Хэвлийн өөх, унжсан гэдэснээс салгах онцгой ундааны жор: Орондоо орохоос өмнө ууна

Хэвлий дэх илүүдэл өөх нь ихэвчлэн цусны даралт ихсэх болон зүрхний өвчинтэй холбоотой байдаг. Мөн Английн эрүүл мэндийн байгууллага хэвлийн өөхлөлт нь 2-р шатны чихрийн шижин өвчний анхны шинж тэмдэг байж болохыг мэдэгджээ.

Харин энэ өөхлөлтөөс салахын тулд биеийг хоргүйжүүлэх хэрэгтэй ба уг үйл явц нь биеэс илүүдэл хорт бодисыг гадагшлуулж, хоол хүнснээс шим тэжээлийг ялгаруулах маш чухал зүйл юм. Хэрэв хүний бие махбод хорт бодисыг удаан тээж явбал хавдар, үрэвсэл зэрэг ноцтой өвчний эх үүсвэр болох нь мэдээж.

Тиймээс биеийг цэвэрлэх, бодисын солилцоог хурдасгах, дархлаа сайжруулах, жин бууруулах ялангуяа хэвлийн өөхлөлтөөс төвөггүй салах үйлчилгээтэй байгалийн гаралтай ундаа бэлтгэх жорыг санал болгож байна.

Найрлага:

  • 1/2 нимбэг
  • 1 өргөст хэмх
  • 1 халбага үрж жижиглэсэн цагаан гаа
  • багц яншуй
  • 1/3 аяга ус

Хэрэглэх арга:

Бүх орцыг шүүс шахагчид хийж сайтар холино. Дараа нь орой бүр унтахынхаа өмнө ууснаар үр дүн нь таныг гайхшируулах ба хэвлийн өөхлөлтөөс үүрд салах боломж олгоно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!