Өндөр үнээр авсан байсан ч хамаагүй гэрийг хямдхан, гэрийн эзэгтэйг мэдрэмжгүй харагдуулдаг зүйлс

Хүн бүр гэрээ тав тухтай, гоёмсог болгох юмсан гэж хичээдэг бас хүсдэг. Харин гэрээ гоё болгохын тулд заавал бүхэлд нь засвар хийж, мэдрэмжтэй мэдлэгтэй хүн хөлсөлж, их мөнгө зарлагадах хэрэггүй. Оронд нь багахан өөрчлөлт хийж, тавилга сонгохдоо илүүтэй анхаарахад болох юм. Хамтдаа энэ талаар дэлгэрэнгүй уншиж мэдэцгээе.

Хиймэл цэцэг

Зарим хүмүүс гэрээ өнгөлөг харагдуулахын тулд хиймэл цэцэг аваад гэртээ тавьчихдаг. Гэсэн ч эсрэгээрээ энэ нь танай гэрийг хямдхан, харин таныг мэдрэмжгүй харагдуулах сөрөг талтай. Үүний оронд өнгөлөг, гоёмсог амьд цэцэг, ургамал тарьж, гэрээ чимээрэй. Энэ нь гэрийн интерьерт чухал ач холбогдолтой. Мөн агаарыг цэвэршүүлж, таатай уур амьсгал бүрдүүлдэг.

Хананд тогтоосон жижиг олон зураг

Ханаа хоосон харагдуулахгүйн тулд жаазалсан олон гэрэл зураг өлгөх хэрэггүй. Энэ нь танд тус биш, ус болох юм. Гэрийг замбараагүй харагдуулах тул үүний оронд том хэмжээтэй зураг өлгөөрэй. Мөн өлгөж буй зураг тань утга учиртай, мэдрэмжтэй байвал зохимжтой.

Буйдантай хос түшлэгтэй сандал

Буйдан, түшлэгтэй сандлаа хослуулах нь улиг болсон. Та зоригтой шийдвэр гаргаж, өөр өөр өнгийн буйдан болон түшлэгтэй сандал сонгоод үзээрэй. Гэр тань тэр чигтээ өнгө орж, орчин үеийн болох болно.

Богино хөшиг

Та гэрээ зай томтой, өндөр таазтай харагдуулахыг хүсч байна уу? Тэгвэл богино хөшигнөөс татгалзах хэрэгтэй. Харин шал хүрсэн урттай хөшиг нь танай гэрийг илүү гоё харагдуулж болох юм.

Энгийн буюу цаанаасаа ирсэн зүйлс

Ихэнхдээ жижиг нарийн ширийн зүйлс нь өрөөг бүхэлд нь өөрчлөхөд хүргэдэг. Хаалганы бариул, гал тогооны шүүгээний бариул, угаалгын өрөө, гал тогооны усны цорго гэх мэт жижиг зүйлүүдийг өөрчилж, өнгөлөг гоёмсог болгох төдийд гэр тань тэр чигтээ өнгө ороод эхэлнэ. Жишээ нь гэхэд та угаалгын өрөөнийхөө угаалтуурын цоргыг илүү чамин тансаг болгоод өөрчлөөд үз. Угаалгын өрөө тань тэр чигтээ гялалзаад л явчихна.

Загвар нь хоцрогдсон чийдэнгийн бүрхүүл

Зөв гэрэлтүүлэг нь өрөөний дизайнд асар их үүрэг гүйцэтгэдэг. Таазны гэрэлтүүлгийн хувьд дизайнерууд унжсан чимэглэл бүхий чийдэнг ашиглахыг зөвлөж байна. Эдгээр нь орон зайг чадварлаг тэнцвэржүүлж, тодорхой хэсэгт анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно.

Буйдантай ижил өнгийн дэр

Загвар зохион бүтээгчдийн үзэж байгаагаар өрөөг тохижуулах хамгийн хялбар бөгөөд хямд аргуудын нэг бол буйдан дээрээ өөр өнгийн дэр тавьж чимэглэх юм. Дэрээ солих төдийд буйдан тэр чигтээ шинэ болчихсон мэт, гэрт цэвэр агаар орж ирж буй мэт мэдрэмж төрүүлнэ.

Жижиг хивс

Жижиг хэмжээтэй хивсээс илүүтэй том хэмжээтэй өргөн хивс сонгож дэвсээрэй. Энэ нь гэрийг илүү тав тухтай болгохоос гадна том зай талбайтай харагдуулна. Жижиг хивсний тухайд гэрийн зайг жижигхэн болгож харагдуулах сөрөг талтай байдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!