Эсрэг хүйстэнтэйгээ гэрлээд амьдарч байсан ч, гэнэт л бэлгийн чиг хандлагаа өөрчилсөн алдартнууд

Хувь хүний бэлгийн дур хүсэл өөр байх болон ижил хүйсний хүнд татагдах нь огт ичиж, санаа зовох зүйл биш юм. Харин ч өөрийнхөө дотоод сэтгэлийг нээж, эдгээрийг даван туулах нь аз жаргалтай амьдрахын үндэс болохыг хүн бүр мэдэх хэрэгтэй. Тийм ч учраас бид энэ удаад LGBT буюу бэлгийн чиг хандлага нь нийгмийн нийтлэгээс ялгаатай зарим алдартнуудыг онцоллоо. Мөн тэд өөрсдийн уг байдлыг хожмоо хүлээн зөвшөөрөхийн сацуу олон нийтэд зөвөөр ухуулахыг үргэлж оролцсоор ирсэн болохыг дуулгахад таатай байна.

  1. Ребел Вилсон 42 настайдаа

Ребел Вилсон 2022 оны 6 сард өөрийн хайр дурлалын тухай инстаграм хуудсандаа нийтэлж, олон түмэнд ил болгосон ба Жейкоб Буштай харилцаагаа тасалснаас хойш 2 жилийн дараа жинхэнэ хайраа олжээ. Тэрээр энэ талаар “би  ханхүүг хийж байсан ч энэ бүх хугацаанд гүнж л хэрэгтэй байж” хэмээн тайлбарлав.

  1. Иан Маккеллен 49 настайдаа

Ноён Иан Маккеллен өмнө нь 2 найз залуутай байв. Тодруулбал 1964 онд Брайн Теллертэй 8 жил харилцсан бол Шон Матиастайгаа 1978 онд танилцаж, 10 жил хамт амьдарчээ. Харин тэр эцэст нь 1981 онд дэлхий дахинд ижил хүйстэн гэдгээ зарлаж, үнэнийг дэлгэжээ.

  1. Сара Рамирез 41 настайдаа

Сара Рамирез бага байхаасаа л эсрэг хүйстний сонирхдоггүй гэдгээ мэддэг байсан ч өөрийгөө хүчилж явсаар хожим 41 настайдаа бисексуал гэдгээ батлан зарлав. Түүний хэлснээр энэ хүртэл явахад сорилт тэмцлээр дүүрэн байсан аж.

  1. Ванда сайкс 44 настайдаа

Тэрээр 2008 онд Лас Вегаст болсон тэгш байдлын жагсаалын үеэр гарч ирж олонд дуу хоолойгоо өргөсөн ба 44 насандаа ижил хүйстэн болохоо илчилжээ.

  1. Рики Мартин 40 насандаа

Рики Мартины ойр тойрных нь хүмүүс түүнийг ижил хүйстэн гэдгийг мэддэг байв. Гэвч 2011 онд бичсэн дурсамж номоо хэвлүүлэх хүртлээ үүнийг нуусан бөгөөд ижил хүйстэн эсвэл бисексуал гэдэгтээ ихэд эргэлздэг байжээ.

  1. Синтиа Никсон 54 настайдаа

Синтиа Никсон 54 настайдаа бэлгийн амьдралынхаа талаарх зарим асуудлыг шийдвэрлэхээр болж “Attitude” сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрээр би өмнө нь эрэгтэй хүмүүст дурлаж байсан ч сүүлийн үед эмэгтэй болж өөрчлөгдсөн би үнэхээр хачирхалтай хүн шүү хэмээн хэлжээ.

  1. Эллен Деженерс 39 настайдаа

Тухайн үед Эллен Деженерсийн шинэ дүр төрх олныг гайхшируулж байсан бөгөөд АНУ-ын телевизийн шоуны анхны гэй эсвэл лесби оролцогч болсон юм. Энэ явдлаас хойш тэрээр уг мэдээлэл амьдрал болон карьерт нь ямар их нөлөөлснийг ч мөн дурдсан байлаа.

  1. Андерсон Купер 45 настайдаа

Андерсон Купер ижил хүйстэн гэдэгтэйгээ эвлэрэхийн тулд маш их хугацаа шаардсан хэмээн хэлсэн бөгөөд 6 настайдаа энэ бүхнийг гадарлаж байжээ. Тиймдээ ч нэлээд хожуу буюу 45 настайдаа өөрийнхөө тухай илчилж, CNN -ийн нэвтрүүлэгт оролцохдоо дурдсан байна.

  1. Холланд Тайлор 77 настайдаа

Өөрийн мэдрэмжээ гаргахад хэзээ ч оройтдоггүйн жишээ болох Холланд Тайлор 77 насандаа лесби гэдгээ зарлаж, нэгэн сэтгүүлч нууцлаг эмэгтэйтэй удаан хугацааны харилцаатай байснаа илчилсэн нь хожмоо жүжигчин Сара Полсон байжээ.

  1. Жоди Фостер 51 настайдаа

Жоди Фостер 2013 оны Алтан бөмбөрцөг шагнал гардуулах ёслолын үеэр боломжоо ашиглан бэлгийн амьдралынхаа талаар шууд ярьсан байдаг. Тэрээр энэ нь ичиж санаа зовох зүйл биш болохыг ч мөн тайлбарлав.

  1. Жейн Линч 50 настайдаа

Жейн Линч өөрийгөө лесби гэдгээ үргэлж ил тод хэлдэг байсан ч албан ёсоор зарласан нь 50 насандаа байв. Нэмж дурьдахад тэрээр лесби хөгжөөн дэмжигч Сью Силвестерийн дүрд тоглон Алтан бөмбөрцөг, Эмми кино наадмуудаас шагнал хүртэж байжээ.

  1. Жорж Такей 68 настайдаа

“Star Trek” киноны од Жорж Такей нөхөр Брэдтэйгээ өнгөрүүлсэн 20 жилийн харилцаагаа нуусаар иржээ. Такей болон түүний хамтрагч 1980-аад онд Frontrunners нэртэй ижил хүйстнүүдийн клубт элсэх үед танилцаж, дотноссон ч Жоржийн алдар нэр, карьерт нь саад учруулна хэмээн тухайн үедээ олонд зарлаагүй байна.

  1. Виктор Гарбер 64 настайдаа

Виктор Гарбер, Грег Эрнандестай хийсэн ярилцлагадаа бэлгийн чиг хандлагынхаа тухай ярьжээ. Тэрээр сүүлийн 13 жилийн турш Райнер Андресентэй хайр сэтгэлийн холбоотой байсан аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!