УИХ-ын гишүүн асан Номтойбаярын бэр болох гэж буй загвар өмсөгч Ялгуун

МАК-ын үүсгэн байгуулагч Нямтайширын гэр бүлийг мэдэхгүй хүн ховор. Өдгөө тус групп УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Шарк танк Монгол нэвтрүүлгийн Шарк Н.Цэлмүүн гэх эрхмүүдээр өв залгамжлагдаж яваа билээ.

Эрхэм Нямтайширын хувьд эгэл даруу нэгэн бөгөөд хувийн амьдралаа тийм ч ил байлгах дуртай нэгэн биш юм. Харин түүний охин Н.Цэлмүүн нь өдгөө МАК группыг толгойлж тун амжилттай яваа. Тэрээр Сү.Батболдын хүү Б.Баттүшигтэй хамтын амьдралыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа бөгөөд 3 сайхан үрсийн аав, ээж болоод буй.

Харин УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр 4 хүүхдийн эцэг бөгөөд түүний том хүү Н.Мөнгөншагай нь хайрт бүсгүйтэйгээ учирч, хамтын амьдралаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа юм. Түүний үзэсгэлэнт найз бүсгүй Б.Ялгууны хувьд Италийн Милан хотод “IMG Models Milan” агентлагтай гэрээ байгуулж дэлхийн алдартай моделиудтай мөр зэрэгцэн загварын тайзнаа алхаж явсан ирээдүйтэй модель бүсгүй юм.

Хосууд өдгөө Шангрилад хамтдаа амьдарч байгаа бөгөөд удахгүй цуутай хуримын тов зарлаж, нижгэр хурим хийх биз ээ.

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!