40 гарсан ч бие галбираа төгс хэвээр хадгалж чадсан алдартнуудын нууц юу вэ?

40 наснаас хойш хүмүүсийн даавар өөрчлөгдөж, бодисын солилцоо мууддаг учраас нас ахих тусам бие бялдар, эрүүл мэндийн тал дээр асуудалтай болж эхэлдэг. Гэхдээ энэ үед зөв хооллож, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр хөгшрөлтийн явц эрс удааширдаг байна. Тиймээс дараах олны танилуудын эрүүл чийрэг байдлаа хэрхэн хадгалдаг талаарх зарим зөвлөгөөг жишээ болгох үүднээс хуваалцахаар бэлтгэлээ.

Эва Лонгориа (47 нас)

Эва Лонгориа өдөр бүр дасгал хийх дуртай. Тэрээр нэгэн ярилцлагадаа, өдөрт 30-45 минут трамплин дээр үсэрдэг бөгөөд энэ нь өвдөг тохойг гэмтээхгүй, тунгалгийн урсцыг нэмэгдүүлдгээс гадна тийм ч ачаалалтай дасгал биш учраас их таалагддаг тухайгаа хэлж, үүнийхээ дараа жин хасах дасгал хийдэг хэмээн дурджээ.

Дуэйн Жонсон (49 нас)

Тэрээр өөрийн хатуу чанга бие бялдраа хадгалахын тулд хэр шаргуу хөдөлмөрлөдөгөө олон нийтийн сүлжээндээ байнга нийтэлдэг ба өдөр бүр өөр өөр булчингийн дасгал хийдэг. Тухайлбал, пүрэв гарагт нуруу, хоёр толгойт булчингаа гаргахад анхаардаг бол баасан гарагт цээж, бямба гарагт хөлний булчингийн өдөр байдаг гэнэ. Харин ням гарагийг амралтын өдөр болгож, зарим үед буруу хооллож  өөрийгөө хуурснаа хошигнон бичдэг аж.

Женифер Лопез (52нас)

Женифер Лопес бие галбир эрүүл мэнддээ тун нухацтай хандаж, үргэлж нэгт тавьдаг. Үүнд хооллолт, унтах цаг, дасгал хөдөлгөөн зэрэг салшгүй холбоотой бөгөөд бүжиглэхийнхээ хажуугаар жин хасах дасгал, галуун цуваагаар алхах, сумо суулт, амьсгалын дасгал зэргийг тогтмол хийдэг байна.

Хилари Сванк (47нас)

Хилари “Million Dollar Baby” кинонд тоглохоор бэлтгэл хийж байхдаа өдөрт 5 цаг дасгал хийж, 10 кг орчим булчин нэмжээ. Түүнчлэн тэрээр уян хатан байдлыг хадгалж, ясан дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлэх хамгийн сайн аргуудын нэг нь дасгал хөдөлгөөн хэмээн үзэж, улам илүү биеийн хүчний дасгал хийх дуртай болсон байна.

Жейсон Стэтхэм (54нас)

Тэрээр дасгалынхаа нэг хэсэг болгон цагариг ашиглаж, мөрний булчин болон хүзүүний булчингаа нэмэгдүүлдэг гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ. Жүжигчин залуу цагаригаар шинэ ур чадваруудыг үргэлж суралцдаг бөгөөд урьд нь ердийн дасгал хийдэг байсан бол одоо өөрийнхөө мэдрэмжээс шалтгаалан дасгалаа өөрчлөх сонирхолтой болжээ.

Халли Берри (55нас)

Халли багадаа гимнастикч байсан ба 22 настайдаа чихрийн шижин өвчтэй гэж оношлогдсон тул хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнийг зохицуулах нь түүний хувьд маш чухал болсон тухайгаа хэлжээ. Тиймээс үүнтэйгээ хослуулан тулааны урлагаас эхлээд йог хүртэл маш олон төрлийн дасгал хийдэг.

Марк Уолберг (50нас)

Жүжигчин Марк дараагийн киноны дүрд тоглохдоо шаргуу бэлтгэл хийдэг. Жишээ нь, лхагва, бямба гаригуудад завсарлаж бусад өдрүүдэд нь эрчимтэй, хүчний дасгал хийх нь элбэг. Ихэвчлэн ургамлын гаралтай хоол идэж, өглөөний 4 цагаас дасгалаа хийж эхэлдэг аж.

Габриэль Юнион (49нас)

Тэрээр 7 хоног бүр 50 минутын дасгалыг 3 удаа хийдгээс гадна ихэнх цагаа биеийн хүчний бэлтгэлд зарцуулдаг. Ерөнхийдөө үсрэх, гүйх, түлхэх гэх мэт хөдөлгөөнүүдийг голчлон хийдэг бөгөөд дасгал бүрд 6 минут кардио оролцуулж 2 минутын зайтай хийдэг тухайгаа зөвлөлөө.

Кевин Харт (42нас)

Кевин Карт “The Rock” “Mark Wahlberg” зэрэг кинонд бусад ододтой хамтран тоглосон ч бэлтгэлийн хувьд ганцаараа дасгал хийхийг илүүд үздэг. Учир нь тэрээр бусдад ямар сэтгэгдэл төрүүлэх бол гэхээс зайлсхийдэг байна. Мөн бусдын дасгалыг хуулбарлахыг хичээдэггүй, зөвхөн өөртөө тохирсон хамгийн сайныг нь хийхийг эрмэлздэг гэжээ.

Женнифер Энистон (53нас)

 “Friends” цувралын жүжигчин бага байхдаа эрүүл бус хоол хүнс ихээр иддэг байжээ. Гэвч түүнд энэ бүхэн үнэхээр аймшигтай санагдаж, юу идэж байгаадаа анхаарч эхлэв. Тиймээс Энистон өглөөдөө нохойгоо салхилуулангаа алхах, бясалгал хийх, кофе чанаж тэмдэглэл хөтлөх зуршилтай болжээ. Үүний дараа утсаа унтраагаад 5 минутад багтааж олсоор үсэрдэг бөгөөд энэ нь тун сонирхолтой дасгал болохыг дурдлаа.

Хью Жекман (53нас)

Хью Жекман өглөө бүр биеийн тамирын заалруу явдаг. Энэ нь зөвхөн бие бялдрыг чийрэгжүүлээд зогсохгүй сэтгэл санааны төлөв байдлыг хангахад тусалдаг. Мөн тэрээр сэлүүрт дасгал хийж эхэлсэн төдийгүй үүн дээр нэмээд цээжний дасгал, түлхэлтийн дасгалыг хослуулвал эрүүл бадриун байхад хангалттай гэж үзжээ.

Кейт Хадсон (42нас)

Хадсон эрүүл мэндийг амьдралын чанартай шууд холбоотой гэж итгэдэг. Өдөр бүр алхах, дугуй унах зэрэг энгийн зүйлсийг хийх дуртай бөгөөд завсарлагатай мацаг барьж, энергийн түвшингээ нэмэгдүүлдэг байна. Мөн өдөржингөө эрүүл хоол идэж, дараа нь зайрмаг идэх нь түүнийг аз жаргалтай болгодог хэмээжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!