Алдартай бүсгүйчүүдийн барьж байсан хамгийн онцгой содон, өвөрмөц цүнхнүүд

Эмэгтэй хүний хувьд цүнх гэдэг бол хамгийн сайн найз нь. Тийм ч учраас дүр төрхөө чимэхийн тулд хамгийн гоёмсог, тансаг хийгээд өвөрмөц цүнхийг сонгох нь чухал байдаг. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ алдартай бүсгүйчүүдийн улаан хивсний ёслолд оролцохдоо барьж байсан хамгийн онцгой содон, өвөрмөц цүнхнүүдийг танилцуулж байна.

Анжелина Жоли Торонтогийн кино наадмын зочдыг гав шиг бугуйндаа зүүсэн ер бусын алтан цүнхээр гайхшруулсан.

Парис Хилтон зүрхэн хэлбэртэй улаан цүнхээр гангарч, эзэнтэй гэдгээ зарласан.

Дуучин Лиззо “American Music Awards 2019”-д бяцхан Валентино гар цүнхтэй хүрэлцэн ирсэн.

Мэйси Уильямс 2015 оны оны шилдэг эмэгтэйн шагнал гардуулах ёслолд шоколадтай сүүний хайрцаг шиг цүнх барин иржээ. 

2021 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Селесте Уэйт хар, улаан өнгийн хувцас өмсөж, талстаар чимэглэсэн зүрх хэлбэртэй цүнх барьсан байв.

Маргот Робби “Peter Rabbit” киноны нээлтэнд хүрэлцэн ирэхдээ кристал туулай цүнхээр гоёсон.

Парисын загварын долоо хоногт жүжигчин Леа Сейду пальтогоо ер бусын нүүртэй цүнхээр улам бүр тодотгов.

Жулианна Мур “Гайхамшигт ертөнц” киноны нээлтэд кино камер хэлбэртэй цүнхээр гангарч ирсэн.

2018 оны BAFTA ёслолд Хелена Бонхам Картер өөрийн дүр төрхийг “Хатан хаан” гэсэн бичигтэй цүнхээр улам бүр тодотгосон билээ.

Кэти Перри кино наадамд хүрэлцэн ирэхдээ өөрийн нэр болон одтой цүнхээр гангарсан байв.

Эмма Робертс нэгэн арга хэмжээн дээр Альфред Хичкокийн номыг цүнх болгон барьж ирсэн билээ.

Жанет Жексон улаан хивсний ёслол дээр хувцаслалтаа улам бүр тодотгох уртаас урт цүнх барьж ирж байсан удаатай.

Үдэшлэгт зориулж Дайан Крюгер стикерийг дуурайсан гар цүнх сонгосон 

“Pitch Perfect 3” киноны нээлтийн үеэр Ребел Вилсон Тийм гэсэн бичигтэй цүнх барьж ирэв.

Жүжигчин Женнифер Коннелли киноны нээлтэд хүрэлцэн ирэхдээ чемодан хэлбэртэй цүнх үүрсэн байв.

Женнифер Лопез “Стрипперүүд” киноны нээлтэнд бэлэн мөнгө хэлбэртэй гоёмсог цүнхээр гоёв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!