Диснейн хүүхэлдэйн кинонд орчихсон мэт харагдах тансаг хуримын ёслол хийсэн алдартнууд

Алдартай хосууд хуримыг шүтэн бишрэгчид төдийгүй дэлхий нийтээр чих тавин хүлээж суудаг. Тэдний тансаг хурим, сүйт бүсгүйн гоёмсог даашинз хийгээд хүрэлцэн ирсэн зочдын гоёл гээд сонирхож харах зүйлс олон. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ хамгийн тансаг хуримуудыг танилцуулж байна.

Бритни Спирс болон Сэм Асгари 

Бритни Спирс, Сэм Асгари нар эцэст нь 2022 оны 6-р сарын 9-нд ердөө 60 зочинтойгоор хуримаа хийсэн. Тэдний хуримын чимэглэл цэцэг, уур амьсгал, сүйх тэрэг нь үнэхээр Үнсгэлжингийн үлгэр шиг харагдаж байсан гэнэ. Тэр бүү хэл Бритни гүнжийн болор шаахай өмссөн байсан аж. Тэдний хуримыг шидэт үлгэр гэж нэрлэсэн нь тун сайхан зохижээ.

Кортни Кардашиан болон Трэвис Баркер 

Кортни Кардашиан нь Травис Баркертай нэг удаа биш гурван удаа гэрлэсэн. Тэдний хурим үнэхээр галзуу бас догь байсан билээ. Хосуудын хуримын зургууд цацагдах төдийд сошиалаар тарж, хүн бүр сонирхон харж, сонжиж суув. Кортнигийн богино даашинз, урт гивлүүр үнэхээр тансаг харагдаж байсан билээ.

Парис Хилтон болон Картер Реум 

Парис Хилтон, Картер Реум нар 2021 оны 11-р сарын 11-нд өвөөгийнхөө тансаг харшид хуримаа хийсэн. Тэдний хуриманд алдар нэртэй гэх хэн бүхэн уригдаж, ёстой л дээд зэрэглэлийн болж өнгөрсөн билээ. Сүйт бүсгүй хуримынхаа үеэр 4 удаа даашинзаа сольж, олны нүдийг хужирласан юм.

София Вергара болон Жо Манганиелло 

Жүжигчин София Вергара 2015 оны арваннэгдүгээр сард Жо Манганиеллотой гэрлэсэн бөгөөд бүгдийн харцыг булаам үзэсгэлэн төгс байв. Тэдний хуримын ёслол цэцгээр дүүрэн чимэглэсэн харшид болсон билээ.

Лилли Коллинз болон Чарли МакДауэлл

Лили Коллинз 2021 оны 9-р сард Чарли МакДауэллтэй хуримаа хийсэн билээ. Түүний хурим түмэн цэцэгсийн дунд болж өнгөрсөн. Байгальд зохион байгуулагдсан хуримын ёслолын чимэг яахын аргагүй үзэсгэлэнт Лили байсан билээ.

Софи Тернер болон Жо Жонас

Софи Тернер, Жо Жонас нар хуримаа хийхдээ Францад байсан бөгөөд Софи “Хаан ширээний тоглоом”-оос болж нэр хүнд нь дээд цэгтээ хүрч байсан тул гэрлэлтээ маш болгоомжтой хийжээ. Хуримын хоёр жилийн ойн баяраар Тернер эцэст нь Louis Vuitton даашинзтай зургуудаа олонд дэлгэсэн юм.

Меган Маркл болон хунтайж Харри

Их Британийн мянга мянган иргэд шинэ гүнжтэйгээ уулзахаар сүмийн гадна жагсаж байв. Сүйт бүсгүй Givenchy-ийн загвар зохион бүтээгч Клэр Уэйт Келлерийн захиалгаар урласан бүтээлийг сонгож, дотор талдаа алмаазан титэм бүхий tulle гивлүүр зүүжээ.

Приянка Чопра болон Ник Жонас

Хосууд хуримаа хоёр янзаар хийсэн. Эхлээд Хиндү шашны уламжлалын дагуу дэгжин, өвөрмөц Сабьясачи хувцастай гэрлэж, дараа нь Ральф Лореныг өмсөн Христийн шашны ёслол үйлджээ. Хурим Энэтхэгийн Ражастан мужийн Жодхпур хотод болсон томоохон үйл явдал байв.

Хэйли Болдуин болон Жастин Бибер 

Холливуудын хамгийн алдартай хосууд болох Хейли Бибер, Жастин Бибер нар хуримаа хамгийн тансаг сайхнаар хийсэн. Хейли алдарт зохион бүтээгч Виржилийн урласан тансаг даашинзыг өмсөж, “Үхэл биднийг салгах хүртэл” гэх бичиг бүхий гивлүүр зүүсэн байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!