Аялж зугаалж явахдаа гоё зураг авахад туслах аргууд

Ачаагаа бэлдэж, аяллын төлөвлөгөөгөө гаргаад камерны батарейгаа цэнэглэсэн байхад хамгийн сайхан амралтанд хэзээд бэлхэн гэсэн үг. Аялал жуулчлалын үеэр гайхалтай дурсамжуудыг баримтжуулахын тулд зураг авах чадвар нэн чухал. Гэхдээ магадгүй та зураг дарахдаа тийм ч сайн биш бол мэргэжлийн гэрэл зурагчдын өгсөн дараах зөвлөмжүүдийг даган,  амьдралдаа ганцхан тохиох мөчийг гэрэл зургийн хальснаа мөнхлөөрэй.

Өдрийн аль үед зураг авахад тохиромжтой вэ?

Гайхалтай зураг нь суурь буюу гэрэлтүүлгээс ихээхэн шалтгаалдаг ба энэ нь зургийг бүтээж эсвэл нурааж ч чаддаг. Тийм ч учраас зурагчид “Алтан цаг”-ийг ашиглах дуртай. Учир нь нарны хурц тусгалгүй дээрээс нь тэнгэрийн өнгө өөрчлөгддөг зэрэг нь зургыг илүү зөөлөн, тансаг гаргадаг.

Зураг дээр юуг анхаарах вэ?

Зураг авхуулахдаа “Гуравын дүрэм”-ийг ашиглаарай. Үүнийг энгийнээр тайлбарлавал зургийг хэвтээ эсвэл босоо гурван хэсэгт хуваасан гэж үзээд өөрөө аль нэг хэсэгт нь байрлан позоо аваарай. Энэхүү жижиг үйлдэл нь таны зурагт гайхалтай өөрчлөлт өгөх болно.

Мөн та байгаа газрынхаа эргэн тойрныг зурагтаа тусгаж өгвөл илүү бүтээлч зураг болдог. Жишээ нь, Амстердамын сувгаар явж байгаа бол усанд туссан  барилгуудын тусгалыг ашиглан зураг авхуулж болно. Цаашлаад Ду Бровжикын чулуун гудамжаар аялж байгаа бол тэндхийн улаан дээврийн хажууд ижил өнгийн усны хувцастай авхуулах ч боломжтой.

Хэрхэн мэргэжлийн зураг авах вэ?

Мэргэжлийн зураг авахдаа арын дэвсгэр хэсгийг бүдгэрүүлж, зөвхөн тухайн хүн дээр фокусыг тааруулж өгвөл илүү сайн зураг болдог. Өөрөөр хэлбэл Iphone-ын камерны Portrait горим дээр авахтай ижил гэсэн үг. Гэхдээ зугаалганы гэрэл зургийн хувьд очсон газраа онцлох нь чухал учраас зөвхөн хүн дээр фокуслалгүйгээр, талбайн өргөнийг харгалзан үзэж камерынхаа диафрагмыг тохируулан газрыг тэр чигт нь зурагт буулгаарай.

Хэрхэн түүх өгүүлсэн зураг дарах вэ?

Дээрх зөвлөмжүүдийг дагаж, илүү дээр зураг авахад бэлэн болсон бол одоо зургандаа мэдрэмжээ шингээж, нэг ёсондоо амь оруулах хэрэгтэй. Ингэхийн тулд төдийлөн хичээгээгүй гэнэтийн гэрэл зургууд авах нь дээр ба эдгээр нь тухайн мөчийг сануулахын зэрэгцээ илүү бодит сэтгэгдлийг төрүүлдэг.

Яаж илүү сонирхолтой байдлаар зураг авах вэ?

Үсэрч харайсан хөдөлгөөнтэй зураг авахаас бүү татгалзаарай. Камерын өмнө инээж зогсохоос илүүтэй бодит байдлыг тэр чигээр нь буулгавал 20 жилийн дараа харсан ч тэр мөчид ямар сайхан байсныг сануулах болно. Тиймээс хайрт эхнэр нөхөр эсвэл хүүхдүүдийнхээ гоёхон мөчүүдийг ямар ч зааваргүйгээр буулгаарай.

Гэрэл зургийг хаанаас эхлэн авах вэ?

Та зөвхөн хайртай хүмүүсийнхээ зургийг аваад зогсохгүй хүрээлэн буй орчинтойгоо ч бас харьцах хэрэгтэй. Ингэснээр шинэ дурсамж бүтээж, гайхалтай байгалийг бишрэхийн зэрэгцээ нутгийн иргэдтэй танилцах боломжийг бүрдүүлэн, аяллаа илүү мартагдашгүй онцгой болгох үүд хаалга нээгдэх юм. Мөн таны авсан гэрэл зураг бүхэн хөгжилтэй байхаас биш стресстэй байж болохгүйг анхаараарай.

Зургаа хэрхэн засаж янзлах вэ?

Аяллаас үлдсэн зургаа бусадтай хуваалцахад, нэг л сэтгэл дундуур байвал тэдгээрийг засварлан сайжруулах олон арга байдгийг санах хэрэгтэй. Харин үүний тулд дараах гар утасны аппликейшнүүдийг татаад аваарай.

Зураг янзлах хамгийн сайн аппликейшнүүд- VSCO болон Lightroom Mobile

Эдгээр аппликейшнууд нь таны зургийг зөв засахад шаардлагатай бүх хэрэгслийг агуулдаг. Нэг ёсондоо зураг авах нь цаасан дээр зураг зураад түүнийгээ будахтай тун төстэй. Гэхдээ та анх удаа зураг засах гэж байгаа бол жаахан төвөгтэй байж магадгүй юм. Тиймээс аппликейшнуудтай танилцаж, тэнцвэр гэрэл тодосгогч зэргийг өөрийн зургандаа туршиж үзээрэй. Та хэдий чинээ их дадлага хийнэ, төдий чинээ илүү хурдан бөгөөд сайн завсарлах болно.

Урьдчилсан тохируулгууд

Урьдчилсан тохируулга гэдэг нь зургийн өнгө, гэрэл, сүүдэр гэх мэт бүх хэрэгслийг нь тааруулсан байдал юм. Жишээ нь, аппликейшн дээр байдаг зарим үнэгүй тохируулгууд нь олон хүний сонирхлыг татдаг. Мөн та өөрөө ч ийм тохируулга үүсгэж болох ба нэг хийчихсэн байхад таны хувь хүний онцлогийг илэрхийлж өгнө гэсэн үг.

Эцэст нь та дэлхийг тойрон аялж байгаа эсвэл гэртээ ойрхон байгаагаас үл шалтгаалан дээрх аргуудыг ашиглаад үнэт мөчүүдээ үлдээгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!