Өмссөн даашинз, амилуулсан хүнээс нь илүүтэй олны анхаарлыг татсан өвөрмөц гутлууд

Алдартай гоо бүсгүйчүүд олны анхаарлыг зөвхөн ажил мэргэжлээр бус гадаад үзэмжээрээ татдаг бөгөөд ялангуяа нийтийн арга хэмжээний үеэр уг жишээг тодорхой харж болно. Магадгүй гоё сайхан гэхээсээ илүү өвөрмөц, содон төрх нь тэднийг илүү онцолж өгдөг биз. Тийм учраас олны танил эмэгтэйчүүдийн өнгөрсөн хугацаанд өмсөж байсан хамгийн этгээд гуталнуудыг уг мэдээлэлдээ онцолж байна.

  1. Николь Кидман

2017 оны Эмми шагнал гардуулах ёслолд Николь гоёмсог улаан даашинзаар гангарсан ч олны анхаарал түүний гутланд төвлөрчээ. Учир нь нэг талын өсгийт нь чулуун чимэглэлтэй байсан бол нөгөө талд нь байсангүй. Гэхдээ энэ нь албаар ийм загвартай гутал болохыг сүүлд тайлбарлажээ.

  1. Мармон Котийяр

Францын жүжигчин тэрээр Парисын загварын 7 хоногийн үеэр Жон Пол Голтиерын шоунд маш өвөрмөц хэлбэртэй гутал өмссөн байв. Мөн түүний нэгэн хүлээн авалтад өмссөн өнгөгүй шаахай нь гуталгүй мэт хуурмаг дүрийг бий болгосон байна.

  1. Диана Крюгер

2021 оны Met Gala-д Диана Крюгер неон даашинз, зуузайгүй чулуун оосортой, тод ягаан өнгийн гутал өмсжээ. Үүнээс гадна Америкийн балетын театрын намрын гала концерт дээр жүжигчин бүсгүй гоёмсог даашинзтайгаа, эрвээхэй зангиа бүхий хос гутлыг зохицуулжээ.

  1. Приянка Чопра

Загвар өмсөгч Приянка хоорондоо тохирохгүй зүйлсийг ч амархан хослуулдаг. Жишээ нь тансаг, гялалзсан даашинз дор энгийн тунгалаг шаахай өмссөн байв.

Ерөнхийдөө тэрээр Тунгалаг шаахайнд тун дуртай бөгөөд олон төрлийн хувцастай хослуулж харагддаг.

  1. Марго Робби

Маргот өдөр тутамдаа ч өвөрмөц гутал өмсөхөөс санаа зовдоггүй. Жишээ нь, 4 улирлын бүх чиг хандлагыг нэгэн зэрэг хослуулсан дөрвөлжин хамартай барууны хэв маягийн гутал.

6. Роуэн Бланчард

Жүжигчин Роуэн “Euphoria” цувралын нээлтийн үеэр өвөрмөц өсгийтэй шар гутлаар гангарав.

7. Рианна

Тэрээр ер бусын гутал, хувцас өмсөхөөс хэзээ ч санаа зовдоггүй бөгөөд 2017 оны Met Gala-д бараг ташаа хүртлээ уяатай өсгийт өмсөн гарч ирэв.

8. Дуа Липа 

Улаан хивсний ёслолд дуучин Дуа Липагийн гутал тэр өдрийн од нь болж байлаа. Учир нь түүний өрөөсөн гутал өвдөгнөөс дээш байсан ч, нөгөө талын гутал нь даашинзны бүс хүрсэн нь хачирхалтай байжээ.

9. Тейлор Свифт 

2019 оны хөгжмийн шагнал гардуулах ёслолд тэр гялалзсан гялтгануур бүхий комбинзоныг эрвээхий далавчтай өндөр өсгийтэй шаахайтай хослуулсан нь тун чамин харагдаж байв.

  1. Зое Салдана

Америкийн шагнал гардуулах ёслол дээр Зое даашинзтайгаа зохицсон ногоон, цагаан өнгийн өсгийт өмссөн аж. Мөн түүний гутлын өсгий хэт өндөр байсан нь олны анхаарлыг бага зэрэг татжээ.

  1. Блейк Лайвли

Жүжигчин Эмэгтэй Кристиан Лубутины гуталд тун дуртай бөгөөд шагнал гардуулах ёслолд нэлээд энгийн хувцаслаж ирсэн ч гуталны хувьд илт мэдэгдэхүйц өөр өөр өнгө материал бүхий онцгой хэсгүүдтэйг сонгожээ.

Мөн 2018 оны загварын 7 хоногийн эхний өдөр Блейк олон давхар хувцасны доор хадаасан шигтгээтэй гоёмсог тунгалаг гутлыг өмссөн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!