Гоо сайхны стандартыг үл тоомсорлож, өөрийнхөөрөө байхыг сонгосон алдартнууд

Олон эмэгтэйчүүд бодит бус гоо сайхны стандартад нийцэхийн тулд мөнгө санхүүгээс гадна сэтгэл санаа, бие махбодын хямралд ч орох тохиолдол их байдаг. Тийм ч учраас ийм зүйлийг тоолгүй, өөрсдийнхөөрөө оршдог эмэгтэйчүүдийг харахад үнэхээр хүчирхэг, бахархмаар санагддаг тул гоо зүйн тогтсон хэв маягаас ангид байдаг цөөн хэдэн эмэгтэйг энд дурдлаа.

  1. Жэйми Ли Куртис

“Everything everywhere all at once” киноны од Жэйми олны өмнө гарахдаа биеийнхээ өө сэвийг хааж будахаа ч больсон бөгөөд байгаа зүйлийг байгаагаар нь үлдээхийг ихэд эрхэмлэдэг гэнэ.

  1. Леди Гага

Тэрээр “SuperBowl” тоглолтынхоо дараахан Гага өөрийн биедээ сэтгэл хангалуун байгаа тухайгаа дурдсан ба түүний үнэнч фэнүүдэд ч бас өөрийнхөөрөө байж, биеийнхээ өө сэвээс ичих хэрэггүй гэдгийг уриаллаа.

  1. Дрю Бэрримор

Дрю охиддоо хөгшрөх нь хүний амьдралын гунигт үе гэж ойлгуулалгүй зүс царай өөрчлөгдөх нь хэвийн зүйл гэдгийг харуулахыг хүсэж, өөрийн биеэр жишээ болохоор шийдсэн аж.

  1. Сальма Хайек

Сальма Хайек хөгширч буйгаасаа ичилгүй, цагаан үстэй зургаа нийтэлж, дэлхий нийтэд өөр мессеж илгээлээ.

  1. Жанел Монае

Дуучин Жанел Монае 2022 оны Met Gala-д задгай даашинз өмсөж ирэхдээ суганы үсээ авалгүй гоо сайхны стандартыг эвджээ.

  1. Пинк

Пинк Vanguard шагналаа гардаж авахын өмнө охин нь түүнд хүү шиг харагдаж байгаадаа сэтгэл дундуур байдгаа хэлжээ. Харин Пинк хариуд нь “Бид бусад хүмүүст хорвоо дэлхий дээр маш олон төрлийн гоо сайхны хэв шинж байдаг гэдгийг харуулах хэрэгтэй” гэж хэлэн түүнийг тайвшруулсан байна.

  1. Эшли Грехэм

Тэрээр “Sports Illustrated Swimsuit Edition” сэтгүүлийн нүүрэнд гарсан анхны махлаг биетэй модель болсноор шинэ стандартыг тогтоож, хуучин тогтолцоог халахтай санал нэг байгаа аж.

  1. Рейчил Блум

“Grazy ex girlfriend” киноны зохиолч Рейчил зураг авалтынхаа үеэр шинэ гарсан батганыхаа зургийг хуваалцаж, шахуу хуваарь дааврын мөчлөгийн оргил үе нөлөөллөө хэмээн тайлбар бичжээ.

  1. Женнифер Лопез

Ж.Ло Холливудын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэдгээрээ алдартай боловч бага зэрэг махлаг байдал нь шүүмжлэл дагуулдаг. Гэвч тэрээр энэ бүхний эсрэг байдаг ба жингээ хасахыг зөвлөсөн менежерээ хүртэл ажлаас нь халжээ. Тиймдээ ч тэр хүний бие ямар ч байсан сайхан хэмээн бахархан ярьдаг.

  1. Элизабет Банкс

Тэрээр 14 настайдаа гадаад төрхөндөө санаа зовдог байсан бөгөөд одоо энэ бүх бодол өөрчлөгдөж, өөртөө үзэсгэлэнтэй харагдах нь хамгийн чухал гэдгийг ойлгожээ. Мөн Элизабет “Гадаад төрхөөрөө үнэлэгдэх нь сайхан боловч амжилт бүтээлээрээ сайшаагдах нь үүнээс хавь илүү” гэдгийг шүтэн бишрэгчиддээ бичлэг хэлбэрээр цацан уриалжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!