Төгс нүүр будалт хийхэд туслах аргууд: Алхам алхмаар туршаад үзээрэй

Нүүрээ будаж эхэлж байгаа охид болон энэ талаар сайн ойлголтгүй бүсгүйчүүдийн хувьд нүдээ будна гэдэг тун хэцүү ажил болдог. Тиймээс хэн бүхний сурч болох цөөн хэдэн хэрэгслээр хялбархан нүдээ будах хэрэгцээт зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

  1. Ууссан холимог тень

Тикток хэрэглэгчдийн дунд дэлгэрээд байгаа уг будалт нь санаснаас ч амархан бөгөөд өнгөнүүдийг уусах дарааллаар нь түрхэж байгаад тохирох багсаар зөөлөн уусгаж өгнө. Ингэхдээ нүдний дотор буланд хамгийн цайвар шаргал өнгийг, голд нь алтлаг улбар шарыг, хамгийн сүүлд нь хар бараан өнгийг оруулж өгвөл илүү дээр байдаг.

  1. Харандаан контураар смоки будалт хийх

Смоки будалт нь хэдий түгээмэл ч, гүйцэтгэхийн тулд цаг хугацаа болоод мэргэжлийн чадварыг ихээр шаарддаг. Тэгвэл уг будалтыг харандаан контур ашиглан хамгийн хялбараар шийдээрэй. Үүний тулд эхлээд контураа тийм ч нарийн биш өргөндүү зурах ба дараа нь үүнийгээ тойруулан хүссэн өнгийн тениэ уусгахад л хангалтай. Мөн тенийг хэдий сайн уусгана төдий чинээ натурал харагдахыг санаарай. Эцэст нь буудалтаа гялалзсан өнгөлөг болгохын тулд нүдний ухархай хэсэгтээ бага зэрэг цайвар цагаан гялалзуулагч хэрэглэх нь дээр.

  1. Наалддаг тууз ашиглан Foxy eye буюу урт нүдтэй харагдах будалт хийх

Анхлан суралцагчид шууд л төгс тень тавина гэдэг бараг л байж боломгүй зүйл. Тиймээс наалддаг туузыг доод зовхитой шүргэхээр зураг дээрх шиг наагаад тениэрээ тийм ч их хичээлгүй будаарай. Дараа нь туузаа салгаж аваад харвал ямар ч өө сэвгүй будсанаа мэдрэх болно.

  1. Халбага ашиглан давхраатай будалт хийх

Мэргэжлийн нүүр будалт хийдэг хүмүүс энэ төрлийн будалтад их техник ашигладаг ч зарим эмэгтэйчүүдийн хувьд зүгээр л халбага хэрэглэх нь хамаагүй дээр байдаг. Үүний тулд халбаганы том жижгийн хэмжээг өөрөө сонгоод хотгор талыг нь гадагш харуулан барина. Дараа нь бага зэрэг бараан өнгийн тенээр халбаганы ирмэгийг дагуулан багсаар будах ба ухархай хэсэг рүү зөөлөн даралттай, сүүл хэсэгтээ чанга даралттай түрхэх хэрэгтэй. Ингээд эцэст нь халбагаа авахад таны хүссэн давхраатай будалт бий болсон байна.

  1. Нэг өнгийн тень

Ихэнх гайхалтай нүүр будалтууд маш цөөхөн өнгөнөөс бүрдсэн байдаг. Тиймээс юун түрүүнд арьсныхаа өнгөнд тохирсон тень сонгох ба зовхиндоо түрхсэнийхээ дараа холигч багсаар сайтар уусгах хэрэгтэй. Мөн үүнийхээ дараа будалтынхаа гол хэсэгт бага зэрэг гэрэл тавьж өгвөл илүү сайхан харагдах бөгөөд хүсвэл сормуусаа ч будаж болох юм.

  1. Алтлаг шаргал тень

Ийм өнгөөр баримал будаж өнгөлөхөд маш сайн зохицдог бол нүдээ будахад ч бас гайхалтай харагддаг аж. Тениэсээ бага зэрэг аваад уусгагч багсны тусламжтай тараахад л хангалттай ба нүдийг илүү сэргэг дулаан харагдуулж өгдгөөрөө онцлог юм.

  1. Нүдний тенийг контур болгон ашиглах

Заавал хүн бүр хар контур хэрэглэх албагүй шүү дээ. Харин ч орчин үед өнгө өнгийн контур, тэр дундаа тень ашиглах явдал газар аваад байна. Үүний тулд нарийн багсыг усаар норгоод хүссэн тениндээ дүрж, өөрт тохирсон контурыг тавина. Дараа нь багсаа будаг арилгагч  усаар цэвэрлэхээ бүү мартаарай.

  1. Тенийг илүү тодотгохын тулд уруул өнгөлөгч ашиглах

Уруул өнгөлөгч нь ямар ч будгийн өнгийг сэргээх үйлчилгээтэй бөгөөд тень түрхсэний дараа өнгөлөгчөө араас нь түрхэж өгөх шаардлагатай. Энэ үед хоёр будгийг сайтар холивол илүү эрч хүчтэй, гялалзсан төрх бий болохыг зөвлөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!