Хлое Кардашиан өөрийг нь хуурч, олон бүсгүйтэй нэр холбогдож салаад байсан хуучин нөхөртэйгөө эргэн нийлж, хоёр дахь хүүхдээ өлгийдөж авахаар болжээ

Реалити шоуны од Хлое Кардашиан болон мэргэжлийн сагсан бөмбөгчин Тристан Томпсон нар гэр бүл болж, хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд Кардашианы эрүүл мэндийн байдлаас шалтгаалан энэ бүхэн амаргүй байжээ. Гэсэн ч  сахиусан тэнгэрээ хүлээн авахад энэ бүхэн саад болоогүй ба энэ тухай илүү дэлгэрэнгүйг уг мэдээллээс уншицгаая.

Тэд салсан ч анхны хүүхэд Трюдээ эцэг эхийнх нь үүргийг биелүүлж байлаа

Хлое, Тристан нар 2016 онд албан ёсоор хосууд болсон ба жилийн дараа анхны хүүхдээ хүлээн авснаа инстаграм хуудсандаа нийтэлж, хамгийн том мөрөөдөл биеллээ хэмээжээ. Гэвч охин нь мэндэлсний дараахан хосууд салсан хэдий ч эцэг, эх байх үүргээ хэн нь ч умартаагүй аж. Тодруулбал, Хлое Тристаныг хүүхэдтэйгээ холбоотой байхыг зөвшөөрсөн ба Тристан нэгэн нийтлэлд өөрийгөө батлахын тулд шаргуу хичээж байгаа гэж мэдэгджээ. Тиймдээ ч 2020 онд тэд эвлэрч, эргэн нийлсэн байна.

Хлое эрүүл мэндийн байдлаа хуваалцлаа

Keeping up with Kardashians шоуны сүүлийн улиралд Хлое Кимтэй хүүхэдтэй болох талаар ярилцсан бөгөөд эмч, Хлое-ийг дахин жирэмслэх өндөр эрсдэлтэй зулбах магадлал 80 хувь гэж мэдэгджээ. Энэ үед тээгч эхээс хоёр хүүхэдтэй болсон Ким түүнд эрүүл мэндэд аюултай нөхцөлд тээгч эхийн  талаар судлахыг зөвлөсөн ба хэрэв өөрөөрөө төрж чадвал үнэхээр их бахархах тухайгаа хэлжээ. Мөн Хлое энэ тухай “Би Трюг төрүүлэхдээ их эрсдэлтэй төрсөн. Гэхдээ удаан үргэлжилнэ гэж бодоогүй” хэмээн ярив.

Хлое Тристан нар энэ удаад тээгч эхэд хандахаар шийджээ

Тэд дахин салахаасаа өмнө өөрсдийн үр хөврөлийг бий болгон гэр бүлдээ хамгийн тохиромжтой хүнийг хайсны эцэст таарах тээгч эхийг олж чаджээ. Реалити шоуны од хожим 2021 оны 11 сард 2 дахь хүүхдээ хүлээн авсан ба тээгч эхдээ үнэхээр их талархаж буйгаа илэрхийлжээ.

Экс хосууд эцэст нь Трюгийн бяцхан дүүг угтан авлаа

Дөрвөн настай охин одоо албан ёсоор том эгч болсон бөгөөд хоёр дахь хүүхэд нь хүү байв. Мөн нярайн зураг хараахан цахим хуудсанд нийтлэгдээгүй ба охин Трюгийнхээ зургийг “миний хөөрхөн охин” гэсэн тайлбартайгаар хуваалцжээ. Мөн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр Хлой хүүхдэдээ нэр сонгохдоо ихэд анхаарч байгаа төдийгүй дахин ээж болсондоо маш их баяртай байна гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!