Туршлагатай аялагчдын хүртэл харж байгаагүй Туркийн үнэн төрхийг харуулах гэрэл зургууд

Турк бол олон зуун жилийн өвөрмөц уламжлалаар баялаг орон бөгөөд бүх түүхийг нь судална гэвэл маш их хугацаа шаардагддаг. Тиймээс бидний зүгээс энэ улсын зарим сонирхолтой баримтуудыг цуглуулж, таны мэдлэгт хувь нэмэр оруулахаар бэлтгэлээ.

Орон гэргүй амьтдыг хамгаалж амьдрах орчинг бүрдүүлдэг

Нохой, муур зэрэг орон гэргүй амьтдыг энэ улсад ихэд анхаарч үздэг ба гудамж талбайгаас муурны байшин, идүүр зэргийг төвөггүй олж болно.

Тийм ч учраас муурнууд хүссэн газраа алхаж, эрх чөлөөг мэдэрдэг

Туркийн хотууд гудамжны муур ихтэй. Тэд хаа сайгүй явж дэлгүүр кафед ч харагдана. Ерөнхийдөө янз бүрийн тооцоогоор Истанбулд 100000-1 сая хүртэлх гудамжны муур байдаг.

Истанбулд үл хөдлөх хөрөнгийн зарыг муурны үүр хэлбэрээр түгээдэг.

Зарим кафе захиалсан кофенд рахат-лукум гэх бүтээгдэхүүнийг үнэгүй өгдөг.

Туркууд аялан зугаалах дуртай

Амралтын өдрүүдээр ихэнх гэр бүл, цэцэрлэгт хүрээлэн ой модонд очиж амардаг ба дэвсэх дэвсгэр, мах шарах бэлдэц зэргээ авч явдаг аж.

Эрэгтэйчүүд нь бараг л шорт өмсдөггүй

Тус улсын зүүн бүс нутагт уламжлал, консерватив үзлээс шалтгаалан цаг агаар хэчнээн халуун байсан ч эрчүүд нь богино өмд өмсдөггүй ба хоорондоо их адилхан хувцасладаг.

Зөөгч нар үйлчлүүлэгчдээ үнэртэй ус цацаж өгдөг

Ресторанд хоолоо идсэний дараа зөөгч  ирж, жижиг савнаас үнэртэй усыг үйлчлүүлэгчийн гарлуу цацаж өгдөг байна.

Туркууд таргийг хүнсэндээ өргөн хэрэглэдэг

Дэлхий дээр тараг их хэмжээгээр уудаг цорын ганц үндэстэн бол Турк юм. Жишээ нь, амталсан мах, шөл, хүнсний ногоо зэрэгтэйгээ байнга хольж хэрэглэдэг ба гаднынханд энэ нь ихэд сонирхолтой санагддаг гэнэ.

Истанбулын утасны бүхээг

Цагдаа нар гудамжинд эргүүл хийхдээ авсаархан жижиг машинаар явдаг

Ихэнх оршин суугчид нарны зай хураагуур ашигладаг

Туркүүд нарны зай хураагуурыг бусад орноос түрүүлж хэрэглэсэн бөгөөд хувийн болон орон сууцны олон айл үүнийг ашигладаг.

Эндэхийн эрчүүд барилгын ажлын тухай ярилцах дуртай

Дунд болон ахимаг насны эрчүүд баригдаж буй барилгын ажлын үйл явцыг харцгааж, хоорондоо ярилцах дуртай ба энэ нь бараг хобби шиг болжээ.

Англи үг хэллэгтэй хувцас нь загварлагт тооцогддог

Охид залуус англи хэл дээр бичигдсэн үг хэллэгтэй подволк өмсөх нь элбэг. Жишээ нь, Yes, Don’t worry гэх мэт.

Нийтийн ариун цэврийн өрөөнд үнэгүй үсний лак байдаг

Зарим нь кафе рестораны нийтийн ариун цэврийн өрөөнд үсний лак гель үнэгүй байдаг ба заримдаа үс хатаагч ч харагддаг.

Истанбулын онгоцны буудалд зорчигчдод зориулсан унтах хэсэг байдаг

Эндэхийн гудамжинд хивсээр хучсан машин их бий

Туркууд машинаа бороо мөндөр зэргээс хамгаалж, хивсээр хучих нь хэвийн үзэгдэл бөгөөд даавуу болон картон цаасаар ч мөн бүтээдэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!