Буруу хийсээр байгаад зөв мэт санагддаг болчихсон зүйлс: Одоо зөвөөр хийж сурах цаг болжээ

Бид өдөр бүр маш олон төрлийн үйлдлүүд хийж, яваандаа зөв хийж байгаагаа ч анзааралгүй дасал болсон байдаг. Гэхдээ эдгээрийг илүү сайн ажиглаад харвал ихэнх нь санаснаас хялбар, тааламжтай, дээр нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй байдаг. Иймээс ихэнх хүмүүсийн амьдралынхаа туршид буруу хийдэг 7 үйлдлийг танилцуулж, зөв дадал хэвшлээр солихыг зөвлөж байна.

  1. Шүдний ооны хэмжээ

Лондон дахь Кингс коллежид суралцдаг Малайзын шүдний эмч доктор Гао Жи Те саяхан ТикТок сүлжээнд амны хөндийн эрүүл мэндийн талаарх зарим зөвлөгөөг хуваалцжээ. Тэрээр 6 сая үзэгчдэд зөв хэмжээний шүдний оо ямар байдгийг тайлбарласан ба энэ нь нэг вандуйны хэмжээтэй тэнцэх ёстой аж. Мөн уг хэмжээг 3-аас дээш насны хүмүүст зориулсан бөгөөд сүүн шүдтэй хүүхдүүдэд эсрэгээрээ эрсдэл дагуулдаг байна. Учир нь фторын хэт их хэрэглээ нь ургаж буй шүдэнд флюраз гэх өөрчлөлтийг үзүүлдэг ба шүд шарлахаас эхлээд цоорох хүртэлх аюултай байдгийг санууллаа.

  1. Цайны уутыг шахах

Цайны навч нь олон тооны жимс, хүнсний ногоо, ургамалд агуулагддаг микро элемент болох полифенолыг агуулдаг. Энэ нь нэг талаараа үрэвсэл болон хорт хавдрын эсрэг шинж чанартай хэдий ч нөгөө талаараа хэт гашуун амтыг ялгаруулдаг. Тиймээс цайг тодорхой хугацаанд дүрээд гаргахдаа уутыг нь шахалгүй аваарай. Мөн ингэснээр цайны уут задарч аяганд орохоос ч бас сэргийлнэ.

  1. Хувцсаа цүнхлэх

Аливаа зүйлийг ороох нь орон зайг хэмнэх хамгийн сайн аргуудын нэг юм. Тийм ч учраас хувцсаа цүнхлэхдээ дөрвөлжин эвхэхийн оронд зурагт үзүүлсэн шиг хийвэл илүү олон хувцас орох болно.

  1. Өндөг сонгох

Тахианы төрлөөс хамаарч өндөг нь олон янзын өнгөтэй байж болох ч, цагаан ба бор өндөгний тэжээллэг байдалд огт ялгаа байдаггүй бөгөөд ердөө үнэ, өнгө зэрэг нь л өөр байж болох юм. Гэхдээ тухайн тахианы идсэн зүйл, амьдрах орчин гэх мэтээс өндөгний амт тэжээлийн ялгаа гарч болохыг анхаараарай.

  1. Талх зүсэх

Загасан талхыг дээрээс буюу өнгөн талаас нь зүсвэл бутарч үйрэх асуудал тулгардаг тул доод талаас нь зүсээрэй. Ингэвэл бараг үйрмэг ч гарахгүй.

  1. Крем сонгох

Крем сонгохдоо ихэнх эмэгтэйчүүд гар дээрээ туршиж үздэг. Тэгвэл энэ нь буруу бөгөөд эрүүний яснаас доогуур, хүзүүний хажуу хэсэгтээ түрхсэнээр зөв өнгөө сонгож чадна. Учир нь энэ хэсгийн арьс харьцангуй жигд өнгөтэй байдаг учир сонирхож буй кремнүүдээ эгнүүлэн түрхээд арьстай хамгийн ижил өнгөтэй буюу ялгарахгүй байгааг нь сонгоорой.

  1. Аяга тавгаа хатаах

Угаасан аяга тавгаа нойтноор нь тавьж хатаадаг бол энэ нь хөгц мөөгөнцөр үүсгэх магадлалтай. Тиймээс цэвэр хуурай алчуураар хаттал нь арчих нь хамгийн зөв арга юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!