Жүжигчин А.Туяа: Өөртөө арчаатай эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй

Царайлаг төрх, гоолиг биеэрээ “од” болсон “Х-Түц” продакшны жүжигчин А.Туяа энэ жил 37 нас хүрч байгаа. Тэрбээр 1985 онд төрсөн бөгөөд эхээс дөрвүүлээ. Дээрээ нэг эгч, хоёр дүүтэй. Тэрээр багадаа их даруухан охин байжээ. Ямар сайндаа түүнийг хамаатан, арван жилийн ангийнхан, найз нөхөд нь жүжигчин болсонд гайхдаг гэнэ. Хэрэв тэрээр жүжигчин болоогүй байсан бол сэтгүүлч болох байсан гэдэг.

Тэрбээр өнөөг хүртэл ганц бие явсан хэвээрээ байгаа.

Бие галбирыг нь гайхалтай сайхан тодотгосон тачаангуй загварын хувцсаар гоёдог түүнд элдэв кинонд тоглох санал их ирдэг ч одоогоор хүлээж авсан зүйл байхгүй гэнэ.

Мөн тэрээр ямар эмэгтэйг үзэсгэлэнтэй эмэгтэй гэдэг вэ гэх асуултанд “Өөртөө арчаатай эмэгтэй” гэж хариулсан байна.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!