Дэлхийн хамгийн намхан эмэгтэй, 29 настай Энэтхэг жүжигчин бүсгүйн сонирхолтой амьдрал

Жиоти Амге бол дэлхийн хамгийн намхан эмэгтэй бөгөөд бага наснаасаа эхлэн жүжигчний мэргэжлээрээ ажиллахын тулд шаргуу хөдөлмөрлөж, хүмүүсийн өрөөсгөл ойлголтыг үл харгалзан амьдралынхаа хүсэл зорилгыг биелүүлж чадсан юм. Иймд бидний зүгээс түүнийг сонирхолтой хийгээд урам зориг өгөхүйц дараах түүхийг бэлтгэн орууллаа.

Түүний хүүхэд нас

1983 оны 12.16-нд Жиоти Кисанжи Амге, Энэтхэгийн Махарашта хотод төрсөн ба түүний ээж нь Жиотиг төрөхдөө болон бага байхдаа хэвийн өсөлттэй байсан хэмээн хэлжээ. Гэвч охины өсөлт 5 нас хүрмэгцээ зогссон бөгөөд үүнээс хойш өөрчлөгдөөгүй байна.

Харин Жиотигийн гэр бүлийнхэн түүнд тууштай дэмжлэг үзүүлэн байнга хамт байж, коллежид явсан ч эгч нь дагуулж явсаар амжилттай сургуулиа төгсжээ.

Гэхдээ үүнээс гадна орчны дарамт, шахалт Жиотид ихэд нөлөөлж, үеийнхэн нь түүнийг шоолж дооглодог нь эргээд сэтгэлээр унахад хүргэдэг байсан тухай аав нь ярьсан юм.

Түүний өсөлт зогссон шалтгаан

Эмч нар жүжигчний өсөөгүй шалтгааныг өсөлтийн дааврын дутагдал гэж үзсэн ба хожмоо түүний энэ өвчин нь ахондроплазм буюу одой хэмээх өвчин болох нь тогтоогджээ.

Гиннесийн номонд бичигдсэн охин

Тэрээр хамгийн намхан эмэгтэй гэдэг утгаараа 18 насандаа Гиннесийн амжилтыг эвдсэн бөгөөд энэ нь түүний хувьд онцгой чухал мэдрэмжийг төрүүлж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь нэмэгдүүлжээ.

Эмчийн хэлсэнээр тэр ердөө 61.95см өндөр 5.4кг жинтэй байсан ба өдөр тутамдаа хэрэглэх бүх зүйл нь дагаад жижигхэн байх ёстой гэж үзвэл Жиоти их хичээл зүтгэл гарган амьдарч буй нь харагдаж байна.

Мөн 2012 онд Жиоти Амге дэлхийн хамгийн өндөр хүн Султан Косентэй танилцаж, Гиннесийн амжилтын 57 дахь удаагийн ёслолд хамт зургаа авхуулжээ. Энэ тухай тэрээр нэгэн ярилцлагадаа “Тийм өндөр хүнтэй уулзахад бага зэрэг цочирдмоор байсан, тэр ч намайг хараад гайхсан байх. Гэхдээ бид одоо маш сайн найзууд” гэж хэлэв.

Түүний амжилт болон жүжиглэх мөрөөдөл

Жиоти төрөлх нутаг Энэтхэгдээ жүжигчин, нөлөөлөгч гэдгээрээ алдартай болж, олон хүмүүстэй танилцаж, хамгийн гол нь багын мөрөөдлөө биелүүлж чадсан учраас түүний зам илүү гэрэлтэй болжээ. Үүнээс гадна эх орондоо төдийгүй гадаадын олон шоунд тоглон карьераа хөгжүүлсээр байна. Жишээ нь, “Америкийн аймшигт Түүхүүд”, “Жижиг хүмүүсийн нууц” гэх мэт.

Үүнээс гадна Жиоти өөртөө итгэлгүй хэн бүхэнд үлгэр дуурайлал болохыг хичээж, тэдэнд урам зориг бэлэглэх чин хүсэлтэй болохоо илэрхийлжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!