25 насандаа гацаж орхисон мэт харагддаг +55 настай Ази эр өөрийн нууцаа хуваалцжээ

Хүн бүрийн хүсэл бол мөнхийн залуугаараа байх. Энэ нь биелэшгүй мөрөөдөл мэт байсаар ирсэн ч, зарим нэг азтай хүмүүсийн хувьд боломжтой аж. Чуандо Тан гэх Сингапур залуу нь 56 настай боловч хүмүүс түүнийг 25-аас хэтрэхгүй настай залуухан эр хэмээн хардаг. Түүний мөнхийн төрхийн талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая.

Чуандогийн залуу хэвээр байх нууц

Чуандо Тан бол 56 настай загвар өмсөгч, гэрэл зурагчин юм. Өө сэвгүй царай төрхтэй, хүдэр чийрэг биетэй түүнд хорь гаруй насны олон залуус атаархдаг. Чуандо гадаад төрхөө залуу байлгахын тулд тодорхой хоолны дэглэм барьж, өдөр тутамдаа хатуу дэглэм баримталдаг. Тэрээр гоо сайхны мэс заслыг эрс эсэргүүцдэг бөгөөд энгийн бөгөөд байгалийн гаралтай арьс арчилгааг илүүд үздэг.

Тэрээр загвар өмсөгчөөр ажлын гараагаа эхэлсэн ч мэргэжлийн гэрэл зураг руу шилжсэн. Чуандо мөн хөгжмийн авьяасаа хөгжүүлж, өөрийн цомгоо ч гаргаад амжсан. Одоо харин тэрээр загварын агентлаг удирддаг бөгөөд өөрийн нэр алдар, хөрөнгө мөнгөө ашиглаж, буяны үйлс ихээр хийдэг олонд хүндлэгдсэн нэгэн юм.

Тэр мэдээж маш их алдартай. Энгийн нэгэн мэт амьдрахыг хүсэвч энэ нь боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч гадуур явахдаа аль болох даруу төлөв хувцаслаж, олны анхаарлыг татахгүй байхыг хичээдэг гэнэ.

Түүний залуухан төрх болон чийрэг биеийн нууц нь тогтмол дасгал хөдөлгөөн төдийгүй зөв хооллолт юм. Тэрээр өөртөө тун ч их анхаарал хандуулдаг бөгөөд юу юунаас илүүтэй сайн нойр авахыг хичээдэг байна. Мөн сэтгэл зүй хамгаас чухал болохыг онцолж, өөрийгөө ямагт эерэг байлгахыг хичээдэг талаараа дурджээ.

Тэрээр гаднаасаа дотроосоо ч тэр залуухан байхыг зорьдог бөгөөд эргэн тойронд буй хүмүүстээ эерэг энерги тарааж, сайхан бүхнийг хуваалцдаг байна.

Чуандо өөрийн сошиал хаягуудаар дамжуулж, олон залууст урам зориг өгөхийн зэрэгцээ эрүүл зөв амьдралын хэв маягийг сурталчилж таниулдаг байна. Юу идэж уух, ямар хэв маягаар амьдрах, хэрхэн буруу зуршлаас салах гэхчлэн хамгийн үнэтэй зөвлөгөөг түүнээс авч болно. Зөв амьдрах замаа олчихсон байхад хүн хэд ч насалж, хэчнээн ч удаан залуухан харагдаж чадна гэдгийг Чуандо баталдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!