Загварын хатан хаан Анна Винтурын 70 насандаа ч дэгжин эрхэмсэг харагддаг нууцууд: Түүнээс суралцаж зүйлс олон

Vogue сэтгүүлийн ерөнхий редакторын хувьд Анна Винтур үргэлж хэвлэлийнхний хараа хяналт дор байдаг бөгөөд аль хэдийн өөрийн хэв маягаараа дэлхийд танигдаад байгаа билээ. Тиймдээ ч бид энэ удаад Аннагийн олон жилийн туршлага дээр үндэслэн түүний загварын чиг хандлагын талаарх зарим мэдээллийг хүргэж байна.

  1. Ямар ч хувцсан дээр таарах өсгийт

Анна 1994 оноос хойш шаргал Manolo Blahnik гутал өмсөж байгаа бөгөөд үүнийгээ загварын шоу, киноны нээлт, телевизийн шоу гээд ямар ч тохиолдолд өмсөж болох гутал хэмээн тодорхойлжээ.

  1. Тэр өвдөгнөөс дээш даашинз банзал өмсдөггүй

Үндсэндээ тэрээр мини даашинз өмсөхөөс илүү урт загварыг сонгодог ба үүн дээрээ Chanel-ын хүрэм хослуулдаг нь тун ч тансаг харагдуулдаг.

  1. Анна дуртай гутлын төрлөө сольдоггүй

Жил бүрийн намар тэрээр урт савхин гутал өмсдөг. Тэдгээр нь монохром эсвэл алаг эрээн өнгөтэй байхын сацуу төрөл бүрийн даашинз хүрэмтэй төгс харагддаг.

  1. Тод өнгийн хувцас өмсдөг

Анна тод өнгийн хувцас өмсөхөөс зайлсхийдэггүй, харин ч том хэвлэл бүхий өнгөлөг даашинзанд дуртай ба ихэвчлэн энгийн оёдолтойг өмсдөг.

  1. Хэрэв тэр хар бараан хувцас өмссөн бол яаж чимэглэхээ мэддэг

Хар өнгийн хувцас өмссөн Винтур үүн дээрээ өөр өнгийн ноосон, хилэн эсвэл бусад материалтай оруулга оруулж өгдөг ба энэ нь гадаад төрхийг нүсэр хар болохоос сэргийлдэг.

  1. Тэр ихэвчлэн мөрөн дээрээ цамц тохдог

Түүний цамц өмссөн төрхийг хэр барагтай харахгүй бөгөөд цамцыг зүгээр л мөрөн дээрээ тохох зорилгоор л ашигладаг гэнэ. Мөн Анна үүнийг дуртай урт даашинзтайгаа хослуулах нь элбэг.

  1. Анна бүх төрлийн гоёл чимэглэлээс хүзүүний зүүлтэнд хамгийн дуртай

Түүний бодлоор хүзүүний зүүлт бол эмэгтэй хүнд өнгө нэмэх тун гайхалтай чимэг бөгөөд санхүүгийн байдал асуудалгүй үед байнга авахад харамсахааргүй гэжээ.

  1. Винтур хэзээ ч нэгэн хэвийн тренч цув пальто өмсдөггүй

Редактор эмэгтэйн хэв маягийн нэг хэсэг нь яалт ч үгүй урт хүрмүүд ба өнөөх урт даашинз, арьсан өсгийт дээрээ гайхалтай нь аргагүй зохицуулдаг. Цаашлаад түүний түгээмэл өмсдөг төрлүүдэд арьсан, хэвлэмэл, үслэг загварууд багтдаг аж.

  1. Бараг үргэлж нүдний шил зүүдэг

Анна нийгмийн сүлжээнд хувийн амьдралынхаа талаар барагтай дэлгэдэггүй ба үүнийх нь илэрхийллийг нүдний шилээр таньж болно. Үүнээс гадна тэрээр ядарсан эсвэл нойрмог үедээ шил зүүж, нүүрээ халхалдаг гэдгээ нэгэн ярилцлагадаа хэлсэн ба нүдний шилтэй үед хүмүүс таны юу бодож буйг мэдэхгүй гэдэгтэй санал нэг байдаг аж.

  1. Түүний нэрийн хуудас болсон богино тайралт

Винтурыг бид олон жилийн турш богино тайралттай байхыг харсан ба үсний засалтаа өөрчилсөн удаа үгүй юм. Тиймдээ ч тэр өөрийн хэв маягаа олсон нэгэн хэмээн нэрлэгддэг бөгөөд өнгөний хувьд эхэндээ хар хүрэн байсан бол сүүлийн үед илүү цайвар болон өөрчлөгджээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!