Бага мөнгө, их хичээл зүтгэлээр хашаагаа гоёмсог тохижуулж болох санаанууд

Хашаандаа ч сайхан амьдрах бүрэн боломжтойг ажилсаг, хичээл зүтгэлтэй хүмүүс баталсаар байгаа билээ. Иймд та бүхэндээ хашаагаа тохижуулах арга, дарааллыг зааж өгөхөөр бэлтгэлээ. Их хөрөнгө мөнгө зарах бус, багахан зүтгэл, цаг зав гаргахад л гоёхон хашаандаа тансаг амьдрах боломж бүрдэнэ.

Зүлгээ хадаарай

Хашаандаа ургасан өвс, бут сөөгийг тайрч, зүлгээ тэгшилж байгаарай. Цэвэрхэн, зассан зүлэг нь ямар ч засал чимэглэлгүйгээр хашааг тун ч үзэмжтэй сайхан харагдуулдаг.

Тохиромжтой тавилга сонгох

Хашааны хэмжээ том жижгээс хамаарч, тохирох ширээ сандал авч тавиарай. Дулаахан өдөр гэр бүлээрээ гадаа суугаад хооллож, найзуудаараа ярилцаж суух сайхан биш гэж үү?

Бяцхан цөөрөмтэй болоорой.

Бяцхан цөөрөм хийх таны бодож байгаагаас ч хялбархан бас өртөг багатай. Энэ талаар илүү сайн судлаад үзээрэй.

Гэрэлтүүлгийг бүү март

Гэрэлтүүлэг бол хамгийн чухал зүйл. Хашаандаа гоёмсог гэрэл өлгөж, уур амьсгалыг романтик болгож хувиргаарай. Гадуур хаа сайгүй төрөл бүрийн гэрэл худалдаалагдаж байгаа тул өөрийн хүссэнг сонгож, хашаагаа чимэхийг зөвлөе.

Явган хүний зам тавих

Явган хүний чулуун зам тавих нь хашааг илүү цэгцтэй, цэвэрхэн болгодог. Хүмүүс зөвхөн тэр замаар л явах бөгөөд зүлгэн дээгүүр гүйлдэхгүй. Энэ намартаа амжихааргүй боллоо гэж бодож байгаа бол ирэх хавар эртхэн ажилдаа ороорой. Та бүгдэд амжилт хүсье.

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!