Гоо бүсгүйн тэмцээнд оролцож, титэм хүртэж байсан алдартнууд

Олны танил болохоос өмнө гоо бүсгүйн тэмцээнд оролцож титэм хүртэж байсан алдартай бүсгүйчүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Линда Картер

Линда Картер нь гоо бүсгүйн тэмцээнд орсныхоо дараа 1973 онд АНУ-ын мисс цолыг хүртэж байсан бөгөөд удалгүй Холливуудад хөл тавьсан юм. Тэрээр 1970-аад онд “Wonder Woman” телевизийн цувралд гол дүр бүтээж байсан гэдгээрээ алдартай.

Ванесса Уильямс

Америкийн дуучин, жүжигчин, загвар зохион бүтээгч Ванесса Линн Уильямс нь 1983 онд 1984 онд Америкийн миссийн титмийг хүртэж байсан удаатай.

Айшвария Рай

Айшвария Рай Баччан бол Энэтхэгийн жүжигчин бөгөөд 1994 оны Дэлхийн мисс тэмцээний ялагч юм. Хинди, Тамил кинонд бүтээсэн дүрээрээ алдаршсан тэрээр жүжигчний карьераа амжилттай эхлүүлж, өөрийгөө Энэтхэгийн хамгийн алдартай, нөлөө бүхий одуудын нэг гэдгээ баталж чадсан юм.

Приянка Чопра Жонас

Приянка Чопра Жонас бол Энэтхэгийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин. “Дэлхийн мисс-2000” тэмцээний ялагч Чопра Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн нэг юм.

Холли Берри

Холли Мария Берри бол Америкийн жүжигчин юм. Тэрээр загвар өмсөгчөөр карьераа эхлүүлж, хэд хэдэн гоо бүсгүйн тэмцээнд оролцож, АНУ-ын мисс тэмцээний тэргүүн дэд байр, 1986 оны Дэлхийн миссийн зургаадугаар байрт шалгарсан.

Оливиа Кулпо

Оливиа Фрэнсис Кулпо бол Америкийн загварын нөлөө бүхий хүн, жүжигчин юм. АНУ-ын мисс Род Айландын тэмцээнд түрүүлснийхээ дараа АНУ-ын мисс, дараа нь 2012 онд Дэлхийн миссийн титмийг хүртэж байсан.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!