Аль хэдийн моодноос гарч, хоцрогдсон хумсны будалтууд: Зарим маникюрчид үүнийг мэдэхгүй явсаар байна

Хумс будалтын чиг хандлага өдрөөс өдөрт өөрчлөгдөж байна. Нэгэн үе хурц тод будалт, урт хумс трэнд болж байсан бол, энэ жил илүү натурал зөөлөн будалт моодонд орж байгаа аж. Өнөөдөр бүсгүйчүүддээ зориулж, загвар нь хоцрогдсон, моодноос гарсан хумсны будалтуудыг танилцуулж байна.

Муурын нүд

“Муурын нүд” гэх хурц зураас бүхий хумсны будалт хэдийн үеэ өнгөрөөжээ. Оронд нь гэрэл ойлгогчтой хумсны будалт трэнд болсон байна.

Хумсыг бүхэлд нь нэг өнгөөр будах

Хумсыг бүхэлд нь нэг өнгөөр ялангуяа мөнгөлөг, алтлаг будахаас татгалзаарай. Харин оронд нь будалтандаа оруулга оруулж, метал өнгөөр чимэглэж болох юм.

Амьтны хээтэй будалт

Анималист хээ буюу амьтны хээ нь өнөөдөр ч трэнд хэвээр байгаа. Гэхдээ хэтэрхий хурц, тод, эрээн хээтэй будалт улиг болжээ. Үүний оронд арай зөөлөн хээтэй будалт сонгож болно.

Цагаан френч 

Нейл-дизайны мэргэжилтнүүд хумсны үзүүрийг цагаанаар будахын оронд хурц өнгөөр будахыг санал болгож байна. Мөн хэд хэдэн өнгийг ч хослуулах боломжтой, өөрөөр хэлбэл френч дээр зөөлөн хээ нэмэхийг зөвлөжээ.

Хэтэрхий урт хумс

Ганц хоёрхон жилийн өмнө гэхэд л бүсгүйчүүд бүгд урт хумс хийлгэж, хуруу гараа гоёж байсан. Гэхдээ тэр цаг ард хоцорчээ. 2022 онд богинохон, цэвэрхэн хумс илүүтэй бүсгүйчүүдийн сонголт байх болно.

Нарийн ширийн хээ

Нарийн төвөгтэй хээ хумсан дээрээ зуруулах хэрэггүй. Харин сонголтоо өөрчилж, илүү минималист чимэглэл хийлгээрэй.

“Сахаран” болон “үслэг” хумс

Үслэг эдлэлийг санагдуулам цацлагатай хумсанд баяртай гэж хэлэх цаг болжээ. Үүний оронд гантиг чулуун загварыг санал болгож байгаа юм байна.

Нарийн төвөгтэй чимэглэл

Маникюрт даруухан загвар моод болоод байгаа. Тийм учраас хумсан дээрх пирсинг, хүнд наалт зэргийг нэг хэсэгтээ мартсан нь дээр. Жигд хэлбэр, минималист загвар таны сонголт байх болно.

Неон өнгө

Хумсаа бүхэлд нь неон өнгөөр будах хэрэггүй. Харин тус өнгийн будгаар багахан чимэглэл хийж, нэмэлтээр оруулж өгч болох юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!