Анжелина Жолигийн өнгөрсөн хугацаанд олж мэдсэн гоо сайхны 8 нууц

Ихэнх алдартай эмэгтэйчүүд өвөрмөц үзэсгэлэнт дүр төрхийг бий болгох гоо сайхны нууцтай байдаг бөгөөд үүний томоохон илэрхийлэл бол Анжелина Жоли юм. Түүний гайхамшигт байдалтай санал нийлэхгүй хүн бараг л үгүй биз. Тиймээс Жоли үргэлж өөгүй төгс харагдахдаа ямар дүрэм баримталдгийг энэ удаад бэлтгэн орууллаа.

  1. Өөртөө тохирсон хөмсөгний хэлбэртэй

Анх Анжелина хөмсгөө маш нарийхан засдаг байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр түүний хэв маяг өөрчлөгдөн  натурал засалтыг илүүд үзэх болжээ. Мөн та үүнээс хөмсөг нүүрний хэлбэрт хэрхэн нөлөөлдгийг харж болно.

  1. Нүд болон уруулаа зэрэг тодоор буддаггүй

Анжелина Жоли будгаар зөвхөн нүүрнийхээ нэг хэсгийг л тодруулах ёстой гэсэн алтан дүрэмтэй. Тиймдээ ч уруул эсвэл нүдээ аль нэгийг нь тодоор буддаг ба түүний бодлоор хэт их хичээж нүүрээ будах нь инээдтэй харагддаг гэжээ.

  1. Ерөнхий хэв маягийг дагадаг ч шинэ төрхөөс татгалздаггүй

Түүний нүүр будалт энгийн хэрнээ  сэтгэгдэл төрүүлэхүйц байдаг ба түүний нүд уруул нь хамгийн өвөрмөц харагддаг. Ман Жоли кинонд тоглохдоо хүртэл өөрийн хэв маягийн будалтаа хийдэг бөгөөд энэ нь сормуусаа дэрвийлгэж дээд ба доод зовхиндоо тень уусгах арга юм. Үүнээс гадна тэрээр сормуусныхаа буланд нэмэлт хиймэл сормуус нааж, муурын хэлбэртэй нүдтэй болох шинэ трендийг ч мөн дагадаг байна.

4. Маттаас илүү гялалзсан уруулын будаг сонгодог

Анжелина ямар ч уруулын будаг хэрэглэсэн уруул нь үргэлж чийглэг, эрүүл харагддаг ба энэ нь гоо сайхны бүтээгдэхүүн, бальзам зэргийн үр дүн юм. Мөн тэрээр ихэнхдээ гялалзуулагчтай уруулын будаг түрхдэг нь түүнийг илүү гэрэлтсэн харагдуулдаг.

5. Кремээ зузаан түрхдэггүй

Жоли өдөр тутамдаа тэр ч бүү хэл улаан хивсний ёслолд хүртэл суурь кремээ маш нимгэн түрхдэг бөгөөд нүднийхээ хүрээг дарах зорилгоор л багахан хэрэглэдэг аж. Энэ нь ч түүнд маш сайхан зохидогоос гадна шар хэвлэлүүдээр Анжелинагийн “Будаггүй мэт будалт” гэсэн мэдээлэл нэлээд цацагджээ.

  1. Арьсны өнгөө тодотгох маягаар үсээ будуулдаг

Жүжигчин бүсгүй кино, зураг авалтын шаардлагаар шаргал үстэй болдог ч өдөр тутмын амьдралдаа үргэлж хар бор өнгийг сонгодог ба ингэснээр түүний царай илүү тодорч харагддаг байна.

  1. Нүүрний хэлбэртээ тохирсон нүүр будалт хийдэг

Тэрээр нүүр будалтын чиг хандлагыг сохроор дагаж мөрддөггүй. Жишээ нь, Жолигийн шанааны яс нь мэдэгдэхүйц тул түүнийгээ тодотгож будах шаардлагагүй бөгөөд өөртэйгөө ижил дөрвөлжин царайтай эмэгтэйчүүдэд хөнгөн будалт хийхийг зөвлөж байна.

  1. Үргэлж нарнаас арьсаа хамгаалдаг

Анжелина нь нүүрээ будаагүй үедээ байнга нарны тос түрхэж, малгай өмсдөг бөгөөд энэ нь арьсны асуудал үүсэхээс ч мөн урьдчилан сэргийлдэг аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!