Аюултай сэжигтэй үед амиа авч гарахын тулд хийх ёстой зүйлс

Бидний хуучин танилаас эхлээд үл таних хүн хүртэл учир шалтгаан нь тодорхойгүйгээр араас дагахыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ үед өөрийгөө хамгаалах нарийн төлөвлөгөөтэй байж, болзошгүй үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд хийж болох хэрэгтэй зөвлөгөөнүүдийг танилцуулахаар нийтэллээ.

Машинаа зогсоохгүй байх

Машинтай явж байхад өөр нэг машин удаан хугацаанд араас яваад байгааг анзаарсан бол хамгийн түрүүнд машинаа хажууд тийш шахаж дэргэдүүрээ өнгөрөх зай гаргаж өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө яасан ч машинаа зогсоож болохгүй ба нэг эгнээндээ бус өөр эгнээрүү шилжин явахаа бүү мартаарай.

Гэрлээрээ дохиход нэг их анхаарал хандуулах хэрэггүй

Жолооч нар бие биедээ сэрэмжлүүлэг болгох үүднээс урд гэрлээ анивчуулж дохио өгдөг. Гэхдээ заримдаа энэ нь зүгээр л таны анхаарлыг татаж зогсоох санаа байж болох бөгөөд машиныхаа бүх зүйл хэвийн байгаа гэдэгт итгэлтэй байгаа бол тэр болгонд зогсох шаардлагагүй.

Таамаглах аргагүйгээр гэнэт замаа өөрчлөх

Жолоо барьж байх үедээ ийм нөхцөлд зүүн дохио өгөөд баруун эргэдэг шиг алхаж явахдаа ч тэр сэжигтэй санагдсан бол явах гэж байсан чигээ өөрчлөөд алхаарай.

Тохиолдлыг тоолох

Тагнуулын төв газарт ажиллаж байсан ажилчны хэлснээр сэжигтэй тохиолдлыг баталгаажуулахын тулд зарим дүгнэлтүүдийг хийх хэрэгтэй болдог байна. Үүнд, хэрэв та нэг хүнтэй 1 удаа уулзвал санамсаргүй тохиолдол, харин 2 удаа таарвал давхцал, хэрэв 3 удаа таарвал ямар нэг зүйл буруу байгааг илтгэнэ.

Замын хөдөлгөөний камертай хэсгээр явах

Бүх боломжит өгөгдлийг бий болгохын тулд камерын хажуугаар өнгөрөхөө мартаж болохгүй ба гудамжны нэрсийг сайн санаж яваарай. Энэ нь дараа нь цагдаагийн ажилтнуудад их хэрэг болж магадгүй юм.

Урагшаа л харах

Хэрэв хүн дагаж буй мэт санагдсан үед байн байн эргэн тойрноо хараад байх нь өөрийгөө ямар нэг зүйл сэжиглэснийг илтгэх дохио өгч байгаатай ялгаагүй. Тиймээс аль болох юу ч анзаараагүй мэт тайван байж харагдахыг хичээх ёстой.

Ярилцаж үзэх

Хэрэв та сэжигтэй этгээдийг танихгүй бол зан авирыг нь мэдэхгүй учраас яриа үүсгээд хэрэггүй. Харин хуучин танил байвал орчин тойрныхоо аюулгүй байдлыг ажиглаад ганцаараа баймаар байгаагаа илтгэхийг хичээнэ. Гэхдээ ингэхдээ урт яриа өрнүүлэхгүйгээр зөвхөн гол шаардлагаа хэлэхэд л хангалттай.

Үсээ задгай тавих

Үсээ орой дээрээ боох нь сэжигтэй этгээдэд гэмт хэрэг үйлдэхэд илүү амар байх боломжийг олгох талтай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!