Хүүхдээ ханиад хүрсэн үед би эм тангаар биш, энэ аргаар эмчилдэг!

Эцэг эх бүрийн хувьд хүүхэд өвдөх хамгийн хэцүү байдаг. Би ганц насны зөрүүтэй хоёр хөөрхөн хүүтэй. Гэтэл нэг нь дөнгөж дөрвөн сартай, том нь ой гурван сартай байхдаа хоёулаа ханиад хүрээд хатгаа авчихсан. Ийм байдалд эх хүний үнэхээр сэтгэл өмөрдөг юм билээ. Хоёр хүүгээ хоёуланг нь өвтгөчихсөн бүр эмнэлэгт хэвтэх хэрэгтэй гэдгийг эмч хэлэхэд эрхгүй нулимс урсаад, өөрийгөө л буруутгахаас өөр аргагүйд хүрсэн.

Харин эмнэлэгт очоод, төрөл бүрийн эмчилгээ хийлгэж, бяцхан үрсдээ тариа тариулах бас л аймар мөч шүү. Олон төрлийн эм уугаад, тариа хийлгэхээр удахгүй мөөгөнцөртөнө, эмнэлэгт хэвтэж байгаа бусад хүүхдүүдээс өөр шинэ ханиад, суулгалт авчихна гээд их асуудалтай.

Үүнээс хойш би хүүхдүүдээ төрөл бүрийн эм тариагаар биш уламжлалт аргаар эмчилж байхаар шийдсэн. Энэ аргууд маань ч үр дүнгээ өгч, одоо дэрсхэн өсч яваа хөөрхөн үрс минь ханиад томуунаас хол байгаа. Тийм ч учраас та бүхэндээ зөвхөн хүүхэд гэлтгүй өөрийгөө ч бас ханиад томуунаас салгах гэртээ хийж болох аргуудыг танилцуулж байна.

  • Шар будаагаа агшаагаад бүлээн болгоод даавуун дээр дэвсэнэ. Хөлийн уландаа нааж сайн орооно. Энэхүү наасан даавуутай шар будаагаа 3 цаг орчим авч болохгүй тул унтахдаа тавих нь илүү үр дүнтэй. Хөлөө дааруулж ер болохгүй тул сайн хучаарай.

  • 1 аяга буцалсан халуун усан дээрээ 3 хумс сармисаа нунтаглаад ам хамараа сайн утна. 3 цагийн дараа дахин буцалсан халуун усан дээр 1 амны халбага сода хийгээд бас сайн утна. Энэ нь 15 минут орчим байхад хангалттай.

  • Мөн орой унтахаасаа өмнө зөгийн балтай татлага хийгээрэй. Гэрээсээ гарахгүй үедээ хийгээрэй.

Хүйтний эрч чангарч, ханиад томуу элбэг байгаа энэ үед та өөрийгөө болон үр хүүхдээ вирусээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал юм шүү…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!