Брэд Питтээс салсны дараа Анжелина Жолигийн хувцаслалт ингэж өөрчлөгджээ

Анжелина Жоли энгийн даруухан даашинз өмссөн ч элегант харагдаж чаддаг. Түүний хувцаслалтыг сонжиж, дуурайж хувцаслах бүсгүйчүүдийг тоолоод барахгүй тийм олон. Мөн тэрээр трэнд дагаж хувцасладаггүй. Түүний өмссөн хувцас, даашинзууд 10, 20 жилийн дараа гэхэд ч үзэсгэлэнтэй хэмээн тооцогдохуйц моодноос гардаггүй загвартай байдаг. Жүжигчин бүсгүй Брэд Питтээс салахаас өмнө загварын бэлэг тэмдэг хэмээн нэрлэгддэг байсан бол, ганцаараа амьдарч эхэлснээс хойш хувцаслалтаа өөрчилжээ.

“Тансаг” – Анжелина Жоли хэрхэн хувцасладаг вэ гэсэн асуултад ганцхан үгээр хариулж болно. Классик хувцсыг гайхалтай тохируулж өмсдөг түүний хувцаслалтын ард бүхэл бүтэн баг байдаг байсан.

Түүнийг хаана ч явсан папарациуд дагаж зургийг нь авдаг. Ийм учраас тэрээр ямагт төгс төгөлдөр харагдахыг хичээж, өдөр бүхэн ямар хувцас өмсөх вэ гэхчлэн бодолхийлдэг байсан нь гарцаагүй. Мөн жүжигчин бүсгүй хар өнгийн хувцсаар гоёх тун ч дуртай. Энгийн бас классик харагдуулдаг учир түүний хувцасны шүүгээнд хар өнгийн хувцас дийлэнх хувийг нь эзэлдэг гэнэ.

Мэдээж өдөр бүхэн хар өнгийн хувцас өмсөөд байж болохгүй. Иймд өөр өнгийн хувцас өмсөхөөр бол цайвар, бейж гэхчлэн завсрын өнгөнүүдийг сонгож хувцасладаг юм.

Түүний хувцаслалтанд тод өнгө байдаггүй. Харин цүнх, гутал, хумс, гоёл чимэглэл гэх зэрэг зүйлсээ тод хурц өнгөтэйг сонгож, хувцаслалтаа илүү амилуулж өгдөг ажээ.

Улаан хивсний ёслол дээр ч мөн адил цагаан, хар эсвэл пастел өнгийн гоёмсог даашинзуудаар гоёдог билээ.

Харин олон улсын индэр дээрээс үг хэлэх, хурал цуглаанд оролцохдоо тэрээр биетэй даавуун материалтай, даруухан даашинз өмсдөг.

Мэдээж түүнд өмднүүд ч маш сайхан зохидог.

Түүний хэв маягийг тодорхойлоход амархан. Трэнд дагадаггүй, өөрийн стильдээ үнэнч хийгээд классик байдлыг илүүд үздэг. Мөн ижил төстэй загвар бүхий хувцаснуудыг олноор авч өмсдөг ба энэ нь түүний дэлгүүр хэсэх ажлыг хялбар болгож өгдөг.

Яг л Марк Цукербергтэй төстэй гэсэн үг. Марк өдөр бүр ижил футволк өмсөөд явдагтай адил Анжелина нэг стилиэ өөрчилдөггүй. Энэ нь түүний цагийг хэмнээд зогсохгүй, өчигдөр тийм загварын хувцас өмссөн өнөөдөр харин ямрыг өмсөх вэ хэмээн толгойгоо гашилгах шаардлагагүй болгож байгаа юм.

Анжелина 6 хүүхдээ ганцаараа өсгөдөг нэгэн. Нэмээд урлагийн бүтээл туурвина, өөрийн үзэл баримтлалдаа үнэнч байж, НҮБ-ийн албан тушаал хашна. Түүн шиг завгүй хүн байдаггүй болов уу. Тийм хүнд төрөл бүрийн хувцас сонгоод явах цаг зав байхгүй нь мэдээж. Тийм ч учраас заримдаа бүр том охинтойгоо хувцсаа солиод өмсөөд явах тохиолдол ч бий.

Хурал цуглаанд оролцох, дэлгүүр хэсэх, нохойгоо салхилуулахдаа ч тэр сайхан харагдаж чаддаг.

Та бүхэн түүний хувцас загварын талаар ойлголттой болсон байх. Тэгвэл одоо хамтдаа Анжелина Жоли нөхөр Брэд Питтээс салсны дараа хувцаслалт нь хэрхэн өөрчлөгдсөн болохыг хамтдаа харцгаая. 

Брэд Питтээс салахын өмнө тэрээр ямагт хөлөө ил гаргасан гоёмсог даашинз өмсдөг байсан. Энэ нь бүр түүний нэрийн хуудас болчихсон байсан гэхэд болно. Харин нөхрөөсөө салсны дараа хөлөө нуухыг илүүд үзэх болсон юм.

Харин эдгээр даашинзны тухайд энгэр хэсэг нь чимэглэл ихтэй, нэмээд ташуу загвартай. Анжелина ганц бие болсны дараа киноны нээлтэнд оролцохдоо өмссөн даашинз нь түүнийг илүү дур булаам бас зөөлөн харагдуулж байсныг тухайн үед хэвлэл мэдээллээр шуугиад амжсан.

Тэр яагаад ч юм илүү чөлөөтэй болчихсон мэт санагдахгүй байна уу? Хувцаслалт нь тухайн хүний дотоод ертөнцийг илэрхийлж өгдөг. Харин Анжелинагийн нөхрөөсөө салснаас хойш хувцаслалтыг харахад тэд ямар нэгэн хэвэнд баригдсан бус илүүтэй чөлөөтэй болсон мэт мэдрэмжийг хүмүүст төрүүлээд байгаа юм.

Эмэгтэй хүн ганц бие болсны дараа илүү их гялалзаж эхэлдэг хэмээдэг. Яг л үүний тод жишээ нь Анжелина болоод байгаа юм. Тэр илүү өөртөө итгэлтэй, илүү эрхэмсэг харагдаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!