боловсруулдаг хэсэг нь өөр бүтэцтэй болжээ. Мөн ийм нөхцөлд өссөн хүүхэд насан туршдаа толгой нурууны өвдөлт цаашлаад үе мөчний үрэвсэлтэй болох магадлалтай байдаг.

Хашхирч орилсноор маргаанд ялахгүй. Маргалдааны үеэр хүмүүс өөрийн зөв гэдэгтээ хэт итгэж, өндөр дуугаар хэрэлдэн нөгөө хүнээ давах гэж хичээдэг. Гэвч ингэснээрээ зөв шийдэлд хүрэхгүй нь мэдээж. Хамгийн гол нь энэ үед бие биеэ анхааралтай сонсож, үзэл бодлыг хүндэтгэн, юун дээр алдсанаа үндэслэлтэй тайлбарлаж, тайван байх явдал юм. Тиймээс уур бухимдлаа хянаж, эрүүл харилцаа үүсгэх зарим нэг алхмуудыг жагсаалаа.

  1. Ярихаасаа өмнө бод- Уучилшгүй муухайгаар бусдыг гомдоох амархан ч эцэст нь харамсаад барахгүй байдалд ордог.
  2. Тайвширсныхаа дараа бухимдлаа илэрхийл- Ингэснээр та асуудлыг илүү эрүүлээр шийдэж чадах ба нөгөө хүн таныг хүндлэн сонсох магадлал хамаагүй өндөр байна.
  3. Зөв шийдвэр олох хүртлээ хүлээ- Хэт их сэтгэлээр унасан үедээ зүгээр л тайван байж, асуудалд оновчтой шийдэл олохыг хичээгээрэй.
  4. Өшөө хорсол бүү тээ- Хүмүүсийн алдааг уучилснаар, уур уцаар стрессээс ангижирч болдог. Тиймээс дотроо өшөө хорсол тээх нь таньд л хортой.
  5. Юмсыг илүү хөнгөн хүлээж ав-Стресстэй нөхцөл байдлыг хөнгөн, зугаатай хэлбэрээр даван туулснаар асуудалд илүү үр дүнтэй хандахад тусална.
  6. Тайвшрах дасгал хий- Гүнзгий амьсгаа авах, хөгжим сонсох, гоё сайхан үгсийг өөртөө хэлэх нь ууртай үед нэн тустай.
  7. Тусламж хүсэхээс бүү ай- Хэрэв та өөрийгөө удирдахад бэрх юу ч тус болохооргүй санагдаж байвал мэргэжлийн хүмүүст хандаарай. Тэд танд зорилгодоо хүрэх хамгийн сайн аргыг зааж өгөх болно.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!