Гэнэтхэн 3 өөр бүсгүйгээс 10 хүүхэдтэй болчихсон Элон Маск: Түүний ил болон нууц хүүхдүүдтэй танилцацгаая

SpaceX-ийн захирал, дэлхийн хамгийн чинээлэг хүн болох Элон Маск нь 10 хүүхэдтэй. Түүний ажил карьер амжилтаар дүүрэн хэдий ч, гэр бүлийн амьдрал нь тогтвортой биш. Тэрээр 3 өөр бүсгүйгээс 10 хүүхэдтэй болсон гэдэг үнэн саяхан олонд ил болсон юм. Өнөөдөр та бүхэндээ Элон Маскын хүүхдүүдийг танилцуулж байна.

2000 оны 1-р сард Элон бизнес эрхлэгч Вилсон гэх бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд хосууд хоёр жилийн дараа хүүтэй болсон ч, 10 долоо хоногтойдоо синдромоор нас барсан юм. Хосууд 2004 онд Вивиан, Гриффин гэх хоёр ихэр хүүтэй болсон бол, гурван жилийн дараа Кай, Саксон, Дамиан гэх гурван ихэртэй болсон юм.

Хосууд 2008 онд салж, хоёр тийш болсон ч, Элон хүүхдүүдтэйгээ харилцаа холбоо сайтай хэвээр үлдсэн байна. Элон эхнэрээсээ салсны дараа хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдсон ч, албан ёсоор үерхээгүй.

Сүүлд 2018 онд Элон Маск дуучин Гримс гэх бүсгүйтэй болзох болж, 2 жилийн дараа анхны хүүхдээ хэвлийдээ тээж буй талаар дуучин бүсгүй ам нээсэн юм.

2020 оны 5-р сард Элон, Гримс нарын хүү X AE A X-II мэндэлсэн билээ. Удалгүй тэднийг салж буй гэх яриа олны чихийг дэлсэж байсан ч, тэд тээгч эхээр дамжуулан охинтой болсон.

Дуучин бүсгүй өөрсдийн харилцааны талаар “Бид маш чөлөөтэй харилцаатай. Бид тусдаа амьдардаг. Гэсэн ч ойр дотно найзууд хэвээр. Өөр өөрсдийн хүссэн зүйлсээ хийж амьдардаг. Гэхдээ хүүхдээ өсгөх тал дээр бол нэгддэг. Бид дахиад ч хүүхэдтэй болж магадгүй. 3 эсвэл 4 хүүхэдтэй болохыг хүсч байгаа. Бусад хүмүүс бидний харилцааг ойлгохгүй байж магадгүй. Ойлгоосой ч гэж хүсэхгүй байна. Тэр бол миний амьдралын цор ганц хайр” хэмээжээ.

Элоны хүүхдүүд ингээд дуусахгүй. Өнгөрсөн жил түүний бага охин мэндлэхээс долоо хоногийн өмнө Элоний ихэр хүүхдийг хэвлийдээ тээсэн SpaceX компанийн дэд захирал бүсгүй хүүхдүүдээ төрүүлсэн байна. Энэ үнэн хэдхэн хоногийн өмнө ил болж, сошиалаар шуугиж байгаа юм. Элон тухайд үед хүүхдүүдээ чимээгүйхэн төрүүлж, олноос нууцалсан байна. Ингээд тэрээр нийтдээ 10 хүүхдийн аав болоод байгаа аж.

Тэр бол том бизнес эрхлэгч, амжилттай карьертай яваа завгүй эр. Тийм ч учраас аавын үүргээ хангалттай сайн гүйцэтгэж чаддаггүй болохыг өөрөө ч тэр, хүүхдүүдэд нь ч баталдаг байна. Түүний том хүү трансжендэр болж, хүйсээ солиулсан төдийгүй аавынхаа овгийг нэрнээсээ хасч, ээжээрээ овоглох болсон аж. Энэ нь аавтайгаа харилцаа муутайгаас болсон гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!