Хятад мастерын зөвлөгөө: Бие махбодыг эрүүлжүүлж эрч хүчээр цэнэглэх энгийн арга

Хятадад өвөө эмээ нар цэцэрлэгт хүрээлэнд амарч өвдөг, хүзүү, гар гээд биеийн бүх хэсгээ зөөлөн алгадаж массаж хийж байгаа дүр зураг олонтаа харагдана. Энэ нь ямар нэг зан үйл бус энгийн дасгал бөгөөд Мастер Му Юйчуний хэлснээр өндөр настнууд өглөө бүр дор хаяж 500 удаа ийм дасгал хийдэг байна.

Бие махбодыг сэргээх хүч

Му Юйчунь 30 шахам жил Орос сонсогчидтой ажилласан ба Хятадын урт наслах нууцыг мэдэх хүсэлтэй хүмүүст зориулан сургалт зохион байгуулжээ. Хятад мастерын хэлснээр ийм төрлийн дасгал нь биеийн хорт бодисыг гадагшлуулж үйл ажиллагааг идэвхжүүлдэг хамгийн үр дүнтэй үйлдэл юм. Учир нь алгаараа товшсоноор энергийн цэгүүд шим тэжээлээр хангагддаг байна.

Дасгалыг яаж хийх вэ?

Дасгал хийхдээ хамгийн түрүүнд өөрт тааламжтай зөөлөн хэмнэлтэй хөгжим тавих хэрэгтэй. Ийм хөгжим сонссоноор дотоод сэтгэл тайвшрах бөгөөд тархины мэдрэлийн тусламжтай эерэг гормонууд ялгардаг хэмээн үзжээ. Дараа нь биеийн аль ч хэсгээс эхлэн дасгалаа хийж болох хэдий ч өвдөгнөөс эхлэх нь хамгийн тохиромжтой байдаг.

Мөн тэрээр энэ дасгалаа хоёр гараараа ээлжлэн хийдэг ба өвдөг, шилбэ, хэвлий хэсэг, хөлний булчинд голлон анхаарахыг зөвлөж байна.Түүнчлэн хятадууд хэрэв хүн ядарч туйлдсан бол алгаа таших, хөлийн уланд иллэг хийх хэрэгтэй гэж үздэг бөгөөд энэ нь бүх биетэй холбогдож ядаргаа тайлдаг аж.

Му Юйчунь өдөрт 1000 удаа биеэ зөөлөн алагддаг ба эхний 500-г хийгээд дундуур нь бага зэрэг амарч, энэ хооронд усгүйгээр гараа угааж буй мэт алгаа үрэхэд цусны эргэлт сайжирдаг гэнэ. Үүний дараа үлдсэн 500 хийхэд бие эрчимжиж, эрч хүчээр дүүрсэн мэдрэмж төрдөг байна. Дашрамд хэлэхэд Хятад мастер тархиндаа байнга эерэг дохио өгч “Би эрүүл байна, сайхан байна” гэхчлэн сануулдаг нь сэтгэл санаа болоод бие махбодод эерэг өөрчлөлтүүд авчирдаг тухай дурдлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!