Бидний сайн гэж боддог ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг 5 муу зуршил

Хүмүүсийн өдөр тутамдаа хийдэг зуршлууд таны зан төлөвт нөлөөлдөг бөгөөд бид юунд анхаарлаа хандуулж байгаагаа байнга анхаарч байх нь зүйтэй юм. Судалгаанаас харахад хүмүүс өөрсдийн сайн гэж боддог зуршлууд нь өөрт нь сөргөөр нөлөөлж байдгийг тэр бүр мэддэггүй гэжээ.

Ингээд таны өдөр бүр хийж байгаа ямар зуршлууд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг мэдэж авцгаая.

1. Унадаг дугуй унах

Унадаг дугуй унах нь эрүүл мэндэд сайн боловч ясанд тийм ч сайн биш гэдгийг нэгэн судалгаа харуулжээ. Эсрэгээрээ таны ясанд муу байх талтай юм.

Унадаг дугуй унах үед та зүгээр л сууж байгаа бөгөөд энэ нь ямар ч жинтэй холбоотой бие махбодийн үйл ажиллагаа биш юм. Хэдийгээр та хөлөө их ашиглаж байгаа юм шиг санагдаж болох ч дөрөөн дээр тавьсан таны хөлний хүч нуруунд байнгын ачаалал өгч байдаг. Мөн олон жилийн турш дугуй унасан бол ясны хугарал ихтэй болох хандлагатай байдаг аж.

2. Ам зайлагч хэрэглэх

Ам зайлахад хэрэглэдэг бодисууд нь нянг устгахад зориулагдаагүй бөгөөд үнэндээ энэ нь нян үүсгэхэд шаардлагатай зарим найрлагыг өөртөө агуулж байдаг. Ихэнх ам зайлагч бодисууд нь амны хуурайшилтыг үүсгэдэг бодис агуулдаг бөгөөд энэ нь таны аманд нүдэнд харагдахгүй бичил бактери, микробуудыг оруулж байдаг. Улмаар амнаас эвгүй үнэр гарах шалтгаан болдог байна. Үүний оронд эдгээр бодисыг агуулаагүй, ментол эсвэл фтор агуулсан “эмчилгээний ам зайлагч” хэрэглэж хэвшээрэй.

3. Буурцаг идэх

Буурцаг нь кальци үйлдвэрлэхэд саад болдог хүчил болох фитатыг агуулж байдаг. Ясыг эрүүл байлгахын тулд бид бие махбоддоо кальцийг шингээхэд тусалдаг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Буурцаг идэх нь яг эсрэгээрээ байдаг. Учир нь бидний бие үүнийг шингээж авдаггүй бөгөөд энэ нь ясыг сулруулдаг сул талтай юм.

Мөн кальцийн дутагдал нь шүд сулрахад хүргэдэг байна. Харин буурцагийг хоол хийхээсээ өмнө хэдхэн цагийн турш усанд дэвтээж хэрэглээрэй. Ингэснээр таны эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юм.

4. Бууцай идэх

Бууцайнд кальци агуулагддаг ч кальцийн нийлэгжилтийг тасалдуулж чаддаг оксалат гэж нэрлэгддэг зүйл бий. Энэ нь таныг бууцай идэхээ боль гэсэн үг огт биш бөгөөд харин кальци агуулсан бусад хоолтой хослуулах хэрэгтэй. Жишээлбэл, та бяслаг, бууцай хоёрыг хольж, бие махбодид хэрэгтэй нэн чухал эрдэсийг авах боломжтой.

5. Бариу хувцас өмсөх

Загварлаг хувцас өмсөж, сүүлийн үеийн чиг хандлагыг дагах нь сайхан ч биеийн эрүүл мэндээ бодож байх нь зүйтэй юм. Жишээлбэл, бариу өмд өмсөх нь маш их хөлөргөх эрсдэлтэй байдаг тул биед тухгүй цаашлаад мөөгөнцрийн халдвар үүсгэх хүртэл шалгаан болдог. Иймээс цусны урсгалыг бүхэлд нь хангах хувцас өмсөх нь чухал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!