Хамгийн нарийхан бэлхүүстэй Солонгос алдартан

Нарийхан бэлхүүсээ алдаршаад буй Солонгос алдартанг танилцуулахаар бэлтгэлээ. Солонгосын охидын  “Itzy” хамтлагийн гишүүн ЮүНа нь 2003 онд төрсөн 18 настай. 2019 онд дебут хийсэн тус хамтлаг нь Солонгос төдийгүй дэлхий нийтэд тун ч алдартай. ЮүНа нь 170 см өндөртэй бөгөөд төгс бие галбиртай. Түүнийг загвар өмсөгч шиг биетэй хэмээн олон хүмүүс гайхан бишэрдэг.

Үзэсгэлэнтэй царай төрх, төгс бие галбир хийгээд бүжиглэж дуулахдаа ч чадварлаг гээд түүнд өөлөх зүйл үгүй. Харин сүүлийн үед Юүна нь хамгийн нарийхан бэлхүүстэй гэдгээрээ алдаршаад байгаа.

Багаасаа спортоор хичээллэж өссөн болохоор ч тэрүү түүний бие галбир насандаа баймгүй сайн хөгжсөн. Мөн өдөр бүр бүжгийн бэлтгэл хийж, давхар фитнесээр хичээллэдэг тул бие нь чанга, бэлхүүс нь нарийн байгаа аж.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!