Моодноос гарсныг нь мэдэхгүй бүсгүйчүүдийн өдийг хүртэл өмссөөр байдаг гутлын төрлүүд

Шинэ гутлын загварууд өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ үед байнга шинийг авах нь бараг л боломжгүй шүү дээ. Гэхдээ ингэлээ гээд аль хэдэн жилийн өмнө авсан гутлаа одоо хүртэл өмсөх хэрэггүй. Тиймээс энэ удаад ямар загвар тренд болж, ямар загвар халагдсаныг илэрхийлэх дараах мэдээллийг бэлтгэлээ. Анхааралтай ажиглаж, загварын ертөнцдөө хувьсгал хийгээрэй.

  1. Армийн гутал

Цэргийн загварын барзгар ултай гутлууд өнөө үед онц байхаа больжээ. Тиймээс оронд нь шинэ загварын гутал авах эсвэл эсрэгээрээ нэлээд дээр үеийн ковбой гутал сонгоорой.

Учир нь энэ нь эргээд трэнд болж буй загвар юм. Гэхдээ та одоог хүртэл цэргийн гутал өмсмөөр байвал зурагт үзүүлсэн шиг унадаг дугуйн гутал өмсөх боломжтой.

  1. Резинэн гутал

Нэг хэсэг Crocs болон Balenciaga хоёрын хослол болсон уг гутал нь чамгүй алдартай байсан ч одоо бол өөр.  Мөн энэ төрлийн гутлыг хип хоп дуучин Карди Б болон реппер Оффсет нар өмсөж байжээ.

  1. Оймсон түрийтэй гутал

Бариу оймсон түрийтэй гутал нь энэ жилээс моданоос гарч байгаа бөгөөд өөр загварлагаар солихыг хүсэж байвал морин гутал буюу түрүүтэй хавтгай ултай загварыг сонгоорой.

  1. Жижиг үслэг оруулгатай гутал

Нэгэн цагт үслэг оруулга, ялангуяа жижиг бөмбөлөг хэлбэрийн үстэй гутлууд газар авч байсан бол одоо үед үслэг нь их байх тусмаа загварлагт тооцогдох болжээ.

  1. Зузаан ултай пүүз

Зузаан ултай пүүзнүүд хэзээ ч байр сууриа алдахгүй мэт байсан ч сүүлийн үед өнгөрсөн зуны хэв маяг болон дотроо өсгийтэй пүүзнүүд эргэн ирээд байна.

  1. Дугуй хамартай өсгийт

Бараг эмэгтэй хүн бүрийн шүүгээнд бөөрөнхий хамартай гутал байдаг ч энэ жилийн намар өвлийн коллекцид огт тусгагдаагүй байна. Гэхдээ та үүнийг хаях гэж бүү яараарай.

  1. Дөрвөлжин өсгийтэй гутал

Дөрвөлжин өсгийт нь алхахад тухтай байдаг тул ихэнх эмэгтэйчүүд дуртай байдаг. Гэхдээ энэ загвар маш олон жил оршин тогтносон учраас өдгөө халаагаа өгөх цаг нь болжээ.

Харин оронд нь Челси загвар буюу зурагт үзүүлсэн гутлыг өмсөх нь зохимжтой.

  1. Нугалаастай гутал

Стилистүүд урт нугаларсан түрийтэй гуталнаас илүү шулуун түрүүтэйг сонгохыг зөвлөж байна. Үүнийг богино банзал сул цамц зэрэг дээр өмсвөл хамгийн тохиромжтой. Мөн сүүлийн үед хар бараан гэхээс илүүтэй өнгөлөг сонголтууд дэлгэрч буйг анхаараарай.

  1. Өсгийгүй гутал

Намрын дулаан өдрүүдэд энэ төрлийн гутал өмсөхөд хэвийн боловч өсгийгүй эсвэл зуузайгүй загвар хэдийнээ чиг хандлагаас гарчээ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!