Загварын тайзан дээр түймэр тавьсан хамгийн содон хувцас загварууд

Загвар нь үргэлж бусдаас түрүүлж алхдаг. Хүмүүсийн өмнө алхаж, хэний ч сэтгээгүй содон бүхний цуглуулгыг олон нийтэд танилцуулдаг билээ. Тэгвэл уулга алдуулам өвөрмөц загваруудыг өнөөдөр онцлон та бүхэндээ танилцуулж байна.

2019 онд Парист болсон загварын шоунд дизайнер Гуо Пэйгийн мөрөөдлийн мэт бүтээлийг өмссөн 2 загвар өмсөгч

2020 оны Лондонгийн загварын шоуны үеэр хамгийн том шуугиан тарьсан том үс

Алдарт дизайнер Айрис ван Херпен оптик хуурмаг мэт өвөрмөц даашинз урладгаараа алдартай.

LOEWE энэ жил Парисын загварын долоо хоногт пикселжүүлсэн хувцсаа толилуулж хүн бүрийг алмайруулсан.

Виктор&Ролф бол энгийн хуучирсан костюм ч сонирхол татахуйц харагддаг гэдгийг батлан харуулсан маш бүтээлч загвар зохион бүтээгчид юм.

Гуо Пэйгийн энэхүү чамин бүтээлийг харахад гайхалтай, ид шидийн ойд төөрсөн мэт санагдана.

Бүтээлч байдал заримдаа Мэтти Бованы энэ ертөнцийн дизайн шиг санаанд оромгүй хэлбэрээр илэрдэг.

Загвар зохион бүтээгч Франк Сорбиер хэзээ ч мартагдахгүй өвөрмөц даашинз урладаг.

Мэтти Бованы энэхүү өвөрмөц хувцас нь загварыг ойлгоход заримдаа хэцүү байдгийг нотолж байна.

Жан Пол Готьегийн бүтээлч байдал хэзээ ч зогсохгүй.

Рик Оуэнсийн өвөрмөц загвар хүн бүрийг дуу алдуулсан.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!