3 хоногийн турш далайн гүнд түгжигдсэн эрийн амьд гарч чадсан гайхалтай түүх

Амьсгалын төхөөрөмжгүй усан дор олон цагаар амьд үлдэх нь санаанд багтамгүй мэт сонсогдож магадгүй. Гэсэн хэдий 2011 онд Нигерийн тогооч Харрисон тулгарсан саадыг даван туулж, далайн ёроолд живсэн завинд бараг 3 хоног байжээ. Тэрээр түнэр харанхуйд ганцаараа байсан тул амьд үлдэх итгэл найдвараа алдаж эхэлсэн байна. Гэхдээ Харрисон түүнд байгаа ганц өчүүхэн нөөц хүч нь аль болох тайван байх гэдгийг ойлгон амьд гарсан түүх бий.

Тиймээс уншигч танд тэсвэр хатуужил, эр зоригийн жишээ болсон энэхүү бодит түүхийг бага ч гэсэн сургамж болгох үүднээс бэлтгэн орууллаа.

Эмгэнэлт явдал

29 настай Харрисон Окене нь Нигерийн эрэгт газрын тос тээвэрлэдэг хөлөг онгоцын тогооч байв. Гэтэл нэг өдөр Харрисон бусад 11 багийн гишүүдтэй хамт далайн давалгаатай нүүр тулж, хөлөг онгоц нь усны гадаргаас 100 фут гүнд живж эхэлжээ.

Харрисон Окенийн азтай тохиол

Энэ явдал 4:30 цагийн орчимд болсон бөгөөд бусад хүмүүс бүгд өрөөндөө унтаж байлаа. Ердийнх шигээ өрөөнүүдийн бүх хаалга түгжээтэй байсан нь тэр нутагт хөлөг онгоцыг байнга дээрэмдэн хулгайлдаг далайн дээрэмчдээс урьдчилан сэргийлэх арга байв. Харин яг завь хөмөрч эхлэхэд нэг хүн бие засах гэж явсан нь Харрисон байсан бөгөөд бусад нь өрөөнийхөө түгжээг ч тайлж амжилгүй усанд живсэн байна.

Агаартай хөндийд 60 цаг байлаа

Тэр үед Харрисон угаалгын өрөөнөөс гэнэт шидэгдэж, жижиг тасалгааны нэг захаас нөгөө рүү өнхрөхөд хаа сайгүй харанхуй байсан гэж дурслаа. Тэрээр эцэст нь хөмөрсөн онгоцны агаар хуримтлуулах хэсэгт очиход бүгчим ч гэсэн агаартай байсан нь завшаан болсон ба 2 хөвдөг гудас олсны ачаар аажуухан нэмэгдэж буй усанд живэлгүй үлджээ. Тэр энэ байдлаараа хоол ундгүй 60 цаг тэвчсэн гэдэг.

Бүх саад бэрхшээлийг даван туулсан нь

Тогооч залуугийн амь насыг агаартай хөндий хэсэг аварсан нь гарцаагүй ч шинжлэх ухааны үндэслэлээр хэрэв тэр энэ газраа удаан байсан бол нүүрстөрөгчийн давхар ислийн улмаас ухаангүй болох байжээ. Азаар хэрэг гарснаас 2 хоногийн дараа 19 цагийн үед аврах багийнхан тэднийг эрэн сурвалжилж байхад нэгэн шумбагч Харрисоныг гудсан дээр сууж байхыг олж харан аюулаас аварсан байдаг. Эцэст нь түүнээс ийм нөхцөлд яаж тийм тайван байж чадсаныг нь асуухад “Тэр үед би өөрийнхөө төлөө юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэж байсан учраас хүлээхээс өөр сонголт байгаагүй. Бурхан надад маш их тусалсан” хэмээн ярьжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!