Аяган котлет хийх хамгийн амттай арга

Котлетыг нэгэн хэвийн дан махаар дээр дээрээс нь давхарлаж хийдэг цаг ард хоцорчээ. Харин үүний оронд голд нь өндөг бяслаг зэрэг хүссэн нэмэлт орцуудаа хийж өгснөөр илүү шүүслэг, амттай болохоос гадна идэхэд тун сонирхолтой байх болно. Иймээс өндөг,  бяслагтай котлет хэрхэн хийх аргыг уншигч тантай хуваалцъя.

Орц:

  • 300гр татсан мах
  • 1 ш том сонгино
  • 70 гр талхны үйрмэг
  • давс /амталгаагаар/
  • амтлагч /амталгаагаар/
  • 4 ш өндөг
  • 100 гр сүү
  • 80-100гр хатуу бяслаг
  • үрлэн улаан лооль /хүссэн хэмжээгээр/

Хийх арга:

Хамгийн эхлээд татсан махаа талхны үйрмэг, 1 ширхэг өндөг, давс, амтлагч, жижиглэсэн сонгино зэрэгтэй хольж сайтар базна.

Жижиг шилэн эсвэл шаазан аяганы ёроолыг цөцгийн тосоор тосолж, доорх зурагт үзүүлсэн шиг татсан махаа тараана. Дараа нь үүссэн хонхорт бяслагаа үрж бага хэмжээтэй хийх хэрэгтэй.

Үүний хажуугаар саванд 3 өндөг болон сүүг хольж бэлтгээд бяслаган дээрээ асгаж өгнө. Хүсвэл улаан лоолио зүсээд хамгийн дээр нь тавьж болох ба урьдчилан халаасан шарах шүүгээний 180 хэмд 30 минут болгоно.

Ийнхүү гайхалтай амтат котлет бэлэн болох бөгөөд төрөл бүрийн салат, соус зэрэгтэй хольж амтархан зооглох боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!