Бразил бүсгүйчүүдийн үзэсгэлэн төгс, үргэлж залуухан харагддаг нууц юу вэ?: Тэднээс сурах зүйл олон

Бразил эмэгтэйчүүд гоо үзэсгэлэнгээрээ дэлхийд алдартайг олон хүн мэдэх байх. Мөн тэд тод нүүр будалт гоёл чимэглэл төдийлөн хэрэглэдэггүй. Гагцхүү байгалийн аргаар хэрхэн гайхалтай байх боломжийг багаасаа суралцсан ард түмэн юм. Тиймдээ ч ихэнх Бразил бүсгүйчүүд гялалзсан хумс эрүүл үстэй байдаг нь үүнтэй холбоотой биз. Тэгвэл нийт эмэгтэйчүүддээ зориулан энэ улсын гоо сайхны дараах чиг хандлагуудыг хэрэг болгох үүднээс бэлтгэн орууллаа.

  1. Кокосын ус уух

Кокосын шүүс буюу ус нь олон төрлийн амин дэм, эрдэс бодис агуулсан тул арьсыг гэрэлтүүлэн чийгшүүлж өгдгөөрөө онцлог ба нэмэлт элсэн чихэр, хадгалалтын бодисгүйгээр уухыг зөвлөдөг байна. Мөн үүнийг хуурай, батгатай, үрчлээтэй арьстай хүмүүс арьсан дээрээ шууд түрхэж болдог аж. Цаашлаад үзэсгэлэнт Бразилын модель Адриана Лима кокосын ус арьсыг дотор гаднаас нь зэрэг хамгаалдаг, дээрээс нь тун амттай хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.

  1. Биеэ элсээр үрэх

Нүх сүв бөглөрч, батга гарахаас сэргийлэхийн тулд арьсаа гуужуулах нь чухал. Тиймээс нойтон элсийг ашиглан биеийнхээ үхэжсэн эсийг бүрэн гуужуулах боломжтой ба эмзэг арьстай хүмүүс маш зөөлөн үрж, нүүрэндээ хэрэглэхгүй байх хэрэгтэй.

  1. Луувангийн шүүс уух

Луувангийн шүүс нь нүдний хараа сайжруулах болон дархлаа дэмжих эерэг нөлөөтэйг та бид мэднэ. Тэгвэл энэ нь үүнээс гадна их хэмжээний A, C витамин агуулдаг тул тогтмол хэрэглэвэл арьсыг чангалж, нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг байна.

  1. Тунгалагийн урсац сайжруулах массаж хийлгэх

Лимф буюу тунгалагийн урсац сайжруулах массаж нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, тайвшруулах нөлөөтэй юм. Тиймдээ ч Бразилын загвар өмсөгч Аманда Уэлш “Миний гоо сайхны нууц бол лимфийн массаж гэж хэлж болно. Цусны  эргэлтийг сайжруулж, биеийг цэвэршүүлэх хамгийн хялбар арга” хэмээн хэлжээ.

  1. Давстай усаар үс арьсаа арчлах

Эмэгтэй хүн бүр үс арьс арчилгаандаа давстай ус хэрэглэвэл гэмгүй. Учир нь давсны талстууд үсний ургалтыг дэмжиж, гялалзсан жигд долгионтой болгодог аж. Түүнчлэн үүнийг экзем эмчлэх, харшлын урвал багасгах болон гуужуулах зорилгоор нүүрээ зөөлөн угааж хэрэглэх боломжтой.

  1. Хоол хүнсэндээ далайн замаг хэрэглэх

Далайн замаг нь жин хасах, зүрхний үйл ажиллагааг дэмжихээс гадна арьсанд маш сайнаар нөлөөлдөг. Тухайлбал батга гарахаас урьдчилан сэргийлэх, арьсны өнгийг жигд болгох, чийгшүүлэх, хөгшрөлтийн явцыг удаашруулах гэх мэт. Тиймээс үүнийг дуртай шөлөндөө нэмэлт болгон хийж хэвшээрэй.

  1. “Acai” жимсний тос агуулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх

Уг жимсийг Бразилын супер жимс гэж нэрлэдэг бөгөөд гүзээлзгэнэ, нэрс, бөөрөлзгөнө зэргээс илүү антиоксидант шинж чанартай учраас хөгшрөлтийн үйл явцыг мэдэгдэхүйц багасгаж, арьс чангалах үйлчилгээтэй аж. Тиймээс та энэ жимсний тос агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэж эсвэл хүнсэндээ шууд оруулах боломжтой. Үүнээс гадна Бразилын ээлжит нэгэн загвар өмсөгч Лаис Рибейро “Бразилд ирсэн хэн бүхэн манай орны супер жимсийг амсаж үзэх хэрэгтэй. Энэ нь амттайн дээр эрүүл гэдгээрээ хамгийн алдартай” гэж нэгэн ярилцлагадаа хэлжээ.

8. Бор элсэн чихрийг нүүр болон биеийн скраб болгон ашиглах

Гэрийн нөхцөлд арьсаа гуужуулахыг хүсвэл бор элсэн чихэр хэрэглээд үзээрэй. Маш зөөлөн бүтэцтэй тул эмзэг арьстай хүн ч хэрэглэж болох ба гуужуулсныхаа дараа цэвэр усаар сайтар зайлж угаахаа мартуузай. Нэмж хэлэхэд нэрт модель Эмануэла Де Паула, үхэжсэн эд эсийг арилгаж арьсыг зөөлрүүлэх маш энгийн аргын нэгээр бор элсэн чихрийг нэрлэсэн байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!