Алдартнуудын өмсөж байсан хамгийн этгээд хувцаснууд: Тэдний хувцаслалт хэдэн сар жил дамжин яригдсан

Бид олон нийтийн арга хэмжээний үеэр оддын тансаг даашинз, ажил хэрэгч хослолыг хэдийн хараад дасжээ. Тиймдээ ч тэдний хурц шийдэл бүхий төрхийг харах нь ховор бас сонирхолтой байдаг тул энэхүү мэдээллээрээ дамжуулан алдартнуудын магтаал, шүүмжлэл аль алиныг нь амссан загварын шийдлүүдийг танилцуулж байна.

  1. Энн Хэтэуэй

39 настай жүжигчин бүсгүй Валентиногийн загварын шоунд Барбигийн дүрээр гарч иржээ. Өндөр хоолойтой ягаан өнгийн мини даашинзыг зузаан ултай гутал, жижиг гар цүнхээр чимэв. Үүгээрээ тэр өөрийн хэв маягийг эрс өөрчилсөн ба үнэхээр зоригтой алхам болсон байна.

  1. Эмма Уатсон

Загварын арга хэмжээнд бараг оролцдоггүй Эмма 2022 оны Парисын загварын 7 хоногт олны өмнө гарч иржээ. Алдарт бүсгүй 80-аад оны уранхай жинсэн өмд, өргөн мөртэй хүрэмтэй харагдсан ба нэгэн сэтгүүлд түүний уг төрхийг онцолсон аж.

  1. Кейт Хадсон

2022 онд торон цамц эргэн моданд орж Кейт Хадсон ч чиг хандлагыг дагав. 43 настай жүжигчин бүсгүй Валентиногийн загварын шоунд зориулсан энэ төрх шүүмлэгчдэд ч мөн таалагджээ.

  1. Алекса Деми

“Euphoria” олон ангит киноны од бүсгүй Balenciaga брендийн загварын шоунд маш бүтээлч хувцастай очсоныг олон хүн анзаарсан аж. Түүний комбензон нь том жинсэн өмдтэй төстэй байсан бөгөөд цахим сүлжээгээр энэ тухай ёжлох хүн олон байлаа.

  1. Брайс Даллас Ховард

2021 оны Golden Globe шагнал гардуулах ёслолд Брайс нимгэн материалаар хийсэн бариу гялалзсан даашинзтай иржээ. Гэвч олон нийт түүнийг махлаг байж ийм даашинз сонгох хэрэггүй хэмээн ихэд шүүмжилсэн аж. Харин жүжигчин бүсгүй уг үйлдэлдээ огт санаа зовоогүй ба харин ч үснийх нь өнгөтэй төгс зохицсон гэж хэлэв.

  1. Рейчил Броснахэн

“Amazing Mrs.Maisel” цувралын од дараагийн улиралынхаа нээлтэд зориулж улбар шар, шар өнгийн зохицол бүхий хослолтой гарч ирсэн байна. Гэхдээ загварын сайт түүний хувцаслалтыг бүтэлгүйтэл хэмээн онцолсон бөгөөд муу үнэлгээ авчээ.

  1. Изабель Юппер

Францын жүжигчин 2022 онд Каннын кино наадамд ханцуй нь бээлийтэйгээ гутал нь трикотойгоо нийлсэн ногоон өнгийн хувцастай гарч ирснээр хүн бүрийг гайхшируулсан юм. Загварын онлайн сэтгүүлүүд түүний уг төрхийг Ким Кардашианыхтай яг адилхан тухай шуугиж байв.

  1. Фрэнсис Макдорманд

“Mebeth’s Tragedy” киноны нээлтийн үеэр жүжигчин бүсгүй маш хачирхалтай төрхтэй гарч ирсэн ба загвар шүүмжлэгчид үүнийг сайнаар үнэлээгүй гэдэг.

  1. Женнифер Коннели

2019 онд Парисын загварын 7 хоногт Женниферийн өмссөн гутал ихээхэн маргаан үүсгэжээ. Нэг хэсэг нь урт банзал түрийтэй гуталтай хэзээ ч зохицохгүй гэсэн бол нөгөө хэсэг нь түүнийг хамгийн загварлаг хэмээн тодорхойлжээ.

  1. Марион Котийяр

Little secret of big company” киноны жүжигчний дүр төрхийг шинэ үеийнхэн сайшаах нь гарцаагүй. Матрын хээтэй даашинз болон том сүлжмэл хантааз нь энгийн загварт яагаад ч тооцогдохгүй билээ.

  1. Алессандра Амбросио

Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр байсан тэрээр 2019 онд Нью Йоркийн Загварын 7 хоногт ташаандаа бараг л тогтоогүй гэмээр жинсэн өмд, хар майктай олноо гарчээ. Цаашлаад Алессандрагийн уг төрх олныг талцуулсан байна.

Нэмэлт: Жастин Тимберлейк Парист шуугиан тарьлаа

Саяхан Жастин Парист болсон загварын шоунд оролцсон бөгөөд цэцэгтэй богино цамц, бүстэй өргөн өмдөөр гангарлаа. Мөн уг шоунд бусад алдартай олон хүн оролцсон ч бүх нийтийн анхаарал Тимберлейк болон түүний хамтрагч Жессика Бил дээр төвлөрсөн байв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!