Блэйк Лайвлиг үргэлж эрхэмсэг, үзэсгэлэн төгс харагдуулдаг хувцаслалтын нууцууд: Түүнээс суралцах зүйлс олон

Блэйк Лайвли бол стилистгүй цөөхөн Холливудын алдартнуудын нэг юм. Тэрээр хэн нэгний тусламжгүйгээр өөрөө өмсөх хувцсаа сонгож, өөрийн дүр төрхөө тодотгож чаддаг. Үргэлж үзэсгэлэн төгс, эрхэмсэг харагддаг жүжигчин бүсгүйн хувцаслалтаас хамтдаа суралцъя.

Тэр өөрийн нэрийн хуудас болсон хэд хэдэн хувцаслалтын хэв маягтай

Түүний хувьд шаргал өнгөтэй, сул буржгар үс бол брэнд мэт болсон зүйл. Тэрээр үсээ ямагт хөнгөн буржгар болгож эсвэл сулхан шууж эсвэл сүлждэг. Мөн үсэндээ гоёл зүүж чимэглэх дуртай.

Түүний хамгийн дуртай хувцаслалт бол хослол

Түүнийг хамгийн сайхан хөлтэй алдартнуудын нэг хэмээн нэрлэдэг. Гэсэн хэдий ч тэрээр тансаг хөлөө гайхуулахын оронд өмдтэй хослол өмсөхийг илүүд үздэг. Хослол ч түүнд хамгаас сайхан зохидог тул сонголтыг нь үгүйсгэх аргагүй юм.

Эрчүүдийн чимэглэл, дагалдах хэрэгслээр гоёдог

Түүнийг хослол өмсөх дуртай болохыг дээр дурдсан. Мөн тэрээр эрэгтэй зангиа, эрвээхэй зангиа, эрэгтэй гутал, цамц зэргийг эргэлзэх зүйлгүйгээр өмсөж, илүү дэгжин догь харагдаж чаддаг.

Супер богинохон даашинз өмсдөг

Тэр үнэхээр дур булаам хөлтэй. Мэдээж үүнийгээ харуулж байхгүй бол харамсалтай биш гэж үү? Тийм ч учраас жүжигчин бүсгүй богино, тэр дундаа супер богино даашинз өмсөж, олны харцыг булаадаг.

Блэйк 178 см өндөр хэдий ч, өсгийтэй гуталнаас салдаггүй

Жүжигчин бүсгүйн гутлын цуглуулга үнэхээр гайхалтай. Түүний шүүгээнд бараг бүх өнгийн гутал байдаг. Стилетто өсгийтэй, өргөн тогтвортой өсгийтэй, анхаарал татахуйц чимэглэл ихтэй өндөр өсгийтүүд ихэвчлэн сонгодог болохоо дурдаж байсан удаатай. Блэйкийн өөрийнх нь хэлснээр тэрээр жирэмсэн байхдаа өөртөө итгэлтэй, дур булаам байхын тулд өндөр өсгийт өмсдөг.

Жирэмсэн үедээ ч дэгжин байдлаа алддаггүй

Жүжигчин бүсгүй 3 хүүхдийн ээж. Тэрээр жирэмслэх бүртээ гэдсээ тодотгосон гоёмсог даашинз өмсөж, улам бүр үзэсгэлэн төгөлдөр харагдахыг хичээдэг байна. Блэйк жирэмсэн үедээ эмэгтэй хүн бүхнээс илүү гэрэлтдэг хэмээсэн байдаг.

Тэгш бус хэмтэй загвар бүхий даашинзаар гоёдог

Энэ төрлийн даашинз, хувцас нь биеийг илүү галбирлаг, туранхай харагдуулдаг шидтэй. Блэйк угаасаа сайхан бие галбиртай ч, тус загварын хувцас өмсөж, улам бүр үзэсгэлэнтэй харагддаг.

Сонирхолтой хэв загвартай эд зүйлсэд татагддаг

Тэрээр өвөрмөц хээ, чимэглэл бүхий эд зүйлсийг сонгож хэрэглэдэг. Түүний зүүсэн гоёл, барьж яваа цүнх, сонгож өмссөн хувцасны хээ гээд бүгд тун өвөрмөц, дахин давтагдашгүй байдаг. Энэ нь түүнийг улам бүр гоёмсог, гялалзсан харагдуулдаг байна.

Илүү эрхэмсэг харагдахын тулд мөрөн дээрээ хүрмээ тохдог

Vintage хувцаслалт түүнд маш сайхан зохидог

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!