Дуучин Камилагийн огцом жин нэмсэн төрх хүмүүсийг гайхшруулаад байна

“Havana” дуугаар нэрд гарсан дуучин Камила Кабелло нь анх “Fifth Harmony” хамтлагийн гишүүнээр тайзнаа гарч ирсэн ч  хожим ганцаарчилсан уран бүтээл туурвих болсон билээ. Хүчтэй хоолойтой, эрч хүчтэй Камилагийн тухайд хит болсон дуу олонтой.

Тайзан дээр гал асаасан үзүүлбэр үзүүлдэг түүний нэр хүнд улам бүр таран түгсээр байгаа билээ. Хамгийн сүүлд гэхэд тэрээр “Cinderella” кинонд гол дүрийг бүтээсэн бөгөөд ур чадвараа ахин нэг гайхуулаад амжсан.

Өдгөө 24 настай бүсгүйн найз залуу бол алдарт дуучин, охидын зүрх сэтгэлийг булаасан сайхан залуу Шон Мендэс. Тэд үерхээд багагүй хугацааг үдэж байгаа ба ямагт нэгнээ дэмжиж байдаг гэдгээрээ алдартай. Хосуудын хамтарч гаргасан “Senorita” дуу ч мөн тун амжилттай байсныг дурдах хэрэгтэй болов уу.

Тэгвэл сүүлийн үед Камила багагүй жин нэмсэн гэх шуугиан дэгдээгээд байгаа юм. Түүний далайн эрэг дээр усны хувцастай яваа зургууд цахим сүлжээнд цацагдаж, хүмүүсийг гайхшруулаад амжсан. Хүн бүр түүнийг огцом жин нэмсэнг гайхаж, зарим нь элдвээр шоолж гоочилж эхлэв.

Харин энэ бүхэнд Камила хариу барьж, иснтаграм лайвын үеэр таргалсан тухайгаа хуваалцжээ. “Тийм ээ, би жин нэмсэн. Миний гэдэс унждаг, бас целлюлиттэй. Бас язралтын сорив ч байгаа шүү. Гэсэн ч би өөрийн биендээ хайртай. Эрүүл байхын тулд хөдөлгөөн их хийж, гүйж байгаа. Эрүүл байхад л тарган эсвэл туранхай байх хамаагүй гэж боддог. Алхаж гүйж чадаж байгаадаа талархаж амьдардаг. Яадаг юм таргалсан л байгаа биз. Хүний амьдралд тохиолддог л зүйл шүү дээ. Манай бүсгүйчүүд сайн ойлгож байгаа байх. Эмэгтэй хүн бүрт л ийм үе тохиолддог юм” хэмээн өөртөө итгэлтэйгээр, эерэг хандлагатайгаар ярьсан байна.

Түүний хэлсэн үгс маш олон бүсгүйчүүдэд сэтгэлийн дэм, хүч өгсөн бөгөөд алдартай хүн бүхэн төгс бие галбиртай байх ёстой гэх тогтсон үзлийг эвдэж чадсан билээ. Түүнд хүчтэй хоолой нь байна, дуучин хүнд өөр юу хэрэгтэй гэж? Гэсэн ч Камилаг тун удахгүй жингээ хасчихсан, буцаад гоолиг туранхай болчихсон гараад ирвэл хэн ч гайхахгүй. Учир нь тэр дайчин бүсгүй.

Харин Камилаг биеийн галбираа алдаж, махалсан ч гэсэн амраг хайрт нь хаяж явах нь бүү хэл хажуунаас нь холдохоо байсан гэнэ. Тэд хамтдаа дасгал хийж, хамтдаа гүйж байгаа бөгөөд Шон Мендэс найз бүсгүйгээ ингэж их дэмжиж, тусалж байгаад нь хүмүүс ам сайтай байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!