Хүмүүсийн учир шалтгааныг нь мэдэхгүй ч өдөр бүр тааралддаг сонирхолтой зүйлс

Хэдийгээр бид өдөр тутамдаа олон төрлийн бараа бүтээгдэхүүн, эд зүйлстэй харьцдаг ч чухам яагаад ийм байдлаар бүтээгдсэнийг чухалчилж үздэггүй, өөрөөр хэлбэл дасал болсон байдаг. Тэгвэл энэ удаа таны өнөөдрийг хүртэл мэдээгүй зарим зүйлсийн жинхэнэ зориулалтыг сонирхуулахаар бэлтгэсэн юм.

  1. Mc Donald’s-ын шарсан төмс нь кетчуп тавих хэсэгтэй байдаг

Заримдаа их өлссөнөөс болоод ч тэр үү шарсан төмсний энэ хэсгийг анзаарсан хүн тун ховор байдаг. Гэхдээ сайн нягтлаад харвал хайрцагны дээд хэсгийг нугалаад кетчуп болон бусад соус тавих нэг төрлийн тавагтай болох боломжтой.

  1. Ундаа, усны савны ёроол хонхор байдаг нь учиртай

Ихэнх төрлийн савны ёроол цааш хонхор байдаг нь дээр нь наах зураг, бичиг, наалт зэрэг нь тэгш хэмтэй, цаашлаад харагдахад хялбар байхад тус болдог аж. Хэрэв савны ёроол ийм биш байвал үүн дээрх бичиг наалт гээд юу ч байсан онцгүй харагдана.

  1. Цамцны V хэлбэрийн оёдол нь хөлс шингээх зориулалттай

Өнгөц харахад V хэлбэрийн оёдол нь зөвхөн гоёл чимэглэлийн зориулалттай мэт харагддаг ч, үнэн хэрэгтээ тун онцгой үүрэгтэй юм.

1930 онд спорт цамц үйлдвэрлэж эхэлсэн үеэс энэ гурвалжинг оёдог болсон ба цамцны захыг илүү уян хатан болгох, хөлс шингээх гэсэн хоёр зориулалттай байжээ. Гэхдээ орчин үеийн спорт хувцаснууд илүү нимгэн даавуугаар хийгддэг болсон тул ийм оёдол ашиглахаа больсон ба зарим компаниуд зөвхөн үйлдвэрлэлийн зардлаа бууруулахын тулд л тус ёодлыг гаргахаа зогсоосон байна.

  1. Гичний савны тагийг түгжиж болдог

Зарим гичний сав нь нууц нугас бүхий хэсэгтэй байдаг ба онгойлгох үед таг нь буцаж босохгүй, гич наалдаж бохирдохгүй байх зэрэг олон давуу талтай.

  1. Хүүхдийн хувцасны далд хэсэг

Хэрэв та хүүхдийнхээ цамцны мөрөн дээрх нугалаасыг ямар зориулалттайг нь мэдэхгүй байвал энэ нь ердөө загвар төдий зүйл биш аж. Үнэн хэрэгтээ цамцыг хүүхдийн толгойгоор нь биш хөлөөр нь углаж өмсүүлэх зорилгоор ийнхүү бүтээсэн аж. Мэдээж энэ нь нялх үрсэд илүү тухтай байх болно.

  1. Ухаалаг гар утасны жижиг хуванцар хэсгүүд нь антены үүрэг гүйцэтгэдэг

Өнөө үед ухаалаг утаснаас илүү ашиглагддаг зүйл бараг л үгүй биз. Гэхдээ ингэж их хэрэглэдэг атлаа нарийн ширийн зүйлс, ялангуяа хажуу талынх нь хоёр зураас юунд хэрэгтэйг цөөхөн хүн л мэддэг. Тэгвэл энэ хоёр зураас нь радио долгионы дохиог хүлээн авах нэг ёсны антен нь болж байдаг. Тодруулбал ихэнх ухаалаг утаснууд металлаар хийгдсэн байдаг нь дохио хүлээн авахад саад учруулж, улмаар үүнээс сэргийлэхийн тулд уг хуванцар хэсгүүдийг бүтээжээ.

  1. Үүргэвч нь хүний амийг аврах боломжтой

Хүмүүс үүргэвч худалдан авахдаа хэмжээ, өнгө зүсэнд анхаарлаа хандуулж, бусад хэсгүүдийг тэр бүр анзаардаггүй. Гэтэл аяллын үүргэвчнүүд нь бэхлэх хэсэгтээ шүгэлтэй байдаг ба ямар нэг аюултай нөхцөлд хэрэг болох нь мэдээж. Магадгүй бүх үүргэвчинд уг нэмэлт хэсэг байхгүй ч орчин үеийн ихэнх явган аяллын цүнхнүүд шүгэлтэй үйлдвэрлэгдэж эхэлсэн байна.

  1. Toblerone шоколадны нууц загвар

Олон хүн toblerone шоколадны гурвалжин хэлбэрийг Швейцарын Алпийн нуруунаас санаа авсан гэж боддог ч, энэ нь зүгээр л хугалахад хялбар, дээрээс нь нэг гурвалжинг хүний хазах хэмжээтэй ойролцоо байлгах үүднээс ийнхүү бүтээсэн байдаг.

  1. Богино долгионы зуух буюу печний нүүрэн дэх хар торон хэсэг нь хортой цацрагаас хамгаалдаг

Уг хар торыг ихэвчлэн ган эсвэл өөр төрлийн металлаар хийдэг ба хорт цацрагийг буцаан ойлгох үүрэгтэй байдаг. Хэрэв ийм зүйл байхгүй бол цацраг шилээр дамжин эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.

  1. Анх дэвтэрний захын хэсгийг хамгаалах зориулалтаар бүтээжээ

Дэвтэрний зах буюу улаан шугамаас цаадах хэсгийг багш дүн тавих, тэмдэглэл бичих зэргээс өөрөөр ашиглаж байжээ. Одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө айлуудад харх, хулгана зэрэг нь нийтлэг байсан тул чухал бичвэр, ажлын хөтөлбөр гэх мэтийг урж мэрэхээс сэргийлж ийнхүү ирмэгийг нь бичих боломжгүй, зайтай байхаар зохиосон байна.

  1. Малгайн дээрх бөмбөлөг

Энэ бөмбөлөг нь гоёлын гэхээсээ илүү ухаалаг арга болдог байна. Учир нь далайчид ширүүн салхи, хувирамтгай цаг агаараас болж ихээхэн савлагаанд ордог тул хөлөг онгоцны таазанд толгойгоо гэмтээхгүй байх үүднээс энэ төрлийн малгай өмсдөг байжээ.

  1. Банкны карт нь гал тогооны ажилд ч тус болох боломжтой

Хэрэв та ямар нэг тохиолдлоор хутгагүй гацвал ганц нэг удаадаа картаараа зөөлөн бялуу, жигнэмэг зэргийг зүсч болно. Энэ үед карт төдийлөн гэмтээд байдаггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!