Бүдүүн гэдэс цэвэрлэж, бүх хорт бодисыг гадагшлуулах онцгой ундаа бэлтгэх жор

Биеэс ялгадасыг гадагшлуулах болон хоол боловсруулах үйл ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэж байдаг эрхтэн бол бүдүүн гэдэс. Тиймээс хоол боловсруулах систем дэх бүх хорт бодисыг цэвэрлэхэд тустай эрүүл мэндийн ундаа хийх арга болон орц найрлагад нь орсон бүтээгдэхүүний ашиг тусыг хуваалцахаар бэлтгэлээ.

Алим

Алимны ислэг нь хоол боловсруулахад эерэг нөлөө үзүүлж, шим тэжээл хэрэгцээт бодисыг бүдүүн гэдсэнд аваачихад тустай хэмээн үздэг.

Нимбэг

Цитрусын төрлийн уг жимс нь витамин С-ээр баялаг бөгөөд хүчтэй антиоксидант шинж чанартай тул хоол боловсруулахад маш сайн туслах болдог.

Цагаан гаа

Цагаан гаа бол хүмүүсийн эртнээс хэрэглэж ирсэн эрүүл шим тэжээлтэй ургамал юм. Ханиад, дотор муухайрах, үе мөчний үрэвсэл, мигрень, цусны даралт ихсэх зэрэгт хэрэглэвэл тун сайн нөлөөтэй.

Харин одоо уг шүүсийг хэрэглэх арга болоод найрлагатай танилцацгаая.

Найрлага:

  • 1/2 аяга бүлээн ус
  • 1/2 аяга цэвэр алимны шүүс
  • 2 халбага шинэхэн нимбэгийн шүүс
  • 1 халбага цагаан гааны шүүс
  • 1/2 халбага далайн давс

Хэрэглэх арга:

Дээрх бүх орцыг хооронд нь холих ба энэ нь зөвхөн нэг аягыг хийх найрлага юм. Тиймээс өдөрт 5 аягыг уух зорилгоор бэлтгэнэ.

  •  Өглөө өлөн гэдсэн дээрээ нэг аягыг ууна.
  • Дараа нь үдийн хоолны өмнө ба хойно дахин хоёр аяга ууна.
  • Хамгийн сүүлд нь оройн 6-7 цагийн үед үлдсэн хоёр аягыг уухыг зөвлөж байна.

Ийнхүү энэ байдлаар өдөр бүр хэд хоногийн турш хэрэглэвэл та гайхалтай үр дүнг өөрийн биеэр мэдрэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!