Гадны хүмүүсийн яаж ч хичээсэн ойлгодоггүй, удаан амьдарсан ч дасдаггүй Японы амьдралын +20 онцлог

Япон улс хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон олон зуун жилийн уламжлалыг чадварлагаар хослуулан оршиж буй хөгжингүй орон гэдгийг хүн бүр мэднэ. Сая сая жуулчид энд ирж гайхам сайхан соёл иргэншил, байгалийн тогтолцоо зэргийг судлан нүдээ хужирладаг. Гэвч Япон улс бодит байдал дээрээ олон хүний бодсон шиг тав тухтай, чинээлэг иргэдтэй биш гэнэ. Тиймээс удаан хугацаанд энэ улсад амьдарсан хүмүүсийн санал бодолд тулгуурлан Япон амьдралын хэв маягийн зарим дутагдалтай талыг танилцуулах гэж байна.

  • Япон бол газар нутгийн 73 орчим хувийг нь уулс эзэлж, үлдсэн хэсэгт 126сая хүн амьдардаг жижиг улс юм. Өөрөөр хэлбэл чөлөөт орон зай нь алтаар үнэлэгдэхүйц. Тийм ч учраас энд байгаа бараг бүх зүйл жижигхэн байдаг. Жишээ нь: орон сууц, машин зогсоол, кафе, гудамж гэх мэт.

  • Япончуудын 90 гаруй хувь нь хотод амьдардаг. Тиймээс хаа сайгүй шахам бөөгнөрөл, урт дараалал харагдана. Дээрээс нь жил бүр тус улсад ирэх олон мянган жуулчид нэмэгдэх ба хаана ч явсан “Сумимасен”(уучлаарай) гэж хэлэх хэрэгтэй. Учир нь та хажуугаар өнгөрөх хүмүүстэй бараг л байнга мөргөлдөх болно.

  • Японы хотууд тийм ч сайхан биш. Магадгүй эргэн тойрон цэвэрхэн, тээврийн дэд бүтэц сайн хөгжсөн хэдий ч байшингуудын ихэнх нь саарал өнгөтэй, хотын гудамжинд явган хүн болон машины зааг байдаггүй. Мөн эрх баригчдын хувьд ногоон байгууламж асуудал болдог гэнэ. Ерөнхийдөө дийлэнх хотууд нь задгай ган болон бетоноор архитектураа шийдсэн байдаг.

  • Энэ улсад гадаад хүн нутагшихад тун хэцүү. Хэдэн арван жил амьдарсан ч, улсын иргэн болсон ч, япон хүнтэй гэр бүл зохиосон нь ч тэр үргэлж гадны хүн хэмээн хүлээж авна. Японд 30 гаруй жил амьдарсан Австрали иргэн “Эхнэртэйгээ дэлгүүр хэсэхэд надад их эвгүй санагддаг. Зөвхөн түүнтэй л харьцаж над руу огт хардаггүй. Би ч бас Япон хэлтэй байхад эхнэрт минь л баярлалаа гэж хэлдэг” хэмээн өгүүлжээ.

  • Тус улс хоцрогдсон тогтолцоо, хүнд суртлыг амьдралын хэв маяг болгосон аж. Тухайлбал, саяхныг хүртэл гадаадын иргэд нэрээ тухайн улсын хэлээр бүртгүүлэх, зөвхөн банкны данс нээлгэх зориулалттай тусгай модон тамга хийлгэх гэх мэт.

  • Японд зүгээр л цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, кафед суугаад ном уншиж байгаа хүмүүс ховор тааралдана. Тэд хэт ачаалалтай ажилладаг бөгөөд хобби, хайр дурлал, чөлөөт цаг, зорилгогүй амрахад цаг үрэх нь бүү хэл гэр бүлдээ ч маш бага цаг зарцуулдаг.
  • Япончуудын хошин шогийн мэдрэмж барууныхнаас өөр. Энд 10 жил амьдарч байгаа нэг залуу хэлэхдээ “Би хуучин сургуульдаа үргэлж эргэн тойрны хүмүүсээ инээлгэдэг байсан. Харин Японд ирэхэд миний хошигнолыг хэн ч ойлгоогүй. Гэхдээ тэд өөрсдийн онигоонд инээх үед би бараг инээмсэглэж ч чаддаггүй. Ер нь инээдэм наргиаг төдийлөн тоодоггүй, дээрээс нь их гүн нухацтай хүлээн авдаг хүмүүс” гэж тайлбарлажээ.

  • Олон нийтийн газар хосууд сэтгэлээ илчилнэ гэж бараг үгүй. Тэр ч байтугай гэрийнх нь гадаа хэн нэгэн байхгүй байсан ч үнсэлцэнэ гэдэг ховор үзэгдэл.
  • Энэ улсын гялгар уут, хуванцар савны хэрэглээ санаанд багтамгүй их бөгөөд үргэлж аялагчдын анхаарлыг татсаар ирсэн. Жишээ нь, ямар нэг дэлгүүрээс жигнэмэг авлаа гэж бодоход том уутнаас гадна, жигнэмэг бүрийг нэг нэгээр нь ууталсан байхыг харна.

  • Япончуудыг эрүүл хоол иддэг гэж бодож байвал та эндүүрсэн байна. Бараг бүх бүтээгдэхүүндээ нэмэлт бодис хийдэг ба ямар нэг зүйлээс харшилтай бол орц найрлагыг нь сайтар шалгахыг зөвлөе.

  • Япон орны ажилчид дунджаар 10 хоногийн цалинтай чөлөө авах боломжтой. Гэвч тэд зөвхөн хурим, эцэг эхийн баяр, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах гэх мэт зайлшгүй хэрэгцээт өдрүүдэд зориулж цалинтай чөлөө авдаг байна.
  • Эндэхийн гудамжаар дугуйтай явахад маш эмх замбараагүй, дээрээс нь аюултай байдал үүсдэг.

  • Япон хүмүүс өөрсдийн цагийн хуваарийг гаргасан тусгай дэвтэртэй байдаг ба бүх зүйлийг төлөвлөн бичдэг аж. Мөн тэд гэнэтийн үйл явдалд тун дургүй. Хэрэв та Япон найзруугаа утасдаж, хоол идэхийг санал болговол бараг л татгалзсан хариу авна. Учир нь тэд үүнийг хоёр долоо хоногийн өмнө төлөвлөх хэрэгтэй байсан шүү дээ.
  • Олон нийтийн газарт ширхэг ч хог байдаггүй. Хүн бүр хогоо авч яваад, хогийн саванд ангиллын дагуу ялгаж хаях ёстой гэж үздэг.

  • Худалдааны төв гэх мэт нийтийн бие засах газруудад гараа арчих цаасан алчуур тэр бүр байдаггүй. Иймээс хүн бүр жижиг гарын алчуур авч явдаг.

  • Ихэнх орон сууцны ариун цэврийн өрөөн нь бие зассаны дараа бүлээн ус цацарч угаах зориулалт бүхий суултууртай байдаг гэнэ. Мөн үндсэн өрөөнүүдийн хувьд маш жижиг, нимгэн ханатай. Тиймээс гудамжны дуу чимээ, хөршүүдийн яриа үргэлж сонсогдоно. Зарим байрнууд нь дулаалгагүй, төвийн халаалтгүйн улмаас өвлийн улиралд нутгийн хойд хэсгээр нэлээд хүйтэн байдаг.

  • Японд цэцэрлэгийн хүрэлцээ муу. Мэдээж шинэ цэцэрлэгүүд барьж болох ч, оршин суугчид хүүхдүүд хэтэрхий чимээ шуугиантай хэмээн гомдол гаргадаг тул тийм ч их цэцэрлэг байдаггүй байна.

  • Нийтийн тээвэрт утсаар ярих нь маш бүдүүлэгт тооцогддог ба хэрэв чангаар ярьсан тохиолдолд хүн бүр чимээгүй байхыг шаардаж, бүр болохгүй бол эелдгээр нийтийн тээврээс буулгана.

  • Японд дэлгүүр юм уу олон нийтийн газар амьд хөгжим тоглох нь төдийлөн дэлгэрээгүй үзэгдэл юм. Японы нэгэн оршин суугч “Манай эндэхийн хүнсний дэлгүүрт найрал хөгжмийн хамтлаг тасралтгүй хөгжимдөж байгаа нэгэн бичлэг байдаг, би тоглоогүй шүү” хэмээн цахим сүлжээндээ нийтэлжээ.

  • Японд эрэгтэй гуталны хамгийн том хэмжээ нь 43, харин эмэгтэйнх 40-өөс хэтрэхгүй бөгөөд илүү том размерын гутлыг төрөлжсөн дэлгүүрээс эсвэл онлайнаар захиалах шаардлагатай.

  • Гаднын хүмүүс нарийн боовны газраас өөрсдийн иддэг энгийн талхыг олоход хэцүү. Учир нь тус улсын гурилан бүтээгдэхүүнүүд хэтэрхий хөвсгөр, зөөлөн байдаг.

  • Японд нийтийн эзэмшлийн газар хооллох нь тунд зохисгүйд тооцогдоно. Магадгүй та зайрмаг долоож, галт тэргэнд хооллож болох хэдий ч хүний нүднээс далд нуугдаж, харагдахгүй байхыг хичээх хэрэгтэй.

  • Тэд уламжлалт хоолны орцондоо улаан лоолийг төдийлөн дурддаггүй. Учир нь XX зууны эхэн үед улаан лооль Японд хаа сайгүй ургаж эхэлснээс үүдэн өргөн хэрэглэдэг болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!