30 гаруй насны Солонгос ээж тун ч залуухан харагддаг тул Америкт аялж явахад өсвөр насны хөвгүүд дугаарыг нь асуужээ

Энэ бүсгүйг Хун Ён Ги гэдэг одоо 31 настай. Тэрээр хоёр хүүгийн ээж бөгөөд эгэл жирийн нэгэн Солонгос бүсгүй. Харин түүний бусдаас онцгойрч буй нэгэн шинж нь залуухан охин шиг харагддагт оршино.

Угтаа хүний эхнэр, хүүхдүүдийн ээж болчихсон нэгэн хэдий ч ахлах сургуулийн сурагч шиг л харагддаг. Тэрээр АНУ-д найзтайгаа аялж явахад нь ахлах сургуулийн Америк сурагчид сошиал хаягийг нь асууж, өдөж хоргоосон гэнэ.

Тэрээр өөрийн насаа хөвгүүдэд хэлэлгүйгээр тэдэнтэй ярилцаж, найзууд болоод амжсан гэнэ. Бүсгүй энэ тухайгаа “Америкт аялж явахад надаас жоохон хүүхдүүд дугаар асууж, яриа өдөж олон зүйл тохиосон. Гэхдээ надад энэ нь сонирхолтой байсан болохоор тэдэнд насаа хэлэлгүйгээр ярилцаж найзууд болцгоосон. Аяллын маань бас нэг сонирхолтой үйл явдал байсан болохоор та нартай хуваалцахыг хүссэн юм” хэмээжээ.

Түүний түүхийг сонссон хүмүүс бүсгүйг магтаж, өөртөө арчаатай, өнгөлөг толигор хэвээр байгааг нь бахархаж байв. Угтаа хүүхэд төрүүлсний дараа эмэгтэй хүмүүс өөрсдийн шим тэжээлээ алдаж, өнгө зүс алдах, өөртөө гаргах цаг хомс болсны улмаас гоё гоодохоо ч больж нэг ёсондоо өөрийгөө хаядаг. Харин бүгд ийм байх албагүй. Олон хүүхэдтэй байсан ч халамжтай нөхөртэй, өөртөө хайртай байхад ямар ч эмэгтэй гялалзаж чадна гэдгийг энэхүү Солонгос бүсгүй батлаад байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!