Өвлийн хүйтэнд өнгөө алдаж, хуурайшсан үсээ эмчилж, эрүүлээр ургуулах аргууд

Эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь үс уналттай нүүр тулж, үүнээсээ болж шаналж байдаг. Тэгвэл үүнийг хялбараар даван туулж, үсээ бат бөх, эрүүл болгох аргуудыг зааж өгөхөөр бэлтгэлээ.

Зөвхөн хуйхандаа бага зэрэг тос түрхээрэй.

Үс ургуулах, гялалзуулах олон төрлийн тос байдаг. Гэхдээ эдгээрийг зөвхөн хуйхандаа түрхэх хэрэгтэйг сана. Жишээ нь гэхэд үс ургалтыг дэмждэг касторын тосыг хуйхандаа бага хэмжээгээр түрхэж хэрэглэнэ.

Ямар нэгэн хүчтэй зүйл хэрэглэхээс өмнө шампуниа солиод үз

Үс тань хагатаад, хугарч унаад байвал шууд л ямар нэгэн хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэх гэж яарах хэрэггүй. Харин оронд нь шампуниа солиод, арай зөөлөн найрлагатайг хэрэглээд үзээрэй. Хэрэв энэ арга ч танд тус болохгүй байвал эмчид хандаж, даавраа хянуулахыг зөвлөж байна.

Өдөр бүр ангижруулагч хэрэглээрэй, 2-3 хоног тутамд шампунь ашигла.

Үсийг өдөр бүр угааж болохгүй. 2-3 хоногт нэг удаа шампунь ашиглаж угаах бол, өдөр бүр ангижруулагчаар үсэндээ чийг өгч байх хэрэгтэй юм. Ингэхдээ үсээ бүлээн усаар зайлж, шампунь ашиглахгүйгээр ангижруулагч түрхэнэ. Зөв чийгшүүлсэн үс нь илүү бат бөх, өтгөн, эрүүл болдог.

Шанцайгаар маск бэлтгэж хэрэглэх

Шанцай нь нянгийн эсрэг үйлчилгээтэй, цусны эргэлтийг идэвхжүүлдэг тул үс, хуйханд сайнаар нөлөөлдөг. Маск хийхийн тулд шанцай, кокосын тосыг тэнцүү хэмжээгээр холих хэрэгтэй. Дараа нь хуйх болон үсний уг хэсэгт түрхэнэ. 45 минутын дараа үсээ угаагаарай.

Кофегоор маск бэлтгэж, хуйхандаа тэжээл өгөөрэй.

Кафеин нь үсний ургалтад эерэг нөлөө үзүүлдэг. Энэ нь үс унахаас сэргийлж, цусны эргэлтийг нэмэгдүүлнэ. Үс уналтыг хариуцдаг дигидротестостерон (DHT) хэмээх дааврыг хааж, үсийг хамгаалдаг гэж ойлгож болно. Нэмж дурдахад кофенд флавоноид агуулагддаг бөгөөд энэ нь нөхөн төлжихөд чухал үүрэгтэй антиоксидант юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!