Хүмүүсийн худалдан авалт хийх сонирхлыг өдөөдөг, онлайн хувцасны дэлгүүрүүдийн 9 заль мэх

Бид дэлгүүр хэсэх боломжгүй үедээ онлайн дэлгүүрээр зочилж хэрэгцээт бараагаа авдаг. Гэхдээ сонирхсон зүйлдээ хүрч материалыг нь шалгах боломжгүй, зөвхөн зургаар л шинжихээс өөр аргагүй учраас цахим дэлгүүрүүд бараагаа хамгийн сайн гэрэлд авч олон төрлийн эффект хэрэглэх нь мэдээж. Тиймээс худалдан авалтдаа сэтгэл дундуур үлдэхгүйн тулд онлайн дэлгүүрүүд чухам ямар заль мэх ашигладгийг хэрэглэгч таньд хүргэж байна.

Хувцсны зургийг дангаар нь авах

Онлайн дэлгүүрээс хувцас авахдаа хүмүүсийн анхаарлаа хандуулж чадах энгийн зүйл нь өмссөн байхдаа ямар харагдахыг тооцоолох юм. Харин зарим дэлгүүрүүд модельд нь зохихгүй тохиромжгүй харагдсан хувцсаа зүгээр л өлгүүрт өлгөж зургийг нь авах талтай. Үүнээс болоод зорьсон эзэндээ хүрэх үед сэтгэл гонсойлгом байдлыг бий болгодог.

Хувцасны зохицолыг ашиглах

Логикийн хувьд өвлийн хүрмийг байнга цахилгаандаж явдаг. Гэвч зураг авахдаа энгэрийг нь задгайлах, сул өмсөх зэргээр янз бүр болгон авах нь бий. Хэдий энэ нь илүү эрч хүчтэй, загварлаг харагдуулдаг ч бодит байдал дээр байнга ингэж явах нь юу л бол.

Өнгөт зурагны оронд хар цагаан зураг хэрэглэх

Хар цагаан зураг нь илүү нууцлаг, эрхэмсэг харагдуулдаг. Гэвч энэ нь тухайн барааны мэдээллийг бүрэн өгч чадахгүйгээр барахгүй хямд материалтай, болхи оёдолтой хувцсаа ийнхүү гоёмсгоор илэрхийлж буй арга заль байж болох юм.

Модельд анхаарлаа хандуулах

Ерөнхийдөө зургаас загвар өмсөгчийг биш хувцсыг нь тодотгон харах ёстой байдаг ч зарим брэндүүд зөв төрхтэй гоолиг охидыг сонгосноор тийм ч аятайхан биш хувцсыг хүртэл хамгийн гоёоор харагдуулах боломжтой болдог. Тийм учраас хүмүүс зөвхөн өөрт зохицох эсэхийг харгалзан үзэж, сайтар бодсоны үндсэн дээр худалдан авалт хийхийг зөвлөж байна.

Зөвхөн хар өнгийг нь сурталчилгаа болгох

Хар болон цайвар өнгөтэй ижил цамц заримдаа эрс өөр харагддагийг та нэг бус удаа анзаарсан байх. Хар хувцастай зургаас оёдол, нягтаршил зэргийг онцлон харахад тун төвөгтэй байдаг. Иймээс ямар ч өнгийн хувцас сонгох гэж байсан цайвар материалтайг нь эхлээд сонирхоод үзээрэй.

Өнгө нэмсэн зураг

Зургуудаа бага зэрэг засаж, илүү үзэмжтэй болгоход буруудах юмгүй. Гэсэн ч зарим тохиолдолд өөрийн өнгийг нь хэт өөрчилж, огт өөр болгосон байдаг. Мөн та тухайн зурганд өнгө нэмсэн гэж бодож л байгаа бол бодитоор нь авсан хүн байгаа эсэхийг сэтгэгдэл хэсгээс шалгах хэрэгтэй.

Дагалдах хэрэгслүүдээр анхаарал татах

Зарим онлайн дэлгүүрүүд дан ганц бүтээгдэхүүнийхээ бус бүхэл бүтэн коллекцийн зургийг тавьсан байдаг. Энэ нь нэг талаараа өөрт зохих хувцас сонгох боломжийг өгдөг ч, нөгөө талаараа олон шаардлагагүй зүйлс болох гоёл чимэглэл, тод нүүрний будалт, бусад нэмэлтүүд зэрэг нь хүмүүсийн анхаарлыг сарниулж гол хувцсаа сонирхоход хүндрэлтэй болгодог. Харамсалтай нь үүний үр дүнд хуучинсаг эсвэл таараагүй хувцсаа авах магадлалтай.

Нарийн төвөгтэй поз авах

Загварын зураг авах нь онлайн худалдаачдын хувьд нэлээдгүй асуудал болдог. Учир нь зарах гэж буй хувцасныхаа биед хэрхэн сууж байгаа болон өө сэв, үзэмжгүй хэсгийг нь нуухын тулд төдийлөн ашиглагддаггүй позуудыг авах нь элбэг. Тиймээс аливаа хувцсыг авахдаа урд эсвэл хажуугаараа энгийн зогсолт авсан загваруудыг илүүд үзэх нь дээр.

Зургаа студид авахаас илүү гадаад орчинд авах

Ихэвчлэн инээмсэглэсэн нөхөрсөг байдлаар гарсан зураг нь худалдан авагчдад эерэг мэдрэмж төрүүлэн, сэтгэлийг нь хөдөлгөж, цаашлаад ашиг орлогод ч бас нөлөөлдөг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!