Хоолны амт чанар, үзэмжийг сүйтгэдэг хоол хийхдээ гаргадаг түгээмэл 13 алдаа

Хэрэв та хялбар хэрнээ амттай хоол хийхийг хүсдэг ч нэг л болж өгөхгүй байвал шинэ техник эзэмшихээс илүү хуучин зуршлуудаасаа татгалзах хэрэгтэй ба уг мэдээллийг уншсанаар мэргэжлийн хүмүүсийг үзэж буй хоол бэлтгэхдээ гаргадаг нийтлэг алдаануудыг мэдэх боломжтой. Ингээд эдгээрт анхаарлаа хандуулцгаая.

  1. Амтлагчийг савнаас нь шууд цацах

Буцалж буй хоолруу амтлагчийг шууд савнаас нь цацаж болохгүй бөгөөд ингэснээр хоолны уур савруу орж чийгшил үүсгэн, эргээд хөгц мөөгөнцөр бий болгодог байна. Хэрэв нэгэнт хөгцөрсөн бол шууд хаях хэрэгтэй ба шинж чанар нь өөрчлөгдсөн байдаг.

  1. Котлет шарахдаа хэт болгох

Заримдаа бид котлет юм уу бургерны мах шарахдаа хурдан болгохын тулд дээрээс нь дарж их гал дээр хийдэг. Гэхдээ ингэснээр мах аргуу амтгүй болдог тул бага зэрэг шүүслэг, өөрөөр хэлбэл хэт болгоод хэрэггүй байдаг.

  1. Төмсийг тугалган цаасаар ороож шарах шүүгээнд хийх

Төмс болгох хамгийн түгээмэл аргуудын нэг нь тугалган цаасанд ороох хэдий ч энэ нь зарим дутагдалтай байдаг. Тухайлбал, ийм цаас нь уурыг өөртөө шингээснээр төмс бага зэрэг нялцгай буюу олон хүмүүсийн дуртай шаржигнасан гадаргуутай биш болно гэсэн үг.

  1. Будааг буцалж байхад нь хутгах

Будааг болж байхад нь хутгавал цардуул нь илүү идэвхижиж улмаар нялцанхай болох магдлалтай. Гэхдээ болсных нь дараа будаагаа сэрээгээр сайтар салгаж уурыг нь гаргах хэрэгтэй.

  1. Тахианы цээж махыг хөлдүүгээр нь хуурах

Ихэнх хүмүүс махыг хөлдүүгээр нь шууд болгоход тохиромжгүй гэж боддог ч тахианы махыг эсрэгээр нь хэрэглэдэг. Гэхдээ үүнд ямар ч ялгаа байхгүй бөгөөд мах гаднаа хэт болж доторх нь шүүрхий болох учраас тасалгааны температурт 15 минут байлгаарай.

  1. Нөөшилсөн бүтээгдэхүүнийг өрөөний хэмд хадгалах

Лаазалсан загас, даршилсан ногоог хаана ч хадгалсан болох юм шиг боловч өөрөөний температурт шим тэжээл нь алдагдаж, цаашлаад хордлогод орох эрсдэлтэй тул байнга хөргөгчид хийж байгаарай.

  1. Улаан лоолийг хөргөгчид хадгалах

Бага температур нь улаан лоолийн химийн найрлагыг өөрчилж амтыг сулруулдаг учраас хөргөгчинд байлгаад хэрэггүй. Гэхдээ эсрэгээрээ наранд удаан байлгах шаардлагагүй.

  1. Пиццаны гурилыг элдэх

Зөв бэлдсэн пиццаны гурил нь хөвсгөр зөөлөн байдаг ба хэрэв бид гурилаа илдэж хийвэл нягтаршил үүсэж болсны дараа хатуу аргуу гурилтай пицца гарах болно. Тиймээс зуурсан гурилаа гараараа зөөлөн товшин нимгэлэх нь хамгийн тохиромжтой арга юм.

  1. Сам хорхойг бурууг гэсгээх

Сам хорхойг гэсгээхийн тулд богино долгионы зууханд хийх нь тохиромжгүй юм. Ингэснээр тэр дороо хайлж усархаг сул амттай болдог тул үүнээс зайлсхийгээрэй.

  1. Лаазалсан шошыг сэгсэрч хэрэглэхгүй байх

Лаазалсан шошыг нээхээсээ өмнө сайтар сэгсрэхгүй бол давс, өтгөн цардуул нь дээрээ ялгарч гарсан байдаг. Тиймээс шууд хүнсэндээ хэрэглүүлэхэд шорвог хэсэг нь эхэндээ гарч ирнэ гэсэн үг. Мөн шошоо хүйтэн усаар сайтар зайлж хэвшээрэй.

  1. Хиамыг цоолж шарах

Бидний өвөө эмээгийн үед хиам нь сайтар боловсроогүй байсан учир цоолж шардаг байсан ба хүүхдүүддээ уг аргыг зааж өгдөг ч энэ нь орчин үед тийм ч зөв санаа биш юм. Учир нь өнөө цагийн шинэ технологиор хиам илүү сайжирсан бөгөөд цоолж шарсан тохиолдолд аргуу, хэт болохыг анхаарч үзээрэй.

  1. Хэт боловсорсон жимсээр чанамал хийх

Өөрийн гараар хийсэн чанамал үнэхээр амттай байдаг шүү дээ. Гэвч хэт боловсорсон жимсээр хийвэл хүчил болон пектиний хэмжээ багасаж бидний хүссэн шиг өтгөн амтлаг болохгүй юм.

Гэхдээ ингэлээ гээд боловсорч гүйцээгүй жимс жимсгэнэ бус яг тохиромжтойг сонгоорой.

  1. Лаазалсан загасны хөвсөн тосыг асгах

Лаазалсан загасны тосыг Витоло тонотой гэх мэт тансаг хоолноос эхлээд үнэтэй салатанд хүртэл ашигладаг байна. Гэтэл ихэнх хүмүүс үүнийг хэрэггүй өөх тос гэж бодон асгадаг аж. Тиймээс та одооноос эхлэн загасны тосыг хаялгүй зарим хоол хүнсэндээ ашигтайгаар хэрэглэх боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!