Хайртай бүсгүйдээ хоёр ч удаа гологдож байсан ч, бууж өгөлгүй зүтгэсээр эхнэрээ болгож 40 жил хамт амьдарч буй Дензел Вашингтоны гайхалтай хайрын түүх

Эхнэрээсээ хоёр ч удаа татгалзсан хариу авсны эцэст гэрлэж, 40 жилийн турш хайртай бүсгүйтэйгээ хамт амьдарч байгаа Дензел Вашингтоны түүх жинхэнэ тэсвэр тэвчээр гэж юу болохыг харуулна.

Холливудын хамгийн сайхан хосуудын нэг Дензел, Паулетта Вашингтон нар 39 дэх жилдээ хамт амьдарч байгаа. Гэвч харилцааныхаа эхэн үед Паулеттаг өөрийн болгоход тийм ч хялбар байгаагүй ба хүнд хэцүү бэрхшээл бүрийг хайрынхаа хүчээр даван туулж чадсан байдаг. Тиймээс бид тууштай байдал, хайр сэтгэлд хэрхэн нөлөөлдгийг нотолсон хос хоёрын түүхийг хуваалцахаар бэлдлээ.

Паулетта Дензел Вашингтон нарын харилцааг цөөн үгээр илэрхийлбэл- Бахархмаар, итгэлтэй, тууштай.

Тэд 1970-аад оны сүүлээр Вилма хэмээх киноны зураг авалтын үеэр танилцаж, тэр цагаас хойш болзож эхэлсэн. Паулетта Опрагийн шоунд орох үедээ хэрхэн танилцаж байсан хөгжилтэй дурсамжаасаа хуваалцжээ. Тэрээр” Кинонд хамт тоглосон нэг найз маань үдэшлэг зохиож, Дензел найзуудтайгаа тэнд байж таарсан юм. Дараа нь би жүжиг үзэхээр болж хоцорч орсон тул сэмхэн суулаа. Гэтэл жүжгийн завсарлагааны үеэр гэрэл асахад Дензел  миний хажууд сууж байсан нь үнэхээр гайхалтай тохиолдол болсон” хэмээн хуучилжээ.

Харин Дензелийн хувьд анхны болзоогоо эргэн дурсахдаа “Надад паркыг бүтэн тойрох хангалттай мөнгө байгаагүй учраас Паулетта-аар таксины мөнгөө төлүүлж байсан” гэж хошигнодог гэнэ.

Хүн болгон Дензель Вашингтон шиг залуу гэрлэх санал тавихад хэн ч тийм гэж хариулна хэмээн бодсон ч, Паулетта бусдаас юугаар ялгаатайгаа нотолж хоёр ч удаа татгалзсан гэдэг. Гэсэн хэдий ч 1983.06.25-нд Дензелийн 3 дахь оролдлого амжилттай болж, харилцаагаа улам батжуулан ямар үнэ цэнтэй гэдгээ бие биедээ нотолж чадсан юм.

Ноён Вашингтоныг 14 настай байхад эцэг эх нь салсан байдаг. Харин Паулеттатай танилцсанаар гэр бүлийн хайр, дотно харилцаа гэж юу болохыг ойлгосон тухайгаа хүүрнэжээ.

Холливудын хосууд тогтвортой харилцаатай, урт удаан хамт амьдарна гэдэг бэрх даваа. Хэвлэл мэдээллийн дарамт, дагагчид, олон нийтэд ил амьдрах зэрэг нь тогтвортой харилцаанд сэв суулгаж болох ч тэд энэ бүхнийг хамтдаа давж чадсан.

Дензель Вашингтон эхнэрийнхээ дэмжлэгийн ачаар амжилтад хүрсэн талаараа боломж алдалгүй хэлдэг ба 2019 оны 47 дахь удаагийн “AFI life Achiement Awards” шагнал гардуулах ёслолын үеэр “Тэр надад итгэл, сэтгэл зүрх, жинхэнэ хайрын мөн чанарыг таниулсан” хэмээн дурьдсан байна.

Паулетта бол сонгодог урлагаар хүмүүжсэн төгөлдөр хуурч юм. Тэрээр театр, киноны шилдэг жүжигчин байсан бөгөөд Филадельфа(1993) зэрэг олон шагналт бүтээлүүдэд дүрээ мөнхөлж байжээ. Дензелийн хэлснээр Паулетта гэр орны асуудалд өөрийгөө золиосолж мэргэжлийн карьераа хойш тавьсан гэдэг ч, одоо хүүхдүүд нь том болсон учраас эргээд урлагтаа орсон аж.

Хосуудын онцлог шинж, зарчимч зан, хүндлүүштэй байдал зэргийг хүүхдүүд нь мөн адил дуурайжээ. Жон Дэвид хүү нь “Би ээждээ үнэхээр их хайртай. Дөрвөн хүүхэд өсгөхийн тулд маш их зүйлийг гаргуунд нь гаргасан. Түүний хийдэг бүхэн намайг хамгийн шилдэг нь байхад түлхэц өгдөг” гэж хэлжээ.

Дензель Вашингтон 2022 оны Оскарын шагналд 10 номинацид нэр дэвшсэн төдийгүй хамгийн олон удаа нэр дэвшсэн Африк-Америк уран бүтээлч гэдгээрээ түүхэнд бичигдсэн юм. Гэсэн хэдий ч түүний хувьд хамгийн том амжилт гэр бүл нь гэдэгтэй хэн ч маргахгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!