Алдартнуудын айхтар сахилгагүй хүүхдүүд: Тэд ганган тансаг харагдах ч, гэртээ хариад бидэнтэй адил ааштай ээж болж хувирдаг

Олны танил хүмүүсийг сошиалаар харахад бүгд л кинонд тоглон, шинэ цомог гаргаж, энэ их ажлынхаа хажуугаар хүүхдүүддээ цаг зарцуулаад нэг дор хэд хэдэн ажил амжуулан, тэдний бүх зүйл нь гоё сайхан мэт санагддаг. Гэвч хүн бүрт асуудал байдгийн жишээгээр тэд ч бас бодит байдал дээр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэж багагүй стрессийг амсдаг. Тиймээс гэртээ суугаа эзэгтэй та зөвхөн өөрийгөө төвөгтэй байдалд байна хэмээн бодож болохгүйг дараах мэдээллээс иш татан уншаарай.

  1. Жессика Альба

Жессика Альбагийн охид бага байхаасаа л бие биетэйгээ өрсөлдөж, тоглоомоо булаацалддаг байжээ. Гэвч тэдний хэн нь ч шийтгэгдэх дургүй байсан ба жүжигчин бүсгүй цаг хугацаа түүний хүслээс хамаарахгүй гэдгийг ойлгожээ.

  1. Крис Мартин

Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин экс эхнэр Гвинет Пелтроугаас 2 хүүхэдтэй үлдсэн ба том охин Эппл нь бие даасан байдлыг нэлээд эрхэмлэдэг аж. Гэхдээ тэрээр заримдаа эцэг эхээсээ ичдэг бөгөөд анхны ажил нь хувцасны дэлгүүрийн ажилтан байжээ. Харин энэ үед Крис дэлгүүрт нь ирэхэд тэр даруй “Ааваа хурдхан гар” хэмээн хэлснийг нь дуучин залуу инээвхийлэн өгүүлжээ.

  1. Яна Кармер

Дуучин Яна Кармер нэгэн ярилцлагадаа “Хүүхдүүдийг сайн харж байх хэрэгтэй. Нэг удаа манай охин аавтайгаа нохойн үүр барьж байгаад түүний нүдийг хариулан нохойн идүүрт байсан усыг уух гэж байхад нь амжиж очсон шүү” хэмээн хэлжээ.

  1. Ким Кардашиан

Ким Кардашиан өдгөө 4 хүүхэдтэй учраас ээж байх бэрхшээлийг мэдэх нь гарцаагүй. Харин үүний нэг жишээ бол Норт охин бяцхан дүү Сайнтад атаархаж хөхөө хүртэл харамлах үе тулгарчээ. Ким энэ явдлыг түр зуурынх гэж бодсон ч нэлээд удаан үргэлжилсэн тул хүүхдүүддээ хамтад нь сүү өгч эхэлсэн байна.

  1. Келли Кларксон

Келлигийн охин бага байхаасаа л өөрийгөө өрөөнд түгжин, заримдаа бүр хараал ч хэлдэг байжээ. Нэг удаа Ривер охин орондоо орсныхоо дараа ээжийгээ “Зайл” гэж хэлжээ. Ээж нь гайхан хэн зааж өгснийг асуухад Харри Поттер кинон дээр ингэж гардаг, би буруугүй хэмээн харуулжээ.

  1. Викториа Бекхэм

Бекхэмийн гэр бүлийн дөрвөн хүүхэд бүгд эелдэг ааштай ч тэд бүгд, тэр дундаа Харпер охин гэртээ байнга хөл бөмбөг тоглодог аж.

  1. Дрю Бэрримор

Тэдний гэр бүл нэгэн удаа салхилж явтал Олив охин нугас барьж авахыг хүсчээ. Мэдээж ээж нь үүнийг хориглосон ч охин нь хийнэ гэснээ хийж байж л больдог зантай тул зөвшөөрсөн гэдэг. Мөн Дрю ” Хүүхэд нугас барина, тэгээд л жаргалтай болно өөр асуудалгүй” хэмээн хошигнон хэлжээ.

  1. Анна Фарис

Анна Фарисын хүү бол хаа сайгүй юм асгаж, ханан дээр зурдаг тун ч сахилгагүй залуу юм. Тийм ч учраас жүжигчин бүсгүй ” Би ханаа чимэглэх будах гэх мэт зүйлд цаг зарцуулахаа больсон, учир нь хүү минь миний оронд хийчихдэг” хэмээн хөгжилтэйгөөр хуваалцлаа.

  1. Кристен Белл

 Кристен Беллийн охин ээжийгээ Halloween-ы баяраар Frozen киноны Элсагийн дүрд хувирахыг олон жил шаарджээ. Эцэст нь тэр охиныхоо хүслийг биелүүлсэн ч ямар их ятгалгад хүчээр хийж байсныг зурган дээрээс харж болно. Гэхдээ Кристен энэ хүүхэлдэйн киноны өөр нэг баатар болох Анна гүнжийн дууг дуулсан байдаг.

  1. Кейт Миддлтон

Хатан хаан 2-р Элизабетын 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээний жинхэнэ од нь түүний ач хүү хунтайж Уилс байлаа. Тэр байн байн сандал дээрээ тонгочиж, сахилгагүйтэж байсан ч ээж Кейт нь түүнийг зогсоож чадахгүй л байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!