Хааны гэр бүлийн дүрмийг зөрчин байж, Диана гүнжийн хүүхдүүдээ өсгөдөг байсан хүмүүжлийн аргууд

Хатагтай Дианаг сайхан сэтгэлтэй агуу нэгэнээс гадна, Уильям Харри нарын хайрт ээж гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр Британийн хаан ширээнд суух ирээдүйн өв залгамжлагчдыг өмнөх үеийн хаадуудаас тэс өөрөөр хүмүүжүүлсэн бөгөөд ингэснийхээ төлөө нэлээдгүй шүүмжлэл амсаж байжээ. Өнөө цагт шүтэн бишрэгчид нь Дианаг маш их үлгэр дуурайлал болсон ээж хэмээн тодорхойлсон байна. Харин түүний амжилтынх нь нууц юу юм бол? Хамтдаа харцгаая.

Хөвгүүдийнхээ цагийн хуваарийг гаргаж өгдөг байв

Диана гүнж ажлаа хийж, хаант засгийн олон асуудлыг цэгцлэх шаардлагатай байсан ч хүүхдүүдийнхээ цагийн хуваарьтай бүх ажлаа нийцүүлдэг байв. Хүүхдүүдийн боловсролыг нэн тэргүүнд тавьдаг хайрт ээж, өдрийн тэмдэглэлдээ бяцхан ноёдын хоорондоо юу гэж ярьсныг хүртэл бичиж тэмдэглэжээ.

Үргэлж хүүхдүүддээ тэврүүлэхийг нь зөвшөөрдөг байлаа

Диана гүнж нас барснаас хойш 20 гаруй жил өнгөрсөн ч, хүүхдүүд нь одоог хүртэл ээжийнхээ халуун дулаан тэврэлтийг санадгаа дурслаа. Хунтайж Харри “Тэр ямар ч үед зүгээр л чангаар тэвэрдэг байсан. Ээжийгээ санах үед түүний надад хүрж байгааг мэдрэх шиг болдог” хэмээн хэлэв.

Гэрийн багшаас татгалзав

Хатан хааны гэр бүлийн хүүхдүүдийг олон асрагч, сурган хүмүүжүүлэгчид асрах ёстой гэсэн хэдэн зуун жилийн уламжлал байдаг ч,  хатагтай Диана бүгдийг өөрчилж, эхлээд том хүү Уильямаа улсын цэцэрлэг, сургуульд өгчээ.

Хүүхдээ өөрөө сургуульд нь хүргэж өгдөг байжээ

Тэрээр хүүгээ сургуульд нь ганцаараа хүргэж өгөх дуртай байв. Хунтайж Уильямын хэлснээр ээж нь Тина Тернерийн дуунуудыг дуртайяа дагаж дуулдаг байсан бөгөөд түүнд маш их хүч чадал бэлэглэдэг байсныг дурсжээ.

Амьдралын гунигт мөчүүдийг хүүхдүүдээсээ нуугаагүй

Диана гүнж амьдралд тохиох хэцүү бүхнийг хүүхдүүдээсээ огт нуугаагүйгээс гадна Уильям Харри хоёрыг улсын эмнэлэгт үзүүлдэг байсан гэдэг. Тэрээр “Ард түмэнд хаант засаглалыг ойртуулах” буюу хааны гэр бүл болон тэдний харьяат хүмүүсийн давуу эрхийг албан ёсны бус болгох хүсэлтэй байжээ.

Хүүхдүүдээ бусад шиг л энгийн амьдрах боломжийг олгосон

Ээж нь ордны гадаа бодит амьдрал байдгийг үргэлж сануулдаг байсан тухай Уильям нэгэн ярилцлагадаа дурджээ. Уэлсийн гүнж хүүхдүүдийнхээ бага насыг аль болох “Жирийн” болгохын тулд янз бүрийн аялал зохион байгуулан, харж үзээгүй олон зүйлсийг таниулдаг байв.

Хөвгүүддээ сэтгэлээ илэрхийлэхийг зөвшөөрөв

Хатан хааны гэр бүлийнхэн сэтгэл хөдлөлөө олон нийтийн өмнө харуулахыг хориглодог. Харин Диана гүнжийн хувьд бүхий л амьдралынхаа турш тэс өөр зарчим баримталсан тул хүүхдүүддээ  сэтгэл хөдлөлөөсөө ичихгүй байх, бүр бие биедээ хайр сэтгэлийнхээ илрэлийг хэрхэн харуулахыг зааж өгчээ.

Хүүхдүүдээ бусад улс орноор аялуулдаг байлаа.

Уильямыг дөнгөж төрсний дараа хатагтай Диана болон гэр бүлийн гишүүдийн хооронд бараг л анхны маргалдаан гарчээ. Учир нь Британийн хааны гэр бүлийн гишүүд шинэ төрсөн хүүхдээ асрагчдаа үлдээх ёстой байдаг ч Диана гүнж хүүгээ дагуулан Австрали, Шинэ Зеландруу аялахаар явжээ.

Хүүгийнхээ сургуулийн амьдралд их оролцдог байлаа

Тэрээр эцэг эхийн зөвлөлийн дарга биш байсан ч бусад ээжүүдийн нэгэн адил сургуулийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагддаг байжээ. Тухайлбал, 1989 онд эцэг эхчүүдийн дунд тусгайлан зохион байгуулагддаг спортын тэмцээнд амжилттай оролцсон удаатай.

Хүүхдүүддээ их бэлэг бэлэглэдэг байв

Диана Спенсер буяны үйлсэд зориулж хүүхдийн бэлэг бэлддэг байсан ба Христийн мэндэлсэн баярт зориулсан бэлгийн тоо ширхэг, өнгө хэмжээ зэргийг үргэлж нягталдаг байсан гэнэ. Үүний зэрэгцээ хүүхдүүддээ ном, видео тоглоом авч өгөх дуртай нэгэн байлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!