Өдөр бүр тохиолдох төвөгтэй асуудлуудыг шийдэж өгөх үр дүнтэй аргууд

Орон сууц, зуслангийн байшин, граж гээд эргэн тойрноо эмх цэгцтэй байлгахын тулд гэрийн эзэгтэйн адил ямар ч ажлыг бүтээлч, цаг хэмнэсэн, дээрээс нь хялбархан хийх аргуудаас суралцах нь маш чухал. Тиймээс танд туршлага нэмэх үүднээс дараах хэрэгцээт зөвлөмжүүдийг хүргэж байна.

Байцаагаар сонгино орлуулах

Нэгэн эмэгтэй цахим сүлжээндээ “Би огт сонгино иддэггүй, гэрийнхэн маань ч мэддэг учраас хоолондоо хийдэггүй юм. Гэтэл саяхан хамаатнууд ирээд нөхөртөө яаж сонгиногүй амтгүй хоол өгдөг байна аа? гэхчлэн асууж гарлаа” хэмээн нийтэлсэн байв. Харин үүнд тохирсон нэгэн гайхалтай санаа бол сонгиныг Хятад байцааны гаднах зузаан цагаан хэсгээр орлуулах арга юм. Энэ нь яг л сонгино шиг амт оруулах ба заавал хүсээгүй зүйлээ идэх шаардлагагүй шүү дээ.

Нарийн ногоог шинээр нь хөргөгчид хадгалахад учир бий

Бид ихэнхдээ нарийн ногоог уут эсвэл саванд хийж хадгалдаг. Гэтэл энэ нь тун хурдан хатаж шарлах нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс ногоогоо ургуулж буй мэт босоогоор нь хүйтэн устай саванд хийгээд дээгүүр нь гялгар уут углаж өгвөл ойролцоогоор 2 долоо хоногийн турш шинээрээ байх болно. Мөн нэмэлтээр гаднаас нь шүршигчтэй усаар шүршвэл илүү удаан хадгална гэдгийг санаарай.

Цагаан даавуун гуталны шарлалтыг арилгах

Цагаан гуталтайгаа өдөржин гадуур явахад яалт ч үгүй бохирдож таардаг. Дараа нь үүнийгээ угааж цэвэрлэсэн ч шар туяа татаж, хэд угаагаад ч нэмэргүй байх үе тохиолддог бөгөөд энэ нь үнэн хэрэгтээ тухайн гуталнаас гарч ирсэн цавуу байдаг аж. Тиймээс уг шар цавууг арилгахын тулд гутлаа хүйтэн усанд угаасны дараа боолт, марл зэргээр сайн тойруулан ороовол бүх цавуу нь боолтонд нэвчиж гутал эргээд цав цагаан болдог байна.

Лентийг зөв наах

Гэмтсэн хөл, гарын хуруундаа халдвар оруулахгүйн тулд шархны лент наах ёстойг хүн бүр мэддэг. Гэвч үүнийг зүгээр л хуруугаа тойруулж наах нь хурдан ховхрох, зах ирмэгээр нь бохир орох эрсдэл үүсгэдэг учраас зурагт үзүүлсэн шиг хоёр талыг нь сэтлээд зөрүүлэн наавал илүү тохиромжтой байдаг.

Резинэн ултай гуталны  хар зураасыг арилгах

 Цагаан ултай пүүзнийхээ улыг хар зураас болгочхоод дараа нь юугаар ч арчиж зүлгэсэн бүрэн арилахгүй байх нь нийтлэг үзэгдэл юм. Харин үүнийг хумсны будаг арилгагч ацетоноор үрэх нь хамгийн зөв арга бөгөөд хөвөнд бага зэрэг шингээгээд арчихад л хангалттай. Гэхдээ цагаанаас бусад өнгийн ултай гутлыг ингэж арчвал будаг нь арилах тул зөвхөн цагаан ултай гутланд зориулсан зөвлөмж гэдгийг санаарай.

Лонхон дахь шингэнийг илүү хурдан гаргах

Лонхонд байгаа ус, ундаа зэргийг хурдан  юүлэхдээ лонхны хүзүүг доош нь харуулж, тойруулах хөдөлгөөнөөр хурдан эргүүлэх хэрэгтэй. Нэг ёсондоо лонхон дотор “Хар салхи” үүсгэнэ гэсэн үг. Түүнчлэн энэ нь ердийн аргатай харьцуулбал дор хаяж хэдэн секунд хэмнэхэд тустай.

Талх шарагч ашиглан хөлдүү цөцгийн тосоо хайлуулах

Талх шарж байх хооронд цаг хэмнэх үүднээс цөцгийн тосоо шарагчний амсар дээр нь тавьбал тун амархан гэсэж түрхэхэд хялбар болно. Харин ингэхдээ цөцгийн тосоо бага зэрэг хүнд аяганд хийж тавихгүй бол шарсан талх, болмогцоо дээшээ үсэрч тосыг асгаж болзошгүй юм.

Тогооны вакумжсан тагийг хялбархан авах

Олон хүн орой хийсэн хоолноос нь үлдвэл хөргөгчид хийж хадгалдаг. Гэхдээ өглөө тагийг нь нээх гэтэл вакум үүсч, авахад хэцүү болсон байдаг шүү дээ. Тиймээс энэ үед халбагаар дээрээс нь хэд тогшвол агаар орж, хүчээр татах шаардлага гарахгүй.

Талх жигнэмэгийг удаан хадгалах

Талх нарийн боов гэх мэт гурилан бүтээгдэхүүнийг 2,3 хонуулахад л амт чанарт нь өөрчлөлт ордог. Тэгэхээр сайтар битүүмжлээд хөлдөөчихвөл удаан хэрэглэж болохоос гадна, хэлбэр хэмжээнд ч огт өөрчлөлт орохгүй гэдгээрээ давуу талтай аж.

Зөгийн бал хийхдээ эмнэлгийн тариур ашиглах

Ямар нэг хоол хүнсэнд зөгийн бал хийх үед, шаардагдах хэмжээг хэмжих болон илүү жигд тараахын тулд тариур хэрэглэж болдог байна.

Авокадаг шинээр нь байлгах

Авокадоны талыг хэрэглээд үлдсэн хэсгийг нь харлачихвий гэхээс санаа зовж байвал лаймын эсвэл нимбэгний  шүүсийг зүссэн тал дээр нь бага зэрэг дусааж тараагаад, авокадаг доош нь харуулж тавихад л хангалттай.

Машины толбо арилгах

Нэгэн залуу өвлийн цагт машинаа цэвэрлэгч бодисоор арчихад шууд л хөлдөж цэнхэр туяа татсан тухайгаа дурдсан бөгөөд гараараа үрээд ч нэмэргүй байсан гэнэ. Харин үүнтэй ижил нөхцөл байдал таньд тулгарвал зүгээр л хүүхдийн нойтон сальфеткаар арчихад тэр дороо арилах болно.

Гэрийн тэжээвэр амьтдыг төвөггүй зөөх

 Хэрэв та муур нохойгоо байнга зөөх шаардлагатай байдаг бол тэднийг тохирсон хэмжээтэй зөөвөрлөх саванд оруулж сургаарай. Ингэвэл амьтад гадуур явахадаа тухтай байх нь гарцаагүй.

Эвдэрсэн хөргөгчөө хэрэгцээтэйгээр ашиглах

Удаан хугацаанд ашиглаж, хэрэгцээнээс гарсан хөргөгчний хаалгыг салгаж аваад тохиромжтой газар өлгөчихвөл шинэ төрлийн тавиуртай болох боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!