Залуусаас илүү охидын дурлаж, даган дуурайдаг Солонгос эмэгтэй алдартнууд

К-попд хөл тавьсан охид бүгд л үзэсгэлэнтэй, өхөөрдөм, гоё бие галбиртай гээд гадаад үзэмжиндээ тултал анхаардаг. Тэд гоо сайхны стандартад нийцэхийн тулд гоо сайхны мэс ажилбарт ч ордог гэдгийг хэн бүхэн мэдэх биз ээ. Яг л канондоод тавьчихсан мэт ижилхэн зүс царайтай охидын дундаас өөрийн өвөрмөц стиль, загварлаг дүр төрх, үзэсгэлэнт царайгаар ялгарч, залуус гэлтгүй охидыг ч өөртөө дурлуулж чадсан супер кпоп оддыг танилцуулж байна.

Женни /Blackpink/

Алдарт Blackpink хамтлагийн дуучин, реппер Женни нь маш амжилттай карьертай яваа нэгэн. Түүний өмссөн зүүсэн бүхэн тэр дороо трэнд болдог төдийгүй юу ч өмссөн үнэтэй, тансаг харагдуулж чаддаг гэдгээрээ алдартай. Женнигийн инстаграм хаягийг 69 сая хүн дагадаг бөгөөд түүний хувцаслалт, үс засалт, нүүр будалтыг эмэгтэй хүн бүр ихэд сонирхож, даган дуурайдаг. Мөн зургаа тун ч гоёмсог авахуулж чаддаг нь түүний нэгээхэн авьяас юм. Солонгос гэлтгүй дэлхий нийтээр Женни бол охидын шүтээн, үлгэр дууриалал авдаг хамгийн загварлаг, дэгжин нэгэн аж.

Хваса /Mamamoo/

Кпоп ертөнцөд тааруулж биш, өөртөө тааруулж кпоп-ийг өөрчилж буй хүчирхэг нэгэн. Түүний хоолойны цар хүрээ өргөн, хүчтэйгээс гадна түүний өөртөө итгэх итгэл, өргөж буй дуу хоолой нь тун ч чанга бас хүчтэй. Бор царайтай, өргөн ташаатай гэхчлэн олноос шүүмжлэл хүлээж байсан ч, өөрийгөө үнэ цэнтэй нэгэн болж чадсан билээ. Түүний тааварлашгүй хувцаслалт, зоригтой стиль нь охидын дунд тун ч алдартай. Охид бүр Хваса шиг хүчирхэг, өөртөө итгэлтэй нэгэн болохсон гэж хүсдэг гэдэгт итгэлтэй байна.

 

Жан Вонён /Ive/

Тэр бол сүүлийн үед ихэд алдарт гарч буй дуучин охин. Дөнгөж 18 насандаа маш их амжилтад хүрээд байгаа бөгөөд Солонгост түүнийг танихгүй хүн гэж үгүй. Үзэсгэлэнтэй царай төрх, өндөр гоолиг бие, эгдүүтэй зан чанар гээд Вонён бүхэлдээ төгс. Түүнийг кпоп-ын 4-р үеийн супер од гэж нэрлэдэг төдийгүй түүн шиг болохыг хүсч, адилхан болохын тулд гоо сайхны мэс ажилбар хийлгэдэг охид ч цөөнгүй гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!